Тайланд эр “эрүүл мэндээ дэмжих” үүднээс матрын цус уудаг тухайгаа ярьжээ

0

Тайландын бизнес эрхлэгч саяхан өөрийн эрүүл байгаагийн нууцаасаа дэлгэжээ – архитай хольсон матрын цус. Уг коктейлийг өдөрт хоёр удаа уудаг гэнэ.

52 настай Тайландын бизнес эрхлэгч Рожакорн Нанон өдрийг архитай хольсон матрын цус ууж эхлүүлдэг болохоо хүлээн зөвшөөрчээ. Цусыг Тайландын лао као гэдэг архитай хольдог байна. Өдөр дуусахын алдад оройн цагаар дахиад нэг коктейль ууж заншсан. Бизнес эрхлэгчийн ярьж байгаагаар бол урьд нь сул биетэй байж бөгөөд матрын цус ууж эхэлснээс хойш биеийн байдал нь эрс сайжирчээ. Өөрийн ууж байгаа коктейль нь яг л ид шидийг бүтээж байна гэв. Бие махбодыг бүхэлд нь, мөн мэдрэлийн системд эерэгээр нөлөөлж байгааг тэрээр хэлжээ.

khaosod.co.th

Транг мужид амьдардаг Нанон хоёр сарын өмнөөс матрын цус ууж эхэлсэн – Пан Бхо дүүргийн матар үржүүлгийн газрын эзэн 53 настай Ванчай Чайкерд ийм коктейль бэлдэж уудгийг мэдсэн тэр цагаас хойш. Фермер нэг стакан цусыг 200-300 батаар (5-6 ам.доллар) зардаг. Фермерийн хэлж байгаагаар, уг ундаа нь цусны эргэлтийг сайжруулна, эритроцитийн хэмжээг нэмэгдүүлнэ, цусан дахь тромбоцит болон лейкоцитын хэмжээг ихэсгэнэ, мөн өндгөн эс, үрийн шингэнийг тэжээлээр хангах ажээ. Матрын цусаар үргүйдлийг эмчилж болдог гэж зарим нэг хүмүүс ч ярьдаг байна.

khaosod.co.th

Матар маш бага цустай амьтан гэж фермер хэлж – нэг матраас ердөө нэг эсвэл хоёр аяга цус л гардаг. 3-4 орчим настай матраас цусаа авдаг. Энэ насандаа хамгийн хүчтэй бөгөөд эрүүл байдаг учраас цус нь илүү сайн чанарынх гэж үздэг байна.

khaosod.co.th
khaosod.co.th
khaosod.co.th

8
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *