Шинэ мэдээ

Гал тогооны тавцанг хэрхэн чөлөөтэй байлгах вэ? Эмх цэгцтэй байж чадахгүй байгаа бол үүнийг заавал уншаарай

Чухам тавцан дээр л гал тогооны бүхий л үйл ажиллагаа явагддаг. Даанч төвөг болсон зүйл өрөөстэй байх тул хоол хийх ажлыг хүндрүүлдэг ажээ. Ялангуяа жижигхэн гал тогоотой бол асуудал бүр ч хүндэрдгийг бид сайн мэднэ. Таны хоол хийх уран бүтээлд саад болохгүйн тулд гал тогооны тавцанг хэрхэн чөлөөтэй байлгаж болохыг судалцгаая. 1. Xутганы суурь тавиурыг соль Xутганы суурь тавиур хэрэглээнд …

Нэгэн аав охиныхоо сурдаг ангийн хуучирч муудсан бүх модон сандал ширээг нь шинээр сольж өгчээ

Ноён Зэний охин Чанши (Хятад) мужийн дунд сургуулийн хоёрдугаар ангид суралцдаг. Сурагч охины аавд сургуулийн тавилга таалагдсангүй. Ангид байрлуулсан модон ширээ, сандал нь хуучирсан, хүүхдэд тухгүй байдал үүсгэхээр санагдсан ажээ. Тэрээр сургуулийн захиргаанд хандаж солиулах хүсэлт тавьсан ч одоохондоо тавилгыг солих төсөв сургуульд алга байна гэсэн хариу сонсжээ. Ийм хариу сонссон тэрээр өөрийн зүгээс тусалж чадахаа илэрхийлэхэд сургуулийн захиргаа нааштай …

Байгаль эх өөртөө ямар их хүч чадал агуулдаг болохыг харуулсан 17 сонирхолтой нотолгоо

Байгаль эх –  зөвхөн гэрийн тэжээвэр амьтан бус мөн зэрлэг ан амьтад, итгэмээргүй цаг агаарын үзэгдэл, салхи, шуурга нь манай дэлхийн салшгүй хэсэг. Эдгээр нь өөртөө маш их хүчийг агуулдаг ба бид айж сүрдэхийн зэрэгцээ биширч явдаг билээ. Байгаль эхэд хил хязгаар гэж үгүй, тиймээс бид дасан зохицож амьдрахаас өөрцгүй. Хүн төрөлхтөн байгаль эхээ хүндлэн дээдэлж явбал зохино. Та бүхэндээ …

Загвар өмсөгч Ирина Шейк, АНУ-д алдар нэрийг олохоосоо өмнө Оросын өмнөд мужид амьдардаг байхдаа ямар охин байсан бэ?

Ирина Валерьевна Шайхлисманова – дэлхий дахинд Ирина Шейк нэрээрээ алдаршсан Орос гаралтай загвар өмсөгч. Өдгөө 36 настай тэрээр үнэхээр эрэлт ихтэй, түүнгүйгээр зохион байгуулагдах загварын үзүүлбэр гэж үгүй. Мөн тэрээр Кристиано Роналдотой болздог байснаас гадна жүжигчин Брэдли Купертэй гэрлэж охинтой болж байсан билээ. Ирина Шейк нь Челябинск хотын ойролцоо байрлах Еманжелинскэд төржээ. Сургуулиа дүүргээд Челябинскийн их сургуульд элсэн суралцсан юм. Нутгийн …

Зарим нэг зүйлс өөр зүйлтэй тун адилхан болж харагдсан 16 хачирхалтай тохиолдол

Пароди хийх авьяас чадал зөвхөн хүнд байдаг эд биш бололтой. Эд зүйлсэд ч бас байх ажээ. Тэд өөр зүйлтэй тун чиг чадварлаг адилхан болж чадаж байна. Жишээ нь, үүл нь халим болно, ямар нэг модон хавтангаас нохой ширтэнэ. Энэ мэт сонирхолтой тохиолдлуудыг танд танилцуулахаар бэлдлээ. Халим-үүл   Шар aйрагт хийсэн жүрж яг л нүдэлж шарсан өндөг шиг   Нойтон толбо …

