Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт

7

Хүүхдэд зориулсан бэлгэвч гэж хаана байдаг юм? Түүхий стейк гэгчид цус байхгүй гэж үү? Өвс иддэг аалз гэж бас байх уу? Үхлийн хавхтай зочид буудалд байрламаар байна уу?

Чикагод үнэхээр үхлийн хавхтай зочид буудал ажиллаж байжээ

Цуврал аллага үйлдсэн алуурчин Генри Ховард Холмс 1893 онд олон төрлийн үхлийн хавхтай зочид буудал Чикагод нээжээ. Зочид буудлын барилгыг барьж байсан гүйцэтгэгч нарыг Холмс тогмол сольж байсан учраас барилгын ерөнхий бүтцийг зөвхөн тэр л мэдэж байлаа.

Буудлын барилга дуусмагц Генри Холмс хорон муу санаагаа хэрэгжүүлж эхэлжээ. Түүний золиос ихэнхдээ тус газар ажиллаж байсан эмэгтэйчүүд, тэдгээрийн нууц амраг төдийгүй зочид буудлын үйлчлүүлэгч нар байв. Тэднийг тамлаж, эцэст нь ална: зарим нэгийг нь дуу чимээ үл нэвтрэх ханатай өрөөнд хийж хорт хийгээр утах эсвэл зүгээр л үхлээ иртэл нь байлгаад байх гэх мэт аймшигтайгаар хороож байв. Үхсэнийх нь дараа цогцосыг барилгын суурь нүх рүү хаях бөгөөд араг ясыг нь анагаах ухааны их дээд сургуулиудад зардаг байжээ.

Хэдэн хүний аминд хүрсэн тодорхой тоо байхгүй ч гэлээ 100 гаруй хүний аминд хүрсэн гэсэн тоо яригдсаар байгаа аж.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 3

Австралид газар дор амьдардаг бүхэл бүтэн хотхон байна

1700 орчим хүн газар доорх хотхонд амьдарч байна. Газар доор баар цэнгээний газар, амьдран суух зориулалттай байрнууд, тэр ч бүү хэл сүм хүртэл бий. Оршин суугчид нь хотхоноос бараг гарахгүй, хааяахан дээшлэх бөгөөд хотхоны уур амьсгал маш хуурай, хүйтэн. Кубер-Педи хотхон опал чулууны (эрдэнийн гэрэлт чимэд) олдвороороо дэлхийд дээгүүрт ордог байжээ. Өнөөдрийн байдлаар опал чулууны олдворлолыг хаасан бөгөөд оршин суугчдыг ч мөн хувиараа олборлохыг хорьсон тул тэд аялал жуулчлалаар хоолоо залгуулдаг ажээ.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 4

Ятуу, бяслагаар өргөл барина

Андрорра улс 1993 он хүртэл Франц Улсын Ерөнхийлөгч болон Урхелийн Хамба ламд маш этгээд өргөл барьц өгсөөр байжээ: Францын Ерөнхийлөгчид 960 франк; харин хамба ламд 460 песет, 12 толгой бяслаг, 12 ятуу шувуу, 12 тахиа, гахайн гуяа 6 ш.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 5

Скочийг татахад гэрэл ялгаруулдаг

Боодол скочийг татахад вакум орчимд гэрэл ялгаруулдаг болохыг тогтоожээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү үзэгдэл нь триболюминесценци буюу кристал урвал явагдаж цахилгаан соронзон үүсгэдэг. Энэхүү үзэгдлийг ЗХУ-ын хэсэг эрдэмтэд аль эрт олж тогтоосон байсан ба харин Америкийн эрдэмтэд нилээд хойно вакум орчимд туршилт хийж тогтоож байжээ.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 2

Швейцарьт хүүхдийн бэлгэвч худалддаг

Өсвөр насныхны бэлгийн амьдрал энэ улсын төр засгийнхний толгойн өвчин болоод байна. Судалгааны явцад 12-14 насны банди нар бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүй, учир  нь таарах хэмжээ байдаггүй ажээ. Швейцарийн томоохон бэлгэвч үйлдвэрлэгч компани өсвөр насныханд зориулж Hotshot нэртэй бэлгэвч худалдаанд гаргажээ. Бэлгэвчийн урт болон диамерт нь бага юм байна.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 6

Грейпфрутын шүүсээр эм даруулж ууж болохгүй

Уг жимсэнд фуранокумарин гэх бодис агуулагдаж байдаг – энэхүү бодис эмийн идэвхтэй бодисын үйлчилгээг нэмэгдүүлдэг тул хүний биед муугаар нөлөөлөх аюултай. Шинжилгээгээр 40 гаруй эмэнд нөлөөлсөн байна.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 7

Модон доторх мод

Италид нэг модноос бас нэгэн тоорын мод ургаж байдаг.  Магадгүй тоорын яс санаандгүй модны орой дээр унасан нь дахин мод ургах нөхцөл болсон гэж үзжээ.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 8

Тайландын аялал жуулчлал

Тайландын аялал жуулчлалын хөгжил Вьетнамын дайны үр дүнд өсчээ. Тус дайны үед Тайланд улсынхаа газар нутгийг АНУ-ын цэргүүдийн арын албанд гарган өгч байсан түүхтэй.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 1

Хүүхэд болгонд өөр өөр сүү

Кенгуруний нэгэн төрөл болох валлаби нэгэн зэрэг хоёр өөр хөхний сүү боловсруулж чадна. Нэг хөхнөөс нь саяхан төрсөн нялх төлд, харин нөгөө хөхнөөс ах, эгчийг нь тэжээх сүү ялгардаг байна.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 9

Сонин мөнгөн дэвсгэрт

1986 онд Бирмд 35 болон 75 кьятын маш сонирхолтой мөнгө дэвсгэртүүд гүйлгээнд гарч байжээ.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 10

Цустай нь дээр юм уу даа!

Түүхий болсон стейкний улаан өнгө бол цус биш, харин уурагны миоглобин юм. Махыг шарж байх явцад цус ууршиж алга болдог.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 11

Цэнхэр өнгөтэй тахианы өндөг

Латин Америкаас гаралтай араукана төрлийн тахиа ногоон туяатай цэнхэр өндөг гаргадаг. Үүний учир шалтгаан нь тахианд халдсан ретровирусээс болдог байна, вирус нь тахианы ДНК-д шингэж өндөгний пигментийг өөрчлөхөд хүргэдэг. Энэ өнгийн өндөг хүний биед ямар ч муу нөлөөгүй тул та тайван идэж болно.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 12

Бүх аалз махчин биш шүү

Bagheera kiplingi төрлийн аалзны 90% нь өвсөн тэжээлтэн. Энэ аалз модон дээр амьдарч модны навчаар хооллодог байна.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 13

Хүчилтөрөгчөө цусны урсгалаар авдаггүй эрхтэн

Нүдний бүрхүүл – хүчилтөрөгчөө цусны урсгалаар авдаггүй цорын ганц эрхтэн. Нүдний бүрхүүл нь маш нимгэн гэрэлтдэг байх ёстой бөгөөд хүчилтөрөгчөө шууд агаараас өөрөө шүүн авдаг эрхтэн ажээ.

Итгэмээргүй боловч 14 бодит үнэн баримт 14

401
ГайхмаарГайхмаар
48
ТэнэглэлТэнэглэл
35
ГоёГоё
30
Ха ХаХа Ха
27
БурууБуруу
24
ХөөрхөнХөөрхөн
21
ХарамсалтайХарамсалтай
19
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. ?

    2016/02/12 at 15:38

    ??????????????????????????????????????????????????????????? ????????????????????????????????

  2. Их мэдэх 1900-1950

    2016/02/13 at 02:56

    Хха угаасаа модыг залгуулж ургуулж болдог шүү дээ.Ийм зүйлийг хүн болгон л мэдэх бизээ.Очиж аав ээжээсээ асуу.Итгэмээргүй л гэнэ шүү :’)))

  3. Зөвөлгөө

    2016/02/13 at 02:59

    Танай цахим хуудас нийтлэгчийнхээ нэрийг оруулж баймаар юм.Хаа сайгүй ил тод байдал.Танайх ил бус байна. BY: Who???

  4. Зочин

    2016/02/13 at 11:18

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *