Бид гүйцэтгэх даалгавраа жагсаан бичиж төлөвлөгөөний дагуу явахыг хичээдэг. Хичнээн зүтгэсэн ч гэсэн төлөвлөөгүй шинэ чухал ажлууд гэнэт гарч ирэх нь бий. Жагсаалт урт болсоор, цаг үлдэхгүй мэт санагдана. Ингээд тайм-менежментэд бидний түгээмэл гаргадаг алдаатай танилцахаас гадна цагаа хэрхэн зөв зохион байгуулах талаар багахан ч гэсэн мэдлэгтэй болцгооё. 1. Ажлын эрэмбийг алдагдуулах Мэдээж даалгаврын жагсаалт – өөрийн бодол, хийх зүйлээ цэгцлэх зориулалттай. …
























