“МОНГОЛ ВУНДЕРКИНД” ЭХЭЛЛЭЭ

0

“МОНГОЛ ВУНДЕРКИНД” ЭХЭЛЛЭЭ


Өнөөдөр МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль дээр Газарзүйн улсын аварга шалгаруулах олимпиадын эхний шат болж хот, хөдөөгийн 400 гаруй хүүхэд оюун ухаанаа сорилоо. Эхний шатнаас шалгарсан 100 хүүхэд 4-р сарын 14-нд дараагийн шатанд өрсөлдөнө. Олимпиад дөрвөн үе шаттайгаар 4-р сарын 30 хүртэл үргэлжилж Үндэсний ялагчдыг тодруулна. Газарзүйн улсын олимпиадыг энэ жил National Geographic Монгол төсөл “Монгол Вундеркинд” нэрийн дор зохион байгуулж байна.Ерөнхий боловсролын сургуулийн 6-10-р ангийн сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, газарзүйг шимтэн судлах, олон талт мэдлэг эзэмших хүсэл сонирхлыг дэмжих, байгальд ээлтэй хандлага зан үйлийг төлөвшүүлэх, байгаль, газарзүйн шинжлэх ухааныг сурталчлан таниулах зорилготой олимпиадын сүүлийн шалгаруулалт телевизийн шоу нэвтрүүлэг болж NTV телевизээр олон нийтэд хүрнэ.

Теле-олимпиадаас шилдэг гурван оролцогчийг шалгаруулж ирэх 7-р сард ОХУ-ын Санкт-Петербург хотод болох Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” уралдаанд оролцох эрхийг зардлын хамт гардуулах юм.

БШУЯ, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль, NTV телевиз олимпиадыг дэмжиж хамтран ажиллаж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *