Хүмүүсийн чин сэтгэлээсээ итгэж явдаг, дэлхийн өнцөг булан бүрийн этгээд хачин мухар сүсгүүд

2

Мухар сүсэг – элдэв зүйлд сүсэглэж явдаггүй хүмүүсийн хувьд этгээд хачин, уялдаа холбоогүй санагдана. Гэхдээ зарим нэг нь үнэхээр түгээмэл ойлголт болсон байх ажээ. Жишээ нь, толь хагарахад долоон жил бүтэлгүйтнэ, хар мууртай таарвал азгүй зүйл тохиолдоно…

Эдгээрээс ч хачин мухар сүсэг бас бий. Энэхүү нийтлэлээрээ дэлхийн улс үндэстнүүдийн дунд урьд нь төдийгүй одоо ч түгээмэл хэвээр байгаа 8 мухар сүсгийг сонирхуулахаар бэлдлээ. Танд этгээд хачин, тэр бүү хэл инээдтэй ч санагдаж мэдэх юм. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хувьд маш утга учиртай, тэдний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг гэсэн ойлголттой байж болно.

Жульеттагийн хөшөө

dzeninfra.ru
dzeninfra.ru

Веронд байрлах Ромеогийн хайрт бүсгүй Жульеттагийн байшинг жил болгон хэдэн мянган жуулчид зорин очдог ажээ. Байшингийн хашаанд байрлах Жульеттагийн хөшөөний баруун хөхөнд хүрсэн хүн тэр жилдээ хайрттайгаа учирна гэж итгэцгээдэг байна. Бүсгүйн хөхөнд хүрэх хүсэлтэй хүмүүсийн тоо хэдэн мянгаараа, ямар сайндаа л хөхний хэмжээ нь багасжээ. Бүр багасаад зогсохгүй сүүлийн жилүүдэд муудаж эвдэрч эхэлсэн байна.

 

Цэцэг

dzeninfra.ru

Ялангуяа Орост цэцэгтэй холбоотой маш олон мухар сүсэг байдаг. Нэгдүгээрт, хүнд зөвхөн сондгой тоотой цэцэг бэлэглэнэ, эс бөгөөс гай зовлон дуудна гэдэг. Хоёрдугаарт, шар өнгийн цэцэг бэлэглэж болохгүй – хууран мэхлэлт, хагацахын цондон. Харин Европт бол шар өнгийн цэцэг нь эсрэгээрээ – сайн сайхан, алт, мөнгөтэй холбоотой ажээ.

 

Хараал идсэн Аргентиний ерөнхийлөгч

dzeninfra.ru

Аргентиний ард иргэд экс ерөнхийлөгч Карлос Менемийн нэрийг хэлэхийг цээрлэдэг. Түүнийг хараал идсэн гэж үздэгтэй холбоотой юм. Карлос Менем ямар гэм хийсэн юм бэ? Чухам энэ л хүн 2001 оны хямралын гол буруутан нь болж. Түүний гайгаар Аргентин эдийн засгийн доройтолд орсон гэх. Түүний нэрийг санаандгүй байдлаар хэлчихвэл, эрчүүд зүүн төмсгөндөө хүрнэ, харин эмэгтэйчүүд нь зүүн хөхөндөө хүрч хараалыг арилгах ёстой.

 

Эрхий хуруу

dzeninfra.ru

Хэрвээ Японд таны хажуугаар шарил ачсан машин явж байвал эрхий хуруугаа нуугаарай. Мөн оршуулгын газрын хажуугаар явж байхдаа ч гэсэн эрхий хурууг нуу. Учир нь эрхий хуруу нь япон хэлний дуудлагаар ояюби гэгддэг (ханз үсэг нь «эцэг, эх» болон «хуруу») бөгөөд эцэг эхийг илэрхийлнэ. Эрхий хуруугаа нууж байгаа нь эцэг, эхээ муу зүйлээс хамгаалж байгаа хэрэг болно.

