Таныг алмайруулахын зэрэгцээ санаанаас тань хэзээ ч гарахгүй байгалийн 10 үзэгдэл

0

Байгаль эх заримдаа үнэхээр хачирхалтай бүтээл туурвих юм. Бүтээлийг нь харсан бид гайхшрахаас өөр аргагүй. Бас уран зөгнөлийн гэмээр үзэгдлээрээ ч алмайруулах нь энүүхэнд. Аялах дуртай хүмүүс дэлхий дээрх сонирхолтой газруудаар аялж, сэтгэлд нь гүн үлдсэн дурсамжаа бусадтайгаа хуваалцдаг. Хүн болгонд алс холын аянд гарах боломж байдаггүй болохоор энэ нь олон хүнд дэлхийн өнцөг булан бүрт байгаа сонин хачныг харах боломж олгоно. Өнөөдрийн манай нийтлэлд хамгийн сонирхолтой баримтууд багтсан! Та өөрөө үзээд ойлгоно.

Далайн үслэг хав ч бас альбинос байж болно

Энэ өхөөрдөм амьтан бусад ахан дүүсээсээ өөр. Өөр өнгөтэй болохоороо шууд нүдэнд тусаж байгаа биз дээ? Энэ сайхан амьтныг Агнуурын тэнгисийн хав загасны арал дээр байхад нь олж харжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар бол далайн үслэг хав альбинос болж төрөх нь тун ховор ажээ: зуун мянгад нэг удаа тохиох магадлалтай. Тийм учраас эрдэмтэд түүнийг байнга ажиглаж  хамгаалалтанд авсан юм. Зэрлэг байгальд амьдарч байгаа болохоор орчны аюул занал байхаас гадна хараа, сонсголын асуудал гарч болзошгүй гэж тэд болгоомжилсонтой холбоотой. Тэгээд ч сүрэг нь түүнийг цагаан хэрээ гэж хүлээж авч болзошгүй. Тиймээс хүний тусламж зайлшгүй гарна.

 

Аляскад нерка загас түрс шахах үеэр

Нерка загас түрс шахах болохоороо гадаад төрхөө эрс өөрчилдөг юм. Мөнгөлөг төрх нь хурц улаан өнгөтэй болж хувирна. Энэ нь өөрийгөө араатан амьтнаас хамгаалах хамгаалалт болох ажээ. Дэлхий дахинд “Би аюултай! Бүү ойрт!” хэмээн дохио өгч байна.

 

Азербайжаны Янардаг гүвээ яагаад дандаа шатаж байдаг вэ?

Азербайжанд Янардаг гэдэг нэртэй гүвээ мөнхийн галтай байдаг юм. Байгалийн оньсого таавар мэт энэ үзэгдлийг маш амархан тайлбарлаж болно: хөрснөөс нь байнга шатамхай хий ялгарч байдагтай холбоотой.

 

Үсэрхэг авгалдай зүгээр ч нэг залгасан галт тэрэг шиг байдаггүй юм

Энэ гэрэл зургийг хараад үсэрхэг могой байна гэж ойлгож болно. Авгалдайнууд бие биетэйгээ гинжин хэлхээ үүсгэсэн болохоор тэгж харагдаж байгаа ажээ. Яагаад ингэдэг юм бол? Галт тэрэг болж тоглоогүй л байлтай. Ингэвэл амьд гарах магадлал өндөр байдаг гэсэн таамгийг эрдэмтэд тавьжээ. Уртаараа яваа авгалдайг харсан бусад амьтан том биетэй юм гэж ойлгоод дaйрахаас зaйлсхийдэг байна.

 

Австралид гурван нүдтэй могой амьдардаг

Тус улсын хойд хэсэгт үнэхээр этгээд амьтан олж харжээ. Гурван нүдтэй могойны гэрэл зургийг Австралийн зэрлэг байгаль, дархан цаaзат газар хамгаалах албанаас танилцуулсан юм. Хоёр толгойтой мутацид орох гэж байсан гэж эхлээд бодож байж. Рентген зураг авсны дараа гурван нүд нь могойн нэг гавалд байгааг тогтоожээ. Гурван нүд нь гурвуулаа бүрэн ажиллагаатайг шинжилгээний явцад баталсан. Үр хөврөлийн явцад мутаци явагдсан гэсэн дүгнэлтэд судлаачид хүрсэн байна.

 

Баруун Австралийн эрэг хавиар амьдардаг энэ үзэсгэлэнтэй амьтан үнэхээр гоё нэртэй, гэхдээ маш аюултай

Энэ царайлаг нальхан хорхойг “Испани бүжигчин” гэж нэрлэдэг. Уян зөөлөн “бүжиг”-ийн хөдөлгөөн, хурц өнгөнөөс нь болоод ийн нэрлэх болсон байх. Усны энэ амьтныг ажиглаж суух үнэхээр сэтгэл санаа тайвшруулдаг. Үнэндээ тэр болгон харж чадахгүй л дээ, яагаад гэхээр нальхан хорхой нарны гэрлээс зугтааж зөвхөн шөнийн цагаар л зугаалахыг эрхэмлэдэг. Бага устай газар гарч ирсэн үед л харах боломжтой. Гэхдээ ойртож очихгүй байсан нь дээр – хортой амьтан.

 

Аваргуудын зам

Байгалийн давтагдашгүй бүтээл. Ойролцоогоор 40 мянга орчим базальт хавтанг “гүүрэн аварга” гэж мөн нэрлэдэг. Хавтан нь байгалиасаа зургаан талт, өөр хоорондоо нягт наалдсан байдалтай. Усан доорх галт уул дэлбэpснээс улбаатай гэж үздэг. Хойд Ирландын энэ газрыг үзэж харах хүсэлтэй жуулчдын хөл тасрахгүй. Бушмилс хотоос холгүй оршдог ажээ.

 

Зөөлөн хөвсгөр бөмбөлөг гэж бодож байна уу? Үгүй! Хатуу окенит гэх эрдэс болохоор хатгаж ч мэднэ

Окенит нь маш ховорт тооцогддог эрдэс юм. Энэтхэг, Исланд болон Гренландад олж харж болно.

 

Усан дотроос ургах үлгэрийн гэмээр ой

Казахын Каинда нуураар аялбал байгалийн үзэсгэлэнг үзэж харна. Дэлхий дахины олон жуулчид энэ газрыг очиж үзэх гэж тэмүүлдэг. Усны гүнээс ургах гацуур мод хэний ч сонирхлыг татна. 1911 оны газар хөдлөлтийн улмаас үүссэн гайхалтай нуур юм. Гол онцлог нь усны гүнээс “ургах” гацуур моднууд. Үлгэрийн юм шиг харагдах эдгээр шилмүүст моднууд нь амьгүй, усан сангийн бага хэмийн ачаар “нөөшлөгджээ”.

 

Акулын өндөг ердийн биш …

Ихэнх акул (ойролцоогоор 70 хувь) – шууд амьд үр төл гаргадаг. Бусад төлөөлөл нь өндөг дардаг бөгөөд энэ нь үнэхээр сонирхол татахуйц: нэвт харагдах хальсны цаана эмбироны бойжиж байгааг ажиглах боломжтой.

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан хэсэг нь аль байсан бэ?

90
ГайхмаарГайхмаар
22
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *