Шинэ мэдээ

Кристен Стюартын хувьсал

Холливудын залуу жүжигчин Кристен Стюартыг мэдэхгүй хүн ховор. Дэлхийн кино ертөнцийн сор болсон бүсгүйчүүдийн нэг тэрээр Twilight кино цувралын Bella Swan-ы дүрээрээ кино ертөнцөд алдаршсан. Урлагтай ойрхон байдаг гэр бүлд төрж өссөн түүний эцэг нь тайзны менежер, телевизийн продюсероор Фокс телевизэд ажилладаг байсан бол эх нь зохиол, бичмэлийн хянагч нэгэн. Зохиолч, найруулагч болно гэж боддог байснаас хэзээ ч жүжигчин болно …

Алдартнуудыг шүдгүйгээр төсөөлье

Та эгэл жирийн нэгэн ч бай, хэнээс ч илүү ухаантай, хөөрхөн, хүчирхэг, баян тарган ямар ч бай ялгаагүй цаг хугацаа хэмээгч агуу хүчин зүйлийн эргэлтэнд нэг л мэдэхэд хүүхэд болон залуу насаа аажмаар гээж, дөч тавь, дал наян насыг зооглох л болно. Насны наран хэвийж, санчиганд тань хяруу унахын хэрээр нүүрэн дээрх үрчлээсний тоо нэмэгдэж, аман дахь шүдний тоо цөөрнө. …

Колумбын шарсан шоргоолж маш амттай

Колумбын Сантандер мужид бэлтгэгддэг нэгэн өвөрмөц амттаны талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Энэ бол хэмжээний хувьд жоом шиг том шарсан шоргоолж юм. Давсалж шарсан энэ амттаныг Колумбын алдартай кофеноос ч илүү амттай гэж үздэг хүмүүс олон байдаг ба энэхүү үндэсний өвөрмөц амттаныг бэлтгэх гол түүхий эд болох шоргоолжийг өсгөж үржүүлдэг фермүүд хүртэл байдаг аж. “Чи энэ амттаны амтанд нэг л …

Хэвлэмэл материалаар бүтсэн урлагийн гайхамшгууд

Өнөөдөр олонх хүмүүс ном уншихдаа хэвлэмэл материалыг бус цахим номыг сонгодог болсон. Хэвлэмэл номын хэрэглээ улам бүр багассаар байгаа учир хэвлэмэл номыг илүү сонирхолтой байдлаар бүтээж, түүгээр урлагийн бүтээл туурвих замаар номонд хандах хүмүүсийн хандлага, үзэл бодлыг өөрчлөх оролдлогууд хийгдсээр байгаагийн жишээ болгож, хэвлэмэл материалаар хийгдсэн урлагийн гайхамшигтай бүтээлүүд, онцгой содон, хүний анхаарал татахуйц байдлаар бүтээгдсэн ном, хэвлэлүүдийн зургийн багцыг …

Гоо үзэсгэлэн цаг зуурынх, бас хиймэл зүйл дэндүү олон

“Бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх бусдын зургуудаар бөмбөгдүүлж байдаг ба бидэнд хүрч буй тэдгээр зургуудаас бид хүршгүй мэт ялгааг харж, оргон зайлахын аргагүй сул дорой мэдрэмжийг мэдэрдэг. Бид хувь хүний бодолд нөлөөлөхийн тулд энгийн туршилт явуулсан юм. Ингэхдээ бид урьж ирүүлсэн хүн нэг бүр дээрээ сэтгүүлээс хайчилж авсан хүний биеийн хэсгүүдийг наадаг тууз ашиглан нааснаар барахгүй тэрхүү хэсгүүдийг өөрийн биеийн …

Элдэв сонин содон зурагнууд №148 [120 зураг]

Хүйтэн өвлийг ардаа орхиж, урин дулаан хавартай золгож, цас хайлж шувууд жиргэхийг хүлээн сууж байгаа та бүхэнд сонин содон зурагнуудынхаа 148 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд …

Нас чацуу ч овор төрхөөрөө дэндүү ялгаатай алдартнууд

Цаг хугацаа урсан одохдоо хүн бүрийн нүүр царайнд арилшгүй тамгаа үлдээж орхидог. Өдөр хоног өнгөрч, сар жилүүд улирахын хэрээр нэгэн өдөр бяцхан охин байсан нэгэн насанд хүрсэн бүсгүй болж, нас тогтсон сайхан эр санчиганд нь хяруу унасан өвөө болж хувирдаг. Гэхдээ хүн бүрийн өтөлж хөгшрөх явц, овор төрх харилцан адилгүй. Туулж өнгөрүүлсэн амьдрал, сэтгэл санааны байдал, хувь хүний зан араншингаас …