 

Шведийн муу усны хоолойн таг

dzeninfra.ru

Шведэд очихоор төлөвлөж байгаа бол хөл доорхоо сайн хараарай. Энэ нутагт этгээд хачин мухар сүсэг байдаг юм, тэр нь ус зайлуулах хоолойны тагтай холбоотой. Зарим нэг тагийг нь шведчүүд ер тоохгүй, харин зарим нэгийг  нь бүр гишгэх гэж хичээдэг юм. Ус зайлуулах хоолойн таг дээр нэг бол “К” үсэг (швед хэлээр kallvatten ( кальватен) — цэвэр ус), эсвэл «А» (avlopp ( Авлоп) — бохир ус)  гэж тэмдэглэсэн байдаг. Угаасаа романтик шведчүүд уг товчлолыг өөр утгаар хүлээн авах ажээ: «K» гэдэг үсгийг kärlek ( карлек) — хайр, «a» – г  avbruten ( авбуртен) — хагацсан хайр. Тиймээс суурин  хотод амьдардаг шведчүүд хөл доорхоо анхааралтай харж явдаг, өөрөөр хэлбэл “К” үсэгтэй таг таарвал гишгэх гэж хичээнэ, харин “а” үсгээс алсуур тойрно. Хүн санамсаргүй байдлаар “а” үсэгтэй таг дээр гишгэчихвэл хайр дурлалын тал дээр азгүй болно гэж бодсоны хэрэггүй. Түүний нуруун дундуур гурван удаа цохиход л бүтэлгүйтэл нь арилдаг гэнэ.

 

Хятадын тоо

dzeninfra.ru

Хятадын олон барилгад, жишээ нь эмнэлэг, зочид буудлуудад 4 дүгээр давхар байдаггүй (Баруунд ч гэсэн иймэрхүү мухар сүсэг бий, тэнд 13 дугаар давхар байдаггүй юм). Хятад улсад 4-ийн тоо нь үхэл хагацлыг илэрхийлдэг тиймээс тэд энэ тооноос зугтаадаг. Эсрэгээрээ 8-ын тоог хүчтэй, аз хийморьтой гэж үзнэ. Тийм учраас Бээжинд зохион байгуулагдсан 2008 оны Олимпын наадмын нээлтийг 2008.08.08 өдрийн оройн 8 цагт хийж байжээ.

 

Сенегалд аялах

dzeninfra.ru

Африкчууд зарим нэг хүмүүс муу энергитэй бөгөөд өөрийн төлөвлөгөөнд хэл ам хүргэнэ гэж боддог. Тийм учраас тэд хаа нэгтээ явах бол нууцаар явна, өөрийн зорилгыг хэнд ч хэлэхгүй. Энэ этгээд хачин мухар сүсэгт Сенегалчууд бүгд итгэдэг ажээ. Өндөр зэргийн албан тушаалтнаас авхуулаад л энгийн ард иргэд нь хүртэл.

 

Стамбул дахь Хүсэл биелүүлэгч сүм

dzeninfra.ru

Энэ сүмийг хүсэл биелүүлдэг гэж үздэг юм. Хүслээ биелүүлэхийн тулд түлхүүр худалдаж аваад сүмд байдаг тусгай тавцанг түлхүүрээр ёс төгөлдөр төдий хаагаад түлхүүрээ шүтээнд хүргэнэ. Ёсыг үйлдсэний дараа түлхүүрээ өөртөө аваад хүсэл биелтэл биедээ авч явах ёстой. Дараа нь түлхүүрийг сүмд хандивын хамтаар өгч үлдээнэ.

Уншигч танд хачирхалтай санагддаг ч дагаж мөрддөг мухар сүсэг байдаг уу?

69
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2023/05/08 at 16:55

    Монголчууд бид ёс заншилаа мухар сүсэг хэмээн үл ойшоох хэрнээ гаданы ёс заншилыг соёл хэмээн ойлгох нь …………………………………………………………..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *