Багш “Лекц дууслаа” гэж хэлэхэд Тулгаа энэ л мөчийг хүлээж байсан мэт цүнхээ шүүрэн үүд рүү яарав. Түүний найз охин Мишээл нь Бээжинд сурдаг бөгөөд 2 өдрийн дараа Монголдоо ирэх ажээ. “Мишээл маань хол нутгаас намайгаа зориод ирж яваа. 2 сарын 14-нд Гэгээн Валентиний баяраар Facebook-ээр бие биедээ хайртай, удаан хүлээлээ, саналаа гэх сэтгэлийн үгсээ бичсэнээс хойш холбоо бариагүй. Чи …
























