Шинэ мэдээ

Бусад хүмүүсийн ажлын онцлог ямар сонирхолтой байдгийг бидний огт мэдэхгүй талаас нь харуулсан 15+ жишээ

Хүмүүс амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Хүн болгоны ажил мэргэжил адилгүй тул ажлын өдөр нь ч бас өөр өөрөөр өнгөрнө. Хэрвээ та бусад хүмүүсийн ажлын өдөр яаж өнгөрдөг бол гэдгийг нэг удаа ч болов сонирхож байсан бол энэхүү нийтлэл яг танд зориулагджээ. Өнөөдрийн нийтлэлийн эзэд өөрийн ажлын өдрөөс хуваалцаж байна. Тэд ажлын өрөө, усан онгоц, агуулах тэр бүү хэл …

Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахын тулд бидний л адил шаргуу хөдөлмөрлөхөд хүрсэн Холливудын 12 од

Холливудын алдартай кино үзэж суухад тоглож байгаа жүжигчдийн ихэнх нь төрөлхийн англи хэлтэй юм шиг л харагддаг. Киног эх хэлээр нь үзэхийн тулд англи хэл сурахаас өөр аргагүй юм шиг санагдана. Тэд чинь дуржигнуулаад л алга болдог шүү дээ. Үнэн хэрэгтээ оддын дунд өөрийн байр суурийг олохын тулд дүрмээс гажууд хувирдаг үйл үг, хэлц үг цээжлэх шаардлага гарсан одод ч …

Гадаад төрх, хэв маягаа яаж ч өөрчилсөн үргэлж халуухан харагдаж чаддаг 15 алдартай эр

Зөвхөн холливудын царайлаг залуучууд гадаад төрхөндөө туршилт хийгээд зогсохгүй жирийн залуучууд ч бас туршилт хийдэг. Алдартай жүжигчид үснийхээ уртыг өөрчилнө, нэг бол сахал ургуулна эсвэл бүр хусна, үсээ хүссэн өнгөөр будна эсвэл бүр халзан ч болох нь бий. Бид Леонардо Ди Каприо, Брэд Питт зэрэг алдартнуудаас нүдээ салгаж чадахгүй сууна. Тэд өөрсдийн хэв маягаа яаж ч өөрчилж байсан хамаагүй бидний …

Хуванцар кактусыг ч үxүүлж мэдэхээр хайхрамжгүй нөхдүүдэд тохирсон, арчилгаа багатай тасалгааны 11 цэцэг

Амжилттай сонгосон тасалгааны цэцэг гэр орныг чимж амь оруулдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэ аргаар гэрээ гоёхыг зүрхэлдэггүй, яагаад гэвэл тасалгааны цэцэг нь маш их арчилгаа, хүч шаардана гэж боддог ажээ. Бид маш бага арчилгаатай тасалгааны цэцгүүдийг танд санал болгож байна. Эдгээр цэцэг нь өвлийн цагаар ч таны нүдийг баясгах болно, тэгсэн мөртлөө танаас онцын их арчилгаа огт шаардахгүй. 1. Декабрист …

Энэтхэг улсын талаар таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй хачирхалтай 9 баримт

Энэтхэг орны талаар бодох агшинд бидний бодолд хамгийн эхэнд сүрлэг Гималайн уулс, Таж Махал л буудаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ 1,4 тэрбум хүн амтай, асар уудам газар нутагтай тус улсад хүний сонирхол татам өвөрмөц зүйлс маш олон байдаг ажээ. Манай сайт уншигч танд бунхантай хоолны газар, өдөр бүр далайн ус нь 5 км татарч оддог далайн эрэг гэх мэт таны …

Кино урлаг бидэнд өдийг хүртэл буруу ойлголт төрүүлсээр ирсэн, индианчуудын тухай 10 хуурамч домог

Бид “индиан” гэж үг сонсоод л нүдэнд өд, урц бас сүх, жaд санаанд ордог. Кино найруулагчид хэдэн арван жилийн турш өрөвдөх сэтгэлгүй улаан арьст дaйчдыг бидэнд харуулж буруу ойлголтыг нэгэнт суулгаж амжжээ. Гэхдээ одоо зарим нэг кино зохиолчид, найруулагчид бидэнд индианчуудын амьдрал, ахуй, соёлыг бодитоор харуулахыг зорьдог болсон нь сайшаалтай. Кино урлагаар дамжуулж бидэнд суусан буруу ойлголтыг бид засахаар шийдсэн …

Хэрэв бид яг одоо хүүхэд насандаа эргэж очвол хамгийн түрүүнд юу хийх байсныг харуулсан 15 зураг

Нас ахих тусам л бид өнгөрсөн цаг хугацаагаа, тэр дундаа хүүхэд насаа эргэн дурсаж санах нь ихэсдэг. Бага насны аз жаргалтай мөчүүдийг дахин мэдрэхгүй гэхээр сэтгэлд нэг л гунигтай. Бид бүгд хором ч болов өнгөрсөн үе рүүгээ эргэж очихыг мөрөөддөг. Залуухан аав, ээжийгээ чангаас чанга тэврэх, гудамжинд зарж байгаа хүйтэн квaс залгилах, аавынхаа мөрөн дээр суугаад зугаалахыг хүснэ. Хүүхэд насны …

Загвар өмсөгчөөр анхны гараагаа эхлүүлж, хожим нь Холливуд гэх Олимпын оргилд хүрч чадсан алдартнуудын 15+ ховорхон гэрэл зураг

Холливуд гэх Олимпын оргилд хүрэх зам хүн болгоных өөр өөр байдаг. Хэн нэгнийг балчир байхад нь л продюсерууд ажиглаж харна, харин нөгөө нэг нь насанд хүрснийхээ дараа л жүжигчин болно, бас урлагийн гараагаа огт өөр салбараас эхлүүлж байсан хүмүүс ч цөөнгүй бий. Жишээ нь, оддын дунд найруулагч, үзэгчдийн зүрх сэтгэлийг загварын тайзаар дамжин эзэмдсэн тохиолдол их байдаг. Тэд энэ салбарт …

“The Matrix” киноны алдарт улаан даашинзтай бүсгүй. Тэр чухам хэн байв, одоо хэрхэн өөрчлөгдсөн бол?

“The Matrix” киноны (1999 анхны анги дээр гардаг энэ дүрийг бүгд л санаж байгаа болов уу? Уг нь бол хэдхэн секунд л зэрвэс гараад өнгөрдөг дүр шүү дээ. Энэ хэсэг өөрөө маш сонирхолтой бөгөөд бэлгэ тэмдгийн шинж чанартай юм. “Анзаарч хараарай, Морфеус олон хүмүүстэй чөлөөтэй зөрж өнгөрдөг, “хүмүүс” нь хэлэлцсэн юм шиг түүнээс холдоно. Тэгэхээр тэр энэ хөтөлбөрт хэд хэдэн …

Зөвхөн хамгийн зоригтой хүмүүсийн л худалдаж авч, хэрэглэж чадах 16 зүйл

Эрсдэл үүрч чаддаг хүмүүс илүү амжилттай байдаг гэх үг бий. Энэ үг үнэн ч бай, худал ч бай хүмүүс өдөр тутамдаа өөрийн итгэл үнэмшил дээр үндэслэн эрсдэлтэй шийдвэрийг гаргадаг гэдэг нь хөдлөшгүй үнэн билээ. Тэгвэл манай сайт уншигч танд тодорхой хэмжээний эрсдлийг өдөр тутамдаа үүрч чаддаг зоригтой хүн ч авах эсэхдээ эргэлзэхэд хүргэм 16 зүйлийг гэрэл зургийг хүргэж байна. 1. …

Гоо сайхны мэс засал хийлгэж байсан алдартнууд хэрэв жам ёсоороо хөгшрөх замыг сонгосон бол өдийд ямар харагдах байсан бол?

Холливудын оддын хувьд гоо сайхны мэс засалд орсон гэдгээ чөлөөтэй илэрхийлж, залуу сайхан дүр төрхөө удаан хадгалах боломж бол гоо сайхны мэс засал юм гэдгийг хүлээн зөвшөөрдөг билээ. Иймээс ч эрэлт хэрэгцээ нэмэгдсээр буй гоо сайхны мэс заслын зах зээл 2026 он гэхэд $66.96 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол гарсан байдаг аж. Тэгвэл гоо сайхны мэс засалд орж байсан алдартнууд хэрэв …

Бид болзож байсан гэдгийг нь мэддэг ч, хүүхэдтэй гэдгийг нь төдийлөн мэддэггүй 10+ алдартнууд

Орчин цагт цахим сүлжээ хөгжиж, шүтэн биширч явдаг алдартнуудынхаа тухай бүхий л мэдээллийг бүрэн дүүрэн авах боломжтой болсон билээ. Гэвч одоогоос ердөө 20 орчим жилийн өмнө алдартнууд хувийн амьдралаа үзэгч, шүтэн бишрэгчиддээ дэлгэхийг хүсдэггүй, харьцангуй хаалттай амьдралтай байсан ажээ. Манай сайт уншигч танд болзож байсан гэдгийг нь мэддэг боловч хүүхэдтэй гэдгийг нь мэддэггүй байсан алдартай хосуудыг танилцуулж байна. Laurence Fishburne …

“Harry Potter” киног хэдэн зуун удаа үзсэн ч анзааралгүй орхисон 14 нууц

Сорвитой хүүгийн тухай илбийн цуврал кино өөртөө ямар их нууц агуулдаг юм бэ? Кинонд нуусан байсан нууцыг мэдэхээр хугацаа болчхоод байгаа гэж хэлж болохоор, эцсийн анги гараад хэчнээн ч жил болж байгаа юм. Даанч илбийн ертөнц өргөн уудам болохоор шүтэн бишрэгчид нь уг киног хэдэн зуу дахин үзсэн ч шинэ зүйл олж мэдсээр л байна. Манай редакцийнхан Харри Поттерийн тухай …

Дэлхийн улс үндэстнүүдийн эмэгтэйчүүд өнгөрсөн 100 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах 14 гэрэл зураг

Эрдэмтдийн судалгааны үр дүнгээс харахад хүмүүс сүүлийн зуун жилд илүү өндөр бас тарган болж байгааг харж болно. Мөн наслалт нэмэгдэж байгааг анагаах ухааны хөгжилтэй холбон авч үзэж болох юм. Улс үндэстнүүдийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд 100-150 жилийн хугацаанд өөрчлөгдсөн болов уу? Эсвэл тэдний одоогийн төлөөлөлд өвөг дээдэстэйгээ адил төстэй зүйл үлдсэн байна уу? Бид 19 дүгээр зууны дунд үед амьдарч байсан болон 20 …

1...330331332...2,065Хуудас 331 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох