Цаг хугацааны тодорхой зурваст амьдарч байгаа хүмүүс ирээдүйгээ байнга төсөөлж ирсэн. Ирээдүй ямар байх бол гэсэн асуулт бүгдийнх нь сонирхлыг татах нь дамжиггүй юм. Нэг нь мэргэч төлөгч дээр очно, нөгөө нь хөзрөөр ирээдүйг харах гэж оролдоно, бас ирээдүй өөрөө ирнэ гээд тайван хүлээж суух хүн ч цөөнгүй. Үүний зэрэгцээ өөрийн зүгээс урьдчилан таамаг тавьж ирээдүйд алдаршиж болох элдэв янзын …
























