Эмэгтэй хүн хүүхдээ төрүүлэхийн тулд дунджаар 40 долоон хоног тээдэг. Энэ хугацаа магадгүй урт юм шиг санагдаж болох юм. Ирээдүйн ээж энэ хугацаанд нялх үрээ ямар төрөх бол гэж төсөөлөхийн зэрэгцээ шинэ хүнээ өлгийдөн авах бэлтгэлээ бүрэн базаахыг хичээдэг билээ. Хэрвээ бидний жирэмслэлт муур шиг 65 орчим хоног үргэлжилдэг байсан бол амьдралын энэ чухал өөрчлөлтийг хүлээн авахад илүү хэцүү байх …
























