Харамсалтай нь хүн төрөхдөө гадаад төрхөө сонгохгүй юм даа. Тийм учраас насанд хүрсэн хойноо гадаад төрхөө өөрчлөхийг хүсдэг. Үүнээс амьдралын чанар өөрчлөгдөхгүй ч гэлээ өөртөө итгэх итгэл хавьгүй их нэмэгдэнэ. Өнөө үеийн гоо сайхны мэс засал жинхэнэ ид шидийг бүтээж байгаа нь бидний аз. Орчин үеийн техник, технологийг ашиглан хэрэгтэй хүмүүст нь ямар нэгэн эрсдэлгүйгээр мөрөөдлийг нь биелүүлж өгөх ажээ. …
