Камерт үлдсэн согтуу хүмүүсийн хөгжилтэй агшнууд

Дэлхий дахины соёл иргэншил бүрт өөрийн гэсэн согтууруулах ундаа байсаар ирсэн. Улс орнуудад ихэд түгээмэл болсон шар айраг, виски, цагаан архи, дарснаас эхлээд зарим нэг улс орны үндэсний онцлог, амьдралын хэв маягийн үр дүнд бий болсон архинууд байдаг. Ийм төрлийн согтууруулах ундаанаас нэр дурдвал Монголчуудын нэрмэл архи, Японы сакэ, Солонгосын сөжү гэх мэт. Тодорхой хэмжээний согтууруулах ундааг өдөр бүр хэтрүүлэлгүй, …

“МОНГОЛ ВУНДЕРКИНД” ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль дээр Газарзүйн улсын аварга шалгаруулах олимпиадын эхний шат болж хот, хөдөөгийн 400 гаруй хүүхэд оюун ухаанаа сорилоо. Эхний шатнаас шалгарсан 100 хүүхэд 4-р сарын 14-нд дараагийн шатанд өрсөлдөнө. Олимпиад дөрвөн үе шаттайгаар 4-р сарын 30 хүртэл үргэлжилж Үндэсний ялагчдыг тодруулна. Газарзүйн улсын олимпиадыг энэ жил National Geographic Монгол төсөл “Монгол Вундеркинд” нэрийн дор зохион байгуулж …

Эгц хадан хясаанаас дүүжлэгдэн шөнийг өнгөрүүлэх зоригтнууд

АНУ-ын Калифорни мужийн төв зүүн хэсэгт орших Йосемити үндэсний цэцэрлэгт хүрээлэн Yosemite National Park нь гайхамшигтай боржин чулуун хадан хясаа, хүрхрээ, цэвэр тунгалаг ус, аварга улаан модон ой, биологийн олон төрөл зүйлээрээ олон улсад алдартай. 1984 онд Дэлхийн өв газар хэмээн бүртгэгдсэн, 3,080.74 км.кв талбайг эзлэн орших энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн толь мэт гөлгөр, эгц хадан хясаа нь хаданд авирагчдын зорин …

Оддын ховорхон бөгөөд сонирхолтой гэрэл зурагнууд

Гэрэл зураг гэдэг нь улирч өнгөрсөн цаг хугацаа, үйл явдал, нэгэн цаг үед амьдарч байсан хүмүүсийн гэрч, түүх дурсгал болон үлддэг зүйл. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ” гэдэг үг ч дээрхийн баталгаа юм. Бүх цаг үед амьдарч байсан бүхий л алдартнуудын амьдрал, дүр төрх, үйл хөдлөл, хийж байсан үйлдэл үе үеийн эгэл хүмүүсийн анхаарал, …

Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлууд

Дэлхийн янз бүрийн орнуудаар аялж яваа олонх хүмүүс зочид буудалд байрлах үедээ том ор, зурагт, угаалгын өрөө, жижиг хөргөгч, утасгүй интернэтийн сүлжээ зэрэг энгийн шаардлагуудыг тавьдаг. Харин Дэлхий дахинд хөрөнгө мөнгөөрөө гайхуулдаг баян хүмүүсийн хувьд дээрх энгийн шаардлагууд дэндүү ядмаг санагдана. Тэгвэл хамгийн тансаг, хамгийн чамин, хамгийн дээд зэргийн бүхнийг шаардлага болгон тавьдаг баян чинээлэг эрхмүүдийн аялж зугаалах үедээ байрладаг …

Дэлхийн алдартай логонууд ямар үнэтэй вэ?

Дэлхийд үйл ажиллагаа, нэр хүнд, ашиг орлогоороо тэргүүлж байгаа том компани, корпорациуд өөрийнх нь үйл ажиллагаа, зорилго чиглэлд төгс нийцсэн шилдэг логонд үнэ төлдөг. Лого нь тухайн компаний нэрийн хуудас байдаг учир энэ нь ч зөв. Гэтэл та бидний сайн мэдэх Майкрософт, Гүүгл, Найк, Твиттер, Кока Кола болон 2012 оны Лондонгийн Олимпийн наадмын логонууд ямар үнэтэй байдаг юм бол? Энэ …

wOOw – Өвөрмөц бэлэг

wOOw – Өвөрмөц бэлэг. Бэлэг гэдэг яг л бяцхан шидтэн гэсэн үг. Түүнийг хэн нэгэнд өгөхөд, хэн нэгнээс хүлээн авахад энгийн нэг өдөр баярын өдөр мэт болдог гэдэгтэй та санал нэгдэх биз. Хүндэлдэг, хайрладаг, дотны нэгнээ өдөр бүр баярлуулж, гайхалтай уур амьсгал, баярт мөчийг бэлэглэхийг бүгд л битүүхэндээ хүсч явдаг. Харин юу бэлэглэж тэднийг гайхашруулахаа мэдэхгүй байна уу. Дэлгүүрийн лангуун …

1...1,6591,6601,661...2,065Хуудас 1,660 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох