Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор

1

Хоол хийх цаг завгүй үедээ хөргөгчинд байгаа бүх хүнсээ тогоондоо хийхэд амттай хоол бэлэн болчихдог ч болоосой гэж мөрөөдөж байсан удаа танд бий юу? Шарсан төмс, өндөгнөөс залхсан хүн бүрт зориулж таны цэсэнд 7 төрлийн шинэ хоолны жорыг бэлтгэлээ. Эдгээр хоолнууд 30 минут хүрэхгүй хугацаанд л бэлэн болох болно.

Тавагтай буррито

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 1

Орц:

  • 1 аяга будаа
  • 1 аяга сальса сүмс
  • 3 аяга хэрчсэн салатны навч
  • 1 лаазалсан эрдэнэ шиш
  • 1 хар шош
  • 2 дөрвөлжилсөн улаан лооль
  • 1 дөрвөлжилсөн авокадо (хальс, үргүй)
  • 2 хоолны халбага хэрчсэн кориандрын үндэс
  • 1 аяга зөөхий
  • 1 сармис (нухсан)
  • 1 нимбэгний шүүс
  • 1/4 цайны халбага давс

Бэлтгэх арга:

Зөөхий, сармис, нимбэгний шүүс, давсыг хооронд нь холино. Бэлэн болсон сүмсийг түр хойш нь тавиарай. Будаагаа агшаагаад сүмстэйгээ холино. Дээрээс нь салатны навч, эрдэнэ шиш, хар шош, улаан лооль, авокадо, кориандр нэмнэ.

Цөцгийтэй сүмсэнд бэлтгэсэн хулд загас, брокколи, аспарагустай кассерол

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 2

Орц:

  • 300 гр хулд загас
  • 150 гр брокколи
  • 4 хэрээн нүдний мөчир (аспарагус)
  • 400 мл тослогтой цөцгий
  • 70 гр бяслаг
  • 2 өндөг
  • Нунтаг хар перц
  • Давс
  • Ногоо

Бэлтгэх арга:

Брокколиг 2 минут чанана. Загасаа 4 минут жигнэнэ. Хэрээн нүдийг 3-5 см-ийн хэмжээтэй зүснэ. Гэссэн загасны ясыг авч цэвэрлээд том томоор нь салгана. Брокколиг жижиг болгон хэрчээрэй.

Саванд 2 өндөг хийж хутгаад, дээр нь цөцгий, үрсэн бяслаг, ногоо нэмнэ. Холино. Перц давсаар амтална.

Шарах шүүгээгээ 190°C хүртэл халаана. Жигнэх хэвэндээ брокколи, хулд загас, аспарагусаас хийнэ. Дээрээс нь цөцгийн сүмсээ асгана. Ойролцоогоор 25 минут жигнэнэ. Дээр нь жижиглэсэн ногоогоо тавиад идэхэд бэлэн боллоо.

Цөцгийтэй бяслаг, бууцайтай гоймон

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 3

Орц:

  • 150 гр гоймон
  • 100 гр сонгино
  • 1 шинэхэн бууцайны багц
  • 1 сармис
  • 10 гр хатаасан ганга (тимьян)
  • 75 гр цөцгийтэй бяслаг
  • 40 мл оливийн тос
  • Нунтаг хар перц
  • Давс

Бэлтгэх арга:

Гоймонгоо чанана. Сонгиноо хальслаад жижиглэнэ. Сармисаа цэвэрлээд хутгаараа бяцлаад жижиглэнэ. Хайруулын тавганд оливийн тос хийж халаагаад сонгино, сармис, тимьяны навчны талыг хийнэ. Давс, перцээр амтлаад тунгалаг болтол шарна. Хайруулын тавгандаа бууцайны навч хийгээд дээр нь “хөвүүлнэ”. Дээр нь цөцгийтэй бяслаг нэмээд холино. Бэлэн болсон гоймонгоо хайруулын тавгандаа хийгээд бяслаг, бууцайтайгаа сайтар холино. Зөөлөн гал дээр 1-2 минут халаана. Үлдсэн тимьянаа нэмээрэй. Хэрэв шаардлагатай гэж үзвэл гоймон чанасан уснаас бага зэрэг нэмж болно.

Ногоотой шаржигнуур яргай загас

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 7

Орц:

  • 250 гр яргай загасны ясгүй мах
  • 2 сонгино
  • 2 хулуу
  • 3-4 хоолны халбага гурил
  • 2 өндөг
  • 2 хоолны халбага жижиглэсэн яншуй
  • 1 хоолны халбага орегано
  • 1 нимбэг
  • Дижон гич (найруулсан гич)
  • Оливийн тос

Бэлтгэх арга:

Хулуугаа том үрүүл дээр үрнэ. Загасаа шоо дөрвөлжин хэрчинэ (дунд зэргийн хэмжээтэй). Сонгиноо жижиглээд шаргал өнгөтэй болтол оливийн тосон дээр шарна.

Саванд хулуу, загас, сонгино хийгээд холино. Өөр саванд өндөг, гурил, ногоо, давс, перц хийж зуурмаг бэлтгэнэ. Зуурмагаа хулуу болон загасан холимогтой холино. Зуурмаг зөөхий шиг өтгөн байх ёстой.

Хайруулын тавган дээр тос хийж халаагаад халбагаар зуурмагаас авч хайруулын тавган дээр шаргал өнгийн болтол шарна. Бэлэн болсон загасаа цаасан алчууран дээр тавиад тосыг шингээж авна. Загасаа ногоо, улаан лооль, нимбэгтэй идээрэй.

Далны махны стейк

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 4

Орц:

  • 1 кг далны мах
  • Ургамлын тос
  • Давс, нунтаг хар перц
  • Брокколи, цэцэгт байцаа
  • Мини улаан лооль
  • Шинэхэн ногоо

Бэлтгэх арга:

Хайруулын тавгаа ургамлын тосоор тосолно. Ойролцоогоор 1 см зузаантай стейкний махаа хоёр талаас нь шарна. Бэлэн болсон махаа тугалган цаасанд ороогоод бага зэрэг “амраана”. Хачирт брокколи, цэцэгт байцааг бэлэн болтол жигнэнэ. Дараа нь мах “амрах” зуур тэдгээрийг саяны хайруулын тавган дээрээ ургамлын тос нэмээд мини улаан лоольтойгоо шарна.

Халуун ногоотой мөөг

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 5

Орц:

  • 300 гр мөөг
  • 3 хоолны халбага зөөхий
  • 1 сонгино
  • Ургамлын тос
  • Давс, гоньд, карри

Бэлтгэх арга:

Сонгиноо жижиглэнэ. Мөөгөө хавтгай хэрчинэ. Хайруулын тавган дээр ургамлын тос хийж халаагаад сонгиноо шаргал өнгөтэй болтол жигнэнэ. Дээр нь мөөг нэмж холиод дунд зэргийн гал дээр 20 минут жигнээрэй. Давслаад зөөхий хийгээрэй. Хутгаад мөөгөө дахин 5 минут шарна. Хайруулын тавгаа гал дээрээс аваад мөөгөө таваглана. Хүсвэл амтлагчаар амтлаад идээрэй.

Хулуутай шпагетти

Завгүй хүмүүст зориулсан 7 энгийн хоолны жор 6

Орц:

  • 200 гр хушга
  • 1/2 стакан оливийн тос (75 мл)
  • 2-3 хатаасан улаан лооль
  • 1 урт улаан чинжүү (цэвэрлэсэн)
  • 4 жижиг хумс сармис
  • Давс
  • 400 гр шпагетти
  • 1 жижиг хулуу
  • 1/2 нимбэг (шүүс)

Бэлтгэх арга:

Шарах шүүгээгээ 150°C хүртэл халаагаад самраа 10-15 минут жигнэнэ. Al dente шпагеттиний гоймонг буцалгана. Усыг халуунаар нь хадгалаарай.

Самраа улаан лооль, улаан чинжүү, сармис, оливийн тос, давстай холино. Эдгээрийг блендерт хийгээд сүмс болтол холиорой. Ногоо арилгагч ашиглан хулуугаа туузан зүснэ. Туузан зүссэн хулуугаа шпагеттиний гоймон шиг нарийн савхан хэрчээрэй. Хулууны доторхыг маш жижигхэн болтол хэрчинэ. Хулуугаа бэлэн болсон шпагеттитэй холиод гоймонгийн буцалсан усыг дээрээс нь нэмж 3 минут байлгана.

Усыг асгаад дээр нь нимбэгний шүүс асгаад нимбэгний хальстай холино. Дараа нь чинжүү болон самартай сүмстэйгээ холиорой. Хоолоо таваглаад дээр нь бүтэн самар цацаж өгөөрэй.

 

2
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *