Шинэ мэдээ

Уран бүтээлч Jan Nagra-гийн “365” фото төслийн зурагнуудаас

1984 онд Канадад төрж, 2006 оны хавар Ванкуверын Урлагийн институтыг дизайны зураг, гэрэл зургийн чиглэлээр дүүргэсэн уран бүтээлч Jan Nagra-гийн зурсан хөрөг зургуудыг сайтынхаа үзэгч та бүхэнд толилуулж байна. Авьяаслаг, залуу уран бүтээлч бүсгүй эдгээр хөрөг зургаа багтсан фото төслөө “365” хэмээн нэрлэсэн бөгөөд төслийн зорилго нь өдөрт нэг алдартны зургийг зурах байжээ. Энэ оны 1-р сарын 29-ний Бямба гаригт …

Галт тэрэгний нэг вагоныг тохижуулан амьдрах сууцаа болгосон эрхэм

Тэтгэвэртээ гарсан тээвэр зуучлалын менежер, 60 настай Jim Higgins Британий хамгийн өвөрмөц байшингуудын нэгэнд амьдардаг. Английн Корнвалл мужийн Эштон хотод амьдардаг Jim Higgins-ийн байшин жинхэнэ галт тэрэгний нэг вагоноор хийгджээ. Букингемширийн уугуул Jim Higgins нь Эштон дахь газраа өөрийн хадам аав Charles Allen-аас авсан бөгөөд тэр газарт байсан Британий төмөр замын Great Western Railway компаний 130 жилийн настай хуучин галт …

“5 БАЙР” ХӨТӨЛБӨР -II ҮРГЭЛЖИЛСЭЭР…

Сая сая хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөө “Юнител” группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “5 БАЙР” ХӨТӨЛБӨР – II үргэлжилсээр хоёр өрх айлыг байртай болгоод байгаа билээ. Амьдралд тохиох хамгийн том бөгөөд хосгүй баяр хөөрийг бэлэглэсэн явдал нь хөтөлбөрийн бас нэгэн зорилго болж байгаа юм. Ийнхүү ээлжит 3 дахь БҮРЭН ТАВИЛГАТАЙ БАЙР-ны эзнийг тодруулах сэтгэл догдлом агшин энэ сарын 28-нд МҮОНРТ-ээр …

Зуны зугаатай Тринити

Та зуны улиралд дуртай юу? Өдөр уртасч гадаа дулаараад хүн бүрийн сэтгэл тэнийгээд, хүүхэд багачуудын хөгжилтэй дуу цангинах зуны сайхан налгар цаг ирлээ. Шинэ өнгөлөг бүхэнтэй зэрэгцээд та ч гэсэн шинэ зурагт, компьютер авахаар төлөвлөж байна уу? Тэгвэл та PC mall-г зориорой энд олон шинэ бараа иржээ. 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!

Батука – Яв даа [2012 | 720p]

“Хайр” нэртэй дуугаараа сонсогчдын танил болсон залуу дуучин Батука энэ удаад “Яв даа” нэртэй шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдын мэлмий сонорыг мялаажээ. Дуучин залуугийн шинэ дууны клипийг 2В Entertainment студийн уран бүтээлч залуус хийж гүйцэтгэсэн бөгөөд дууны үгийг No Name хамтлагаар овоглож явсан дуучин Баагий, аяыг Ganjuu бичсэн байна. Монголын дуу хөгжмийн ертөнцийн хаалгыг татаж байгаа залуу уран бүтээлч Батукагийн …

Sync – Хэн нэгэнд [2012 | 720p]

25-р суваг телевизийн Миний гэр реалити шоунаас төрсөн Sync хамтлаг анх байгуулагдахдаа дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан ч хамтлагийн гишүүн Энхдөл өрх тусгаарлаж, бие даасан уран бүтээлээ хийх болсон. Харин саяхнаас Энхдөл эргэн хамтлагтаа орсон билээ. Дөрвүүлээ дуулах болсон тус хамтлагийн “Хэн нэгэнд” хэмээх дууны клипийг сайтынхаа үзэгч, сонсогч та бүхэнд толилуулж байна. 2B Entertainment студийн уран бүтээлчдийн хийж гүйцэтгэсэн С.Энхтайваны …

Facebook компаний төв оффисын шинэ кампусын зурагнууд

Олон нийтийн харилцааны үйлчилгээ үзүүлэгч Facebook компаний төв оффис АНУ-ын Умард Калифорни дахь Silicon Valley-д орших Menlo Park хэмээх чинээлэг хотын томоохон кампус руу нүүгээд хагас жил орчмын нүүрийг үзээд байна. Компьютер болон түүний бүрэлдэхүүн хэсгүүд, программ хангамжууд худалдаалж, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхэлдэг байсан Sun Microsystems компаний оффис байрладаг байсан энэ кампус руу нүүж ирэхээс өмнө Facebook-ын оффис Калифорний Palo …

Бүхэл хоолноос айх айдсынхаа улмаас хооллох дуршилгүй болсон Британи залуу

Энэхүү товч тайлбар бүхий фото мэдээллийн маань гол баатрыг Марк Корн гэдэг. 23 настай энэ Британи залуу Зүүн Английн Эссекс мужийн Бейзилдон хотын иргэн юм. Ердөө 45 дөнгөж илүүхэн килограмм жинтэй энэ залуугийн нэг өдрийн хоолны дэглэм дөрвөн лааз өндөгний шар болон сүүний холимог бэлдмэл, арван шоколадны цэлцэгнүүр идэж, 12 аяга цай ууснаар хязгаарлагддаг. Хатуу, бүхэл хоол хүнснээс айх нэг …

Хөхүүл эхийн зураг бүхий Time сэтгүүлийн cover олныг гайхашрууллаа

Өнгөрөгч долоо хоногийн Time сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдсэн зураг олон нийтийг маш ихээр гайхашруулж, тэдний дунд үлэмж их маргаан хэлэлцүүлгийг өрнүүлсэн байна. Сэтгүүлийн нүүрнээ 26 настай Jamie Lynne Grumet хэмээх бүсгүйн 3 настай хүүгээ хөхүүлж буй зураг нийтлэгдсэн байжээ. Талархсан алга ташилт, бахархлаас эхлээд дургүйцэл, үл ойшоосон байдал зэрэг олон хүний янз бүрийн сэтгэлийн хөдөлгөөнтэй тулгарсан энэ зургийн эзэн бүсгүй өөрийнх …

Эгшигт хайрцганд эгшиглэдэг байсан пянзны шинэ эрин [47 зураг]

Дэлхийн хөгжмийн ертөнцийн түүхэнд өөрийн гэсэн зам мөр, түүхийг бичиглэн үлдээсэн эгшигт хайрцаг буюу пянз тоглуулагч хэмээгч зүйл өдгөө түүхийн хуудаснаа зурагдаж, бичигдэн үлдсэн. Нэгэн цагт техник технологийн хөгжил дэвшлийн гайхамшиг болон шагшигдаж байсан ч өнөөдөр зарим төрлийн хөгжим зохиогчдын л хэрэглээ төдий болон үлдээд байгаа пянзыг хобби болгон цуглуулагчид олон. Мөн Sleeveface буюу пянзны гадна хуйгаар биеийнхээ хэсгийг хааж, …

Элдэв сонин содон зурагнууд №38 [176 зураг]

Цаг агаар дулаарч, хавар болж сэтгэл дотор тань хайрын бодол зочилж буй энэ өдрүүдэд гэртээ байгаа залуус та бүхэнд элдэв сонин содон зурагнуудынхаа 38 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн …

Дамбийжаагийн дүрээрээ мөнхөрсөн МУГЖ М.Цолмонбаатар хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

“Хатанбаатар” киноны Ванданов, “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн дүрээр Монголын ард түмэнд танигдсан МУ-ын Гавьяат жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатар 70 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монгол улсын кино урлагт нөхөж баршгүй гарз хохирол учирчээ. Монголын кино урлагт тавин жил зүтгэн “Ард түмний гавьяат” болсон түүнийг 2011 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласны 87 жилийн ойгоор МУ-ын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан. Төр …

Nicki Minaj feat Chris Brown – Right By My Side [2012 | 1080p]

Секси, содон өвөрмөц төрх байдал, стиль имиж болон дуу хоолойгоороо Дэлхийн шоу бизнесийн ертөнцөд өрсөлдөж байгаа олон эмэгтэй уран бүтээлчдийн дундаас ялгарч чаддаг хип хоп уран бүтээлч Nicki Minaj хоёр дахь студийн цомгоо “Pink Friday: Roman Reloaded” нэртэйгээр гаргасан. Энэхүү цомогт багтсан “Right by My Side” дуу нь цомгийн хоёр дахь албан ёсны сингл болон гарсан бөгөөд R&B дуучин Chris …

65 дахь удаагийн Каннын кино наадмын нээлт [25 зураг]

Жил бүр Францын Канн хотод Дэлхийн кино ертөнцийн томоохон үйл явдал болох Каннын кино наадам болдог. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн баримтат киноноос эхлээд бүх төрөл жанрын шинэ кинонуудыг урьдчилан үздэг энэхүү фестивалийн 65 дахь удаагийн наадам 2012 оны 5-р сарын 16-нд нээлтээ хийжээ. Домогт Marilyn Monroe нас барснаас хойш 50 жил өнгөрснийг дурсаж, албан ёсны зурагт хуудсандаа Monroe-гийн зургийг …

1...1,7351,7361,737...2,065Хуудас 1,736 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох