Зүгээр л харахад хайр булааж, сэтгэл нялхруулдаг зүйлс гэж байдаг. Тэр бол амьтдын үр төл. Тэнцэж ядаж байгаа бяцхан ботго, учраа мэдэхгүй тонгочих хэнз ишиг, баацганан гүйлдэх хөөрхөн гөлөгнүүд тэр ч бүү хэл говийн элсэн дээр хумсны толион чинээ жижигхэн толгойгоо өргөн ихэмсэг харах гүрвэлийн зулзага хүртэл өхөөрдмөөр харагддаг. Хүн гэдэг амьтны сэтгэл хөдлөлийн хамгийн дээд хэлбэр болох хайрыг зүрхний …
























