ОЛОН УЛСЫН сувгууд СКАЙМЕДИА IPTV-д нэмэгдлээ

0

ОЛОН УЛСЫН сувгууд СКАЙМЕДИА IPTV-д нэмэгдлээ

Орос, Итали, Франц, Испани, Казах хэлтэй хэрэглэгчид болон эдгээр хэлийг сонирхон судлагч, суралцагч та бүхэнд дараах сувгуудыг зориулж байна.

СКАЙМЕДИА IPTV үзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн телевизийн шилдэг сувгуудыг тогтмол нэмэгдүүлдэг бөгөөд манай хэрэглэгчид албан ёсны зөвшөөрөлтэй сувгуудыг дуу дүрсний өндөр нягтралаар хүлээн авч үздэг билээ. Энэ удаад ОЛОН УЛСЫН сувгуудыг багцлан IPTV-дээ шинээр нэмлээ.

Мэдээ, мэдээлэл, соёл урлаг, дуу хөгжим, хүүхдэд зориулсан ОЛОН УЛСЫН шилдэг сувгуудыг танилцуулж байна.

Казах хэлтэй хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ энэхүү сувгийг санал болгож байна. Хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг, хөтөлбөр бүр нь таны хүүхдэд танин мэдэхүйн мэдлэг олгох болно.

СКАЙМЕДИА IPTV-ийн 516 дугаар суваг дээр Казахстаны энтертайнмент суваг байршлаа. Тус сувгийн уран бүтээлчид СКАЙМЕДИА –ийн хэрэглэгч та бүхэнд зориулж, зөвхөн казах хэлээр нэвтрүүлэг, мэдээ, мэдээлэл, хөтөлбөрүүдээ бэлтгэн хүргэх болно.

Олон нийтийн статустайгаар үзэгчдэд мэдээ, мэдээлэл, хөтөлбөрөө хүргэдэг Испанийн үндэсний суваг бол TVE юм. Олон ургальч үзлийг баримталж, мэдээ, мэдээллээ тэнцвэртэй хүргэж чаддагаараа тус суваг үндэснийхээ дуу хоолой болж байдаг.

Мэдээ мэдээлэл, баримтат нэвтрүүлэг, олон ангит киног голчлон үзэгч танд хүргэх Италийн олон улсын сувгийг та 514 дүгээр сувгаар тухлан сууж үзээрэй.

Оросын шилдэг сувгуудын нэг бол яах аргагүй ТВ Центр. 1997 оны 6 дугаар сарын 9-нөөс эхлэн үзэгчдэд сонирхолтой хөтөлбөрүүдийг хүргэсэээр ирсэн тус суваг өнөөдрөөс эхлэн СКАЙМЕДИА IPTV-ийн 311 дүгээр сувгаар үзэгч тантай уулзах болно.

Дэлхийн эргэн тойрноос 1000 гаруй сурвалжлагч танд ЯГ ОДОО гэсэн зарчмаар мэдээллийг хүргэх болно. Та бизнес, спорт, соёл урлагийн ертөнц дэх бүхий л шинэ соргог мэдээллийг Франц хэлээр цаг алдалгүй хүлээн авч үзээрэй.

СКАЙМЕДИА цаашид ч үзэгчдийнхээ эрэлт хэрэгцээ, сонирхлыг харгалзан сувгийн тоогоор тогтмол нэмэгдүүлэх болно.

Харин та IPTV-тэй болж амжсан уу? СКАЙМЕДИА-ийн урамшуулал дуусахад цөөн хоног үлдлээ.

СКАЙМЕДИА үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл: http://www.skymedia.mn болон 7676 9000 дугаарт холбогдоно уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *