Хурхиралт тантай цуг амьдарч байгаа бүх хүнд төвөгтэй, ядаргаатай зүйл боловч хурхиралтын гол дутагдал нь энэ биш харин зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлж байдаг явдал юм. Хурхирах нь элбэг тохиолдох зүйл бөгөөд насанд хүрэгчдийн 45% нь үе үе, 25% нь үргэлж хурхирдаг байна. Хамрын болон залгиурын хөндийгөөр агаар муу нэвтрэх үед хурхирдаг ба амьсгалын замын зөөлөн эдүүд, хэл, тагнай, …
