Ямар ч сөрөг нөлөөгүй мэт харагдах боловч гэртээ тарихад тохиромжгүй 10 ургамал

Орон гэрийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд хүмүүс хурц үзүүртэй зүйлсийг далдалж, шатны бариулыг нягтлах гэх мэт зүйлсийг ихэвчлэн хийдэг. Гэвч ихэнх хүмүүс тарьсан цэцэг нь хүн болон гэрийн тэжээвэр амьтдын эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг төдийлөн анхаардаггүй ажээ. 1. Цээнэ цэцэг Асуудал: Шавж өөртөө татдаг. Харахад үзэсгэлэнтэй ч цээнэ цэцэг нь шоргоолж гэх мэт шавжийг өөртөө ихээр татдаг …

Өчигдөр л хийсэн салатаа өнөөдөр шаржигнуулан идэж байна. Би хүрэн манжинтай байцаа даршлаад сурчихлаа!

Хүрэн манжинтай байцаа даршилж сурлаа. Гэрийнхэн амтыг нь магтаж дахин нэмүүлье гэдэг болсон. Энэ намар заавал хийж идэх улирлын шинжтэй зууш юм шүү. Бэлдэхэд цаг, хөдөлмөр их шаарддаггүй учраас надад их таалагдаж байгаа. Өчигдөрхөн л хийсэн, харин өнөөдөр аль хэдийн шаржигнуулан идэж байна. Даршилсан шүүсийг нь хүртэл уудаг. Байцаа даршлах бас нэгэн амттай жорыг танд танилцуулахаар бэлдлээ. Муудахгүй, удаан хадгалж …

Байгаль эх ч бас бидний адил хошин шогийн мэдрэмжтэй гэдгийг харуулах 10+ гэрэл зураг

Байгалийн сайханд амарна гэдэг бидний хувьд эрүүл мэнд, аз жаргалын эхлэл билээ. Өрөөнд байх ганц цэцэг ч хүний сэтгэл зүйд асар их нөлөө үзүүлж байдгийг судлаачид өгүүлсэн байдаг. Манай сайт уншигч танд байгаль эхийн бидэнд инээд хөөр бэлэглэсэн хөгжилтэй гэрэл зургуудаас хүргэж байна. Биеийн нууц хэсгийг байгаль өөрөө халхалжээ.   Инээж буй хүүхэд мэт харагдах цахирмаа цэцэг.   Зүрхэн хэлбэртэй …

Ухаалаг утсаараа хэрхэн гайхалтай шөнийн зураг дарах вэ? Танд чанартай зураг авч сурах зөвлөгөөг хүргэж байна

Муу гэрэлтүүлэгтэй үед сайн гэрэл зураг дарах амаргүй. Гэхдээ дүрсний чанарыг бид нэмэлт гэрэлтүүлэг-ээс эхлээд гэрэл зураг янзлах тусгай аппликейшний тусламжтайгаар сайжруулах боломжтой юм. Шөнийн харанхуйд удаан дурсагдах сайхан гэрэл зурагтай хоцрох зарим нэг аргуудаас бид танилцуулж байна. 1. Удаашруулах нөлөө бүхий гэрэл зураг дардаг аппликейшн ашиглах Таны гарт мэргэжлийн камер байхгүй харин ухаалаг утас байгаа бол гэрэл зураг дарах …

Сошиал сүлжээ цахим ертөнцөөс хол, аз жаргал дүүрэн амьдарч буй 10 алдартан

Өөрийн хувийн зурагнуудаа цахим сүлжээнд нийтэлж, асар их хандалт авдаг нь өнөөгийн алдартнуудын нийтлэг дүр төрх билээ. Тухайлбал, хөлбөмбөгчин Cristiano Ronaldo өнгөрсөн жил гэргий Georgina-тай даруулсан зургаа нийтэлсэн нь өдгөө 32.7 сая хүнээс таалагдсан сэтгэгдэл хүлээн авчээ. Тэгвэл манай сайт энэ удаад уншигч танд цахим сүлжээнээс ангид амьдрахыг илүүд үзсэн алдартнуудыг таницлуулж байна. 1. Harrison Ford Indiana Jones-ын дүрээрээ бидний …

Компьютер графикийн тусламжтайгаар бүтээсэн үзэгдэл гэж ихэнх хүмүүс боддог боловч яг үнэндээ бодит зураг авалт хийгдсэн 6 киноны хэсэг

Одоо бараг бүх л кинонд CGI ашигладаг болсон: цаад талын дүр зургийг өөрчилнө, жүжигчнийг нэг бол хөгшрүүлнэ эсвэл залуужуулна. Харин блокбастер дээр компьютероор бүхэл бүтэн үйл явдлыг “зурдаг”. The Dark Knight Rises Кристофер Нолан орооцолдсон ээдрээтэй үйл явдал өгүүлэх кино бүтээдгээрээ алдартай. Түүнийг гоц ухаантан гэж нэрлэх болсон нь зөвхөн үүнтэй холбоотой төдийгүй компьютер графикгүйгээр бүтээж болохооргүй хэсгийг ч бүтээж …

Та бидний сайн мэдэх дэлхийд алдартай брэндүүдийн анхны лого ямар загвартай байсан бэ?

Эд зүйл, техник, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд өөрсдийн имижийг таниулах арга хэмжээ, зар сурталчилгаанд жил болгон хэдэн сая доллар зарцуулдаг. Брэндийн лого ч үүнээс дутахааргүй мөнгө зардаг ажээ. Ердөө ганцхан дүрс тухайн байгууллагын үнэ цэнэ, мөн бараа бүтээгдэхүүний чанарыг дээд зэргээр илэрхийлэх ёстой. Алдартай компаниудад ажиллаж байгаа дизайнерууд ч ажлаа сайн гүйцэтгэж байна. Алдартай брэндүүдийн анхны лого ямар байсан …

Хүнийг төрсөн дарааллаар нь шинжихүй: Айлын бага хүүхэд гэрийнхээ хамгийн шооч, хөгжилтэй нь байдаг

Энэ дэлхий дээрх хүн бүр цор ганц. Бүр тантай хамтдаа бага насаа өнгөрүүлж, нэгэн дээвэр дор өссөн ах дүүс ч өөр хоорондоо ялгаатай байдаг билээ. Тэгвэл сэтгэлзүйчид хүнийг төрсөн дарааллаар нь чухам ямар зан араншинтай хүн болж өсдөг талаар ийнхүү өгүүлдэг ажээ. Айлын хэд дэх хүүхэд болж төрөх нь тухайн хүний зан араншинд нөлөө үзүүлдэг. Сэтгэл судлаач Алфред Адлер хүүхэд …

Бидний үзэх дуртай сайхан киног бэлэглэж байсан 17 жүжигчид маань одоо хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая

Холливудын жүжигчид карьерийнхаа явцад маш олон кинонд тоглож амждаг хэдий ч цөөн хэд нь л үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлддэг билээ. Чухам тэр л хурц дүрээр нь бид тэднийг төсөөлж явдаг. Цаг хугацаа өнгөрдгөөрөө өнгөрөх бөгөөд жүжигчдийн уран бүтээлийн сан ч арвижсаар. Алдартай жүжигчид домогт дүрээ бүтээж байснаасаа хойш хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооё. Рассел Кроу “Gladiator” болон “Thor: Love and Thunder” …

1...206207208...2,065Хуудас 207 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох

Chaolders Icon Pack

Chaolders Icon Pack – Folder [хавтас]-ныхаа загварыг өөрчлөх цаг болжээ! 0Гоё0Ха Ха0Хөөрхөн0Гайхмаар0Бахархмаар0Харамсалтай0Тэнэглэл0БурууБаярлалаа!