Шинэ мэдээ

Хаана ч хийх боломжтой 6 ажил

ФлексЖобс компанийн маркетинг, олон нийттэй харилцах газрын дарга Чэлси П. Глэддэн ажил олох боломжийг ажил идэвхитэй хайгчиддаа зориулан зөвлөж байна. Интернэт холболттой байхад л та эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэж чадах юм. Интернэтээр ажлаа гүйцэтгэдэг болсноос хойш асар олон давуу талууд бий болсон бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь зардал хэмнэж, ёс журмыг сайжруулсан хэрэг байсан гэнэ. American express, Xerox, Google, ADP, …

Ялаанаас салах хялбар аргууд

Шавьж устгах цацлагагүйгээр гэрээ яаж ялаагүй байлгах вэ? Байгалийн гаралтай эдгээр аргуудыг хэрэглэхэд хялбар бөгөөд хямд төсөр байх болно. Ихэнх нь айл бүрийн гал тогооны өрөөнд байдаг энгийн зүйлс юм. Зуны улирал ирж байгаатай холбогдуулан бидний уурыг бардаг ялаагүйгээр та энэ зуныг тайван, амар жимэр өнгөрүүлэх боломжтой боллоо. Хүн бүрийг зуны амралтаа аятай тухтай өнгөрүүлэхэд нь туслах энэхүү нийтлэлийг бусаддаа түгээхээ мартав аа. Ам …

Кока колаг уухаас өөрөөр ашиглах 12 арга

Халуун өдөр хүйтэн Кока Кола уух шиг таашаалтай зүйл үгүй. Гэхдээ Колаг зөвхөн уухаас гадна дараах байдлаар ашиглаж болох гэнэ. 1. Цусны толбыг арилгана Дуртай футболкоо цус болгочихсон уу? Бага зэргийн колаг дээр нь шүршээд угаалгын нунтгаар угаахад арилах болно. 2. Зэв арилгана Хуучин машиныхаа буферийг цэвэрлэх хэрэгтэй байна уу? Тэгвэл бага зэргийн кола асгаад үз. Үл ялиг фосфорын хүчил …

Дэлхийн хамгийн хачирхалтай 25 мухар сүсэг

Би тийм ч мухар сүсэгтэй хүн биш л дээ. Гэхдээ 13-ны Баасан гараг тохиолдвол хийж байгаа бүх зүйлдээ хянамгай ханддаг. Энэ өдөр хар муур хөндлөн гүйвэл амьдрал дуусаа гэж бодох болно. Харин бусад өдөр нь толь хагалж, шатны доогуур алхсан ч би огт тоохгүй. Ганц би ч биш, дэлхий дээр амьдарч байгаа хэн бүхэн өөр өөрийн гэсэн мухар сүсэгтэй байгаа. …

Каннын кино наадмын шилдэг 8 кино

8. Youth Италийн найруулагч Паоло Соррентиногийн шинэ бүтээлд хөгширч яваа хөгжмийн зохиолч Майкл Кэйн өөрийн амьдралаа Шведийн уулан дээрээс эргэн харж байгаа тухай гардаг. Ойн нугад байгаа үнээний хонх хүртэл түүний чихэнд оркестр шиг сонсогдоно. Энэ кино нь уран тансаг, хошин шог өнгө аястай – өөр ямар кинонд Жэйн Фонда шаргал үс, хурц содон нүүр будалттай гарч хамтран тоглогч Хэрви …

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл

Ирэх 10 жилд гарах 8 үсрэнгүй өөрчлөлтийг бид жагсаалаа. 2025 он гэхэд манай дэлхий ямар болсон байх бол? За ингээд бүгдээрээ жагсаалтыг сонирхоцгооё. 8. Blockchain Bitcoin бол Blockchain дээр үндэслэдэг. Шууд, аюулгүй дижитал дамжуулалт хийх боломжийг олгож байдаг. Үүнийг зохион бүтээгч Marc Andreesen өөрийн бүтээлээ сайжруулахын тулд олон арван сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн ба өөрийн бүтээлээ интернэттэй дүйхүйц чухал ач холбогдолтой зүйл гэж үздэг …

2015 оны шилдэг 15 нарны шил

Урин дулаан зун цаг ирж хүн бүр л нарны шил зүүж эхэлдэг. Үүнтэй холбогдуулан зөвхөн танд зориулан энэ оны хамгийн шилдэг 15 нарны шилний жагсаалтыг сонирхуулж байна. Үнэ, загвараараа ялгаатай эдгээр шилнүүдийг хамтдаа сонирхоцгооё. Komono Urkel Үнэ: 50$ Urkel нь дугуй араамтай, аялагчдад зориулсан шил юм. Араам нь ууссан алаг өнгөтэй учраас илүү онцгой харагдуулж байна. Sunski Madronas Үнэ: 55$ Австралид очиж далайд …

iOS 9 болон 12 инч iPad энэ зун худалдаанд гарна

Apple энэ зун ээлжит нэгэн тэсрэлтээ хийх гэж байна. Баттай эх сурвалжийн мэдээллэж байгаагаар илүү дэвшилтэт онцлогийг өөртөө шингээсэн цоо шинэ iPad болон iOS гарах гэж буй гэнэ. J98, J99 гэсэн 33 см өргөнтэй 2 загварыг гаргана гэсэн цуу тархаад байгаа билээ. Нэг загвар нь Wifi-д холбогддог бол нөгөө загвар нь Wifi болон 4G ажиллах юм байна. Шинэ таблет нь …

Шинэ Зеландын хамгийн том дээрмийн бүлэглэлийн зургууд

Шинэ Зеланд улс нь Бөгжний эзэн киноны үзэсгэлэнт байгалаараа олноо илүү их танигдсан байдаг билээ. Гэвч энэ улсын хар бараан талыг харуулахуйц зургуудийг зурагчин Жоно Ротман хальснаа мөнхөлсөн ажээ. Тэрбээр Шинэ Зеландын хамгийн том “Хүчирхэг эрлийз дээрэмчид” бүлэглэлийнхний хөрөг зургуудыг авч чаджээ. Хэрхэн тэдэнтэй холбоо тогтоосон талаараа Ротман “Би тэдэнд дайчдын зураг авмаар байгаагаа хэлсэн. Нийгэм тэднийг хэрхэн ойлгодог нь …

Steve Jobs яагаад хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан бэ?

Стив Жобс хүүхдүүддээ iPad хэрэглүүлдэггүй байсан нь олон шалтгаантай. Ням гарагийн нэгэн дугаартаа New York Times сонины сурвалжлагч Ник Билтон Стив Жобсоос “Таны хүүхдүүд iPad хэрэглэх дуртай байх даа?” хэмээн сонирхон асуухад Жобс “Тэд хэрэглэдэггүй ээ. Бид гэртээ хүүхдүүдийнхээ технологийн хэрэглээг аль болох хязгаарладаг” хэмээн хариулсан юм. Ялангуяа Силикон хөндийд амьдардаг технологийн салбарын дээд тушаалтнууд болон инженерүүд хүүхдүүдээсээ технологийг хол …

Ухаалаг утсыг цэнэглэх талаарх 5 худал баримт

Өнөөг хүртэл бид утсаа хэрхэн цэнэглэж, утасны зай багасч байх үед яах ёстой талаарх олон аргыг сонсчээ. Хэдийгээр тэр агуудын цөөн хэд нь үнэн байж мэдэх ч, ихэнх нь олны амнаас гарсан цуу үг төдий билээ. Ухаалаг утасны зайны талаарх худал мэдээллүүдийг дараах жагсаалтаас үзнэ үү. 5. Зайг юу ч үгүй дууссаных нь дараа цэнэглэх хэрэггүй Хэт их цэнэглэснээр зайг тогтворгүй болгодог …

Орчин үеийн залуус Hunnu Music Festival-ийн тасалбараа эртлэн захиалаарай

Дэлхийн хэмжээний хөгжмийн фестивалийг хүсэн хүлээдэг, электроник хөгжмийн бүхий л урсгалыг таашаан сонсох дуртай залууст зориулан Цонжин Болдогт зохион байгуулж буй Hunnu Music Festival-ийн тасалбар худалдаанд гараад байна. Зуны оргил үед буюу 7-р сарын 14-нд Цонжин Болдогийн задгай талбайд 12 цагаас хойш 18 цаг үргэлжлэх наадмын хос тасалбарыг 6-р сарын 26-ныг дуустал ердөө 30,000 төгрөгөөр захиалан авах боломжтой. Наадмын онлайн …

3D кино үзэх нь хүний тархинд сайн нөлөөтэй гэнэ

3D хувилбар бий болсноор ихээхэн хэмжээний төсвөөр боссон кино уран сайхны хувьд илүү баяжихын зэрэгцээ бокс оффисын зах зээл дээр өндөр байр суурийг эзлэх болжээ. 3D үйл явцын үр дүн нь янз бүр байх бөгөөд студийн борлуулж байгаа киног шууд худалдан авдаг үзэгчид байхаа больжээ. Британийн судлаачдын үзэж байгаагаар 3D кино үзэх нь тархины чадварыг нэмэгдүүлдэг гэнэ. The Guardian сэтгүүл …

Экокапсул байшинтай бол та дэлхийн хаана ч амьдарч чадна

Өнөөдөр бид технологийн өндөр хурдацтай хөгжил, бужигнасан амьдрал дунд амьдарч байгаагаа хүлээн зөвшөөрөх байх. Гэтэл хүмүүс хэсэг зуур ч болтугай энэ бужигнаанаас салахыг хүсдэг бол зарим нь бүрмөсөн орхин зэлүүд газар амьдрахыг илүүд үзэх болов уу. Ийм ч учраас “зогсоо зайгүй амьдрах” гэсэн хэллэг гарчээ. Энэ мэт амьдралдаа өөрчлөлт хийх хүсэл энэ тэндгүй гарч л байна. Өндгөн хэлбэртэй экокапсул, цахилгаан …

1...1,3341,3351,336...2,067Хуудас 1,335 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох