Багадаа сургууль дээрээ гадаад төрхөөрөө шоолуулдаг байсан охин хожим нь Английн Гоо бүсгүйн титмийг зүүжээ

0

Бага сургуульд сурч байхад бид бүгд л хэн нэгний хараанд өртөж ямар нэгэн байдлаар шоглуулж байсан удаатай. Юунаас ч хамаагүй шоглуулна: хэтэрхий тарган, хэтэрхий туранхай, хэтэрхий өндөр, хэтэрхий шар, хэтэрхий ухаантай. Гэхдээ бид багынхаа гомдсон сэтгэлийг тэр болгон тээгээд яваад байдаггүй нь аз юм. Өсөж том болоод тухайн үед шоглуулж байсан үеийнх шигээ ч үлдэхгүй нь мэдээж. Жишээ нь, Жессика Гейген шиг “Английн гоо бүсгүй” титмийн эзэн болохыг үгүйсгэхгүй юм.

26 настай Жессика Гейген гоо бүсгүй шалгаруулах томоохон тэмцээний сүүлчийн шатанд 30 өрсөлдөгчөө ардаа орхин нэр хүндтэй титмийг зүүх болжээ.

Жессика одоо – бүхний харцыг булаасан бүсгүй болсон төдийгүй гоо бүсгүй шалгаруулах уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцож байна. Сонирхуулж хэлэхэд, тэрээр өнгөрсөн жил “Английн гоо бүсгүй” титмийн эзэн болох гэж хичээсэн боловч тухайн үед чадаагүй. Харин хоёр дахь оролдлогоосоо түүний хүсэл биелжээ.

Бүсгүй олон жилийн турш гадаад төрхөө голж явсан гэдэг. Үүний нэг шалтгаан – түүний үсний өнгө. “Бага сургуульд байхад намайг шар гэж их шоолдог байж билээ” хэмээн Английг гоо бүсгүй дурсан ярьжээ.

“Намайг өдөр болгон шоолдог байсан. Би ганцаараа ариун цэврийн өрөөнд ороод их гомддог байж билээ: надтай цуг хэн ч суухыг хүсдэггүй” гэж Жессика үргэлжлүүлэн ярьсан байна.

Жессика гоо бүсгүйн хэд хэдэн уралдаан тэмцээнд оролцсон. Харин “Английн гоо бүсгүй” титэм түүний хувьд хамгийн чухал нь, учир нь уг тэмцээний 94 жилийн түүхэнд ганц ч удаа шаргал үст бүсгүй түрүүлж байгаагүй ажээ.

Жессика загварын агентуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас гадна Английн гоо бүсгүй гэдэг утгаараа сайн санааны үйлсэд идэвхтэй оролцох болсон байна. Гэхдээ бүсгүйн өөрийн үндсэн ажил тэс өөр.

Жессика – их сургуулийн оюутан, тэрээр агаар, сансар огторгуйн танхимд суралцдаг. Одоогийн байдлаар магистрын зэрэг горилохоор судалгааны ажил дээрээ уйгагүй ажиллаж байгаа ажээ.

Жессикагийн өөрийнх нь хэлснээр бол өөртэй нь адил төстэй асуудалд байгаа хүүхдүүдэд үлгэр жишээ болохыг зорьжээ. Чамайг хэн ч, юу ч гэж байсан хамаагүй өөртөө итгэх итгэлээ хэзээ ч алдаж болохгүй.

Та багынхаа төрхтэй адилхан уу эсвэл таны гадаад төрх эрс өөрчлөгдсөн үү?

15
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *