Дамбийжаагийн дүрээрээ мөнхөрсөн МУГЖ М.Цолмонбаатар хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

0

Дамбийжаагийн дүрээрээ мөнхөрсөн МУГЖ М.Цолмонбаатар хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

“Хатанбаатар” киноны Ванданов, “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн дүрээр Монголын ард түмэнд танигдсан МУ-ын Гавьяат жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатар 70 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монгол улсын кино урлагт нөхөж баршгүй гарз хохирол учирчээ. Монголын кино урлагт тавин жил зүтгэн “Ард түмний гавьяат” болсон түүнийг 2011 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласны 87 жилийн ойгоор МУ-ын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан. Төр энэ шагналыг олгохоос урьтаж, ард түмнийхээ сэтгэлд Гавьяат хэмээн мөнхөрсөн энэ эрхэм хүн тэнгэрийн орондоо амгалан нойрсох болтугай. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гучин гурван хайлантай Цагаан бургас гэдэг газар 1942 онд мэндэлсэн М.Цолмонбаатар нь 1961 онд ХААИС-ыг Ойн инженер мэргэжлээр дүүргээд, цэрэг цагдаагийн газар ажиллаж байгаад 1963 онд “Их дэлгүүрийн соёлын ордон” буюу хуучнаар “Худалдааны соёлын ордон”-д хэсэг хугацаанд ажиллаж байхад нь Драмын театрт ирж ажиллах саналыг тэр үеийн дарга нар тавьсны дагуу Драмын театрт очжээ. Л.Ванганы “Тамирын бэр” жүжигт тракторчин залуу, “Афродитын арал” жүжигт Анастисийн дүрд, удалгүй Шекспирийн “Лир ван” жүжигт гол дүр Эдмонд тоглосны нь дараа буюу 1964 оны 2-р сарын 9-ний өдөр тайзан дээр Монгол Улсын “жүжигчин” гэсэн мэргэжлийн үнэмлэхийг гардуулсан байна. Түүнээс хойш 50 шахам жил их урлагийн гал тогоонд чанагдаж, кино жүжгийн гол болон туслах гэхчилэн 160 орчим дүр бүтээсний дотор “Сэтгэлийн дуудлагаар” киноны Шаравын дүр түүний анхны дүр байсан юм. Алтан үеийнхний залгамж халаа гэгддэг энэ хүндтэй эрхэм Монгол Улсын анхны баатар, Цэргийн яамны анхны сайд, Монгол Улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө уйгагүй тэмцэж, гурван төрд зүтгэж явсан Хатанбаатар Магсаржавын ач хүү юм. Гурван хүүхэдтэй түүний хоёр ихэр хүү болох Алтангадас, Алтангэрэл нар нь “Мандухай сэцэн хатан” киноны Улсболд, Төрболдод тоглосон бол М.Цолмонбаатар өөрөө тус киноны Ибрай тайшийн цэргийн жанжны дүрд тоглосон билээ. Кино урлагийн нэрт төлөөлөгч тэрээр Ардын дуу бүжгийн чуулгад дагалдан бүжигчин хийж байсан төдийгүй сумын заан цолны эзэн байсан юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/05/18 at 21:49

    ene mongoliin chingis haand togloson hun bish bizde zaza bish baisan ch hoorhiidoo um mani badmei hum. sain yavaarai ta

  2. Зочин

    2012/05/18 at 22:49

    өндөр болохыг хүсвэл талл.мн -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ өндөр болох боломжтой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *