
Шинээр гарч байгаа кино, олон ангит кинонууд өвөрмөц үйл явдал, санаанд оромгүй үргэлжлэлээрээ биднийг гайхашруулсаар байдаг боловч тэдгээр кинонууд маань маш их, дэндүү олон янз учир заримдаа бид жинхэнэ “сувд, эрдэнээ” мэдэлгүй өнгөрөөх нь бий.
Энэ удаа танд шинээр гарч буй 6 олон ангит киног танилцуулъя.
Limitless, 2015
Киноны шинэ баатар Брайн Синклер сенатор Эдвард Моррын өгсөн NZT–г хэрэглэж эхлэх ба агуу их хүч чадал мэдэрсэн Синклер энэхүү хүч чадлаа тайлагдашгүй гэмт хэргийг илрүүлэхэд ашиглахаар ХМТ-д ажиллах болно.
Blindspot, 2015
Таймс-Скверт нэгэн шуудайтай зүйл олох ба түүн дотор байх эмэгтэй чухам яаж яваад шуудайн дотор хэвтэж байгаагаа үл санана. Түүний бүх л бие элдэв шивээсээр дүүрэн байх ба энэ нь түүнд тохиолдсон явдлын учрыг тайлах түлхүүр байх болно.
Rosewood, 2015
Энэ сериалын үйл явдал Маймид өрнөх ба эмч Роузвудын тухай кино юм. Өөрийн лабораторид тэрээр гэмт хэргийн ул мөр олох гэж цогцсонд задлан шинжилгээ хийх ба заримдаа цагдаа нарын анзаараагүй зүйлсийг илрүүлнэ.
Minorty Report, 2015
Том Крузын тоглосон адил нэрт киноны үйл явдлаас хойш 10 жил өнгөрч ирээдүйг хардаг 3 маань насанд хүрч, тэдний нэг нь жирийн хүний амьдралаар амьдрах гэж зүтгэнэ. Гэвч тэрээр үл тоож, орхиж болохгүй ирээдүйг харсан хэвээр байх ба өөрийн энэ чадварыг зөв ашиглахын тулд нэгэн детективтэй хамтран ажиллахаар шийддэг.
Lucifer, 2015
Уйдаж залхсан Люцифер өөрийн хаан ширээгээ орхиж орчин үеийн Лос-Анжелесыг зорино. Өөрийн гэсэн шөнийн клуб байгуулсан тэрээр амралтандаа сэтгэл хангалуун байх боловч нэгэн удаа түүний клубын үүдэн дээр нэрд гарсан поп-од алуулдаг. Энэ аллагын учрыг олох шаардлага түүнд бий болох нь тэр.
El ministerio del tiempo, 2015
Цаг хугацааны яам бол засгийн газрын нууц байгууллага билээ. Байгууллагын зорилго нь өнгөрсөн болон ирээдүйгээс одоо байгаа цагт ирэх нөлөөллийг арилгах явдал бөгөөд 3 зоригтон янз бүрийн цаг хугацаагаар аялан өнөөгийн байдлыг хэвээр байлгахын төлөө өнгөрснийг өөрчлүүлэхгүйн тулд ажиллана.








Зочин
2016/02/12 at 13:44
“Big Time in Hollywood” bol diiltsen shildeg tsuwral kino