Өнөөдрөөс яг бүтэн нэг жилийн өмнө буюу 2011 оны 3-р сарын 11-ний өдөр манай Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг Япон улсад байгалийн гамшигт үзэгдэл тохиосны улмаас 16.000 орчим хүн амь насаа алдсан харуусалтай явдал болсон билээ. 3-р сарын 11-ний өдрийн баасан гаригт тохиосон энэхүү байгалийн гамшигт үзэгдэл олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг авч одсоноор барахгүй цунами болон газар хөдлөлт, үер, хөрсний гулгалтын аюул нүүрлэж, олон зуун байшин барилга, зам сүйдэж, цацраг идэвхт бодис алдагдсан цөмийн осол аваар болсон.Фукушимагийн цөмийн энергийн станцад осол гарч, цацраг идэвхт бодис алдагдсан учир тус бүс нутагт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан ба тус бүс нутгийн оршин суугчид ч өөрсдөө дүрвэн нүүж байсан. Яг тухайн цаг үеийн тэрхүү нөхцөл байдлыг Нью Йоркын хаяа дүүрэгт төрж, Лос Анжелесын захын сургуульд хүмүүжиж, ертөнцийг үзэх үзлээ олж авсан гэрэл зурагчин Phyllis B. Dooney гэрэл зургийнхаа аппаратанд буулгажээ. Тэрбээр энэхүү фото төслөө “Three Eleven” хэмээн нэрлэсэн бөгөөд тус төслийн зурагнуудыг та бүхэнд сонирхуулахаар орууллаа. Тухлан сууж үзэхийг урьж байна.
0
0
0
0
0
0
0
0
jerry-man
2012/03/12 at 21:49
:)) Japan ch argagui aral yumda
Aniraa_97
2012/03/12 at 21:51
EE
Mongolhh
2012/03/13 at 00:33
nippon bol uhaalag hudulurj undestentei.
Зочин
2012/03/13 at 17:52
ineegeed arxidaad hsaaxiin
Osama_bin_laden
2012/03/15 at 21:26
yponchud uneher undserheg eh orno gsn setgeltei tesver tewchertei humus yma