
Үнэртний сонгодог үнэр этгээд хачин зүйл сонирхдог хүмүүсийг алмайруулж чадахаа больсон. Сарнай, ваниль, амбрагийн үнэр огт сонирхол татахгүй. Харин будаг, уруулын будаг, утсан махны үнэр бол… Нүд нь сэргээд л ирнэ.
Эдгээр үнэртнүүд олон хүнд хачирхалтай санагдах байх. Гэхдээ орчин үеийн чиг хандлага өөрийн дүрмээр явах ажээ. Ялгармаар байна уу? Тэгвэл онцгойрч сур. Тийм учраас ер бишийн үнэртэн эзнээ олдогт гайхах зүйлгүй.
Үнэртний салбарт өөрийн алдартай ул мөрийг үлдээсэн этгээд хачин зарим нэг үнэртэнг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр нь бидний мэддэг сонгодог үнэртнээс тэс өөр юм.
Comme des Garcons — Odeur 53

Үнэртдэг үнэр: Асфальт
Суурь үнэр: элс, шавар, төмөр, боолт
Laurice & CO — Bond No. 9 Andy Warhol Success Is A Job In New York

Үнэртдэг үнэр: Мөнгө
Суурь үнэр: Бергамот, задь, тубероз, ирис, цөцгий
Chris Maurice — Don Xerjoff

Үнэртдэг үнэр: Дарь болон мөстэй виски
Суурь үнэр: Тамхи, виски, хуурсан элсэн чихэр
Serge Lutens — Muscs Koublaï Khän

Үнэртдэг үнэр: Муурын шээлтүүр, хөлс, угаагаагүй арьс
Суурь үнэр: Мускус, кумин, цибетин, костусын үндэс
Commodity — Book

Үнэртдэг үнэр: Ном
Суурь үнэр: Мод, хэлэн, кипарис, мускус
Frites By Idaho

Үнэртдэг үнэр: Шарсан төмс
Суурь үнэр: Базилик, нимбэг, төмс
Burger King — Flame-Grilled

Үнэртдэг үнэр: Бургер
Суурь үнэр: Утаа, хала, мах, амтлагчууд
Antoine Lie — Red+MA By Blood Concept

Үнэртдэг үнэр: Цус болон сүү
Суурь үнэр: Төмөр, мускус, сүү
Demeter Fragrance Library — New Baby

Үнэртдэг үнэр: Дөнгөж төрсөн нялх хүүхэд
Суурь үнэр: Цитрус, пудр, цөцгий
Demeter Fragrance — Pizza

Үнэртдэг үнэр: Маргарита пицца
Суурь үнэр: Орегано, улаан лооль, бяслаг
L’Artisan Parfumeur — Dzing

Үнэртдэг үнэр: Цирк
Суурь үнэр: модны үртэс, карамель, мускус, арьс, нэгэн төрлийн шош
Comme des Garcons — Olfactory Library Series 6: Synthetic Tar

Үнэртдэг үнэр: Принтерийн хор болон дөнгөж будсан хашаа
Суурь үнэр: арьс, опопанакс, стиракс
Aedes de Venustas — Signature

Үнэртдэг үнэр: Ногооны талбай
Суурь үнэр: гишүүнэ, улаан лоолийн навч, ветивер
L’Artisan Parfumeur — Passage D’Enfer

Үнэртдэг үнэр: Сүм
Суурь үнэр: Ладан, цахирмаа, модны үртэс
Moth and Rabbits — The Lobster

Үнэртдэг үнэр: Элс шороо
Суурь үнэр: Шороо, хөвд, хонхон цэцэг
Frederic Malle — Lipstick Rose

Үнэртдэг үнэр: Уруулын будаг
Суурь үнэр: Сарнай, нил цэцэг, цагаан задь
Serge Lutens — Jeux de Peau

Үнэртдэг үнэр: Сүүтэй зөөлөн талх
Суурь үнэр: Буудай, сүү, зандан мод
Le Labo — Patchouli 24

Үнэртдэг үнэр: Утсан мах, хиам
Суурь үнэр: хус, ваниль, пачули








Б. Батхүү
2023/04/28 at 01:18
ийм сүрчиг үүд хаанаас олж болох вэ