Шинэ мэдээ

Визуал артист Танг Яу Хунгийн минималист, сюрреал зургууд

Малайзын Куала Лумпур хотод төрж өсөөд өөрийн хүсэл эрмэлзлэл, сонирхлоор зурах урлагт суралцсан визуал артист, график дизайнер Танг Яу Хунг Tang Yau Hoong-ийн шинэхэн туурвисан гайхалтай бүтээлүүдээр минималист, этгээд зураг урлагт дуртай үзэгчдийнхээ гэгээн мэлмий юуг мялааж байна. 2007 оноос хойш хэвлэл, зар сурталчилгаа, богино ханцуйтай цамц болон бусад хэвлэл, постер, номын хавтас зэрэг олон янзын талбарт Дэлхийн хэмжээний олон …

Бүсгүй хүний нүцгэн биеэр бүтсэн Цагаан толгойн үсэгнүүд

1989 онд Грекийн Афин хотноо мэндэлж, Ламиа хотод өсөж торниод өдгөө тус улсын Корфу хот дахь Ионианы их сургууль Ionian University-д суралцаж байгаа Грекийн оюутан Анастасия Мастракули Anastasia Mastrakouli нь кино урлаг, дүрслэх урлаг, гэрэл зургийн урлагаар суралцаж байгаа нэгэн. Тэрээр нойтон шилний цаанаас бүдэг бадагхан гэрэлтэн харагдах бүсгүй хүний нүцгэн биеэр Англи хэлний цагаан толгойн үсгийг бүтээсэн бөгөөд тэрхүү …

Та юмсын тэнцвэрийг олж тогтоохдоо хэр вэ?

“Нэг сая нэг минут” цэнгээнт нэвтрүүлгийг мэдэхгүй хүн үгүй. Энэ нэвтрүүлгийн нэг даалгавар нь тэнцвэр олох байдаг ба хагасалж дундалсан лаазтай ундааг нэг ирмэг дээр нь тогтоох, боолтнуудыг дээр дээрээс нь давхарлан тогтоох зэрэг нь бас ч гэж хэцүүхэн зүйл байдаг. Гэтэл мэдээллийн маань дэлгэрэнгүй дэх бичлэгүүдэд нэг нэгнээсээ бага зэрэг томорч, уртассан арав гаруй саваануудыг нэг нэгнийх нь үзүүр …

Можавын элсэн цөл дэх Трофи трак машины гайхамшигт үзүүлбэр

Элсэн цөлийн замгүй газраар хийгддэг уралдааны цөөхөн тооны шилдгүүдийн нэг Баллистик хочит Би-Жей Болдуин “Монстер энержи” нэртэй энергийн ундааны сурталчилгаанд тогложээ. Энэхүү сурталчилгаанд Баллистик Болдуин орчин үеийн бага оврын ачаа ачигч машинтай төстэй загвараар бүтээгдсэн замгүй газраар уралддаг Трофи трак уралдааны машинаар Можавын элсэн цөлд жинхэнэ гайхамшгийг үзүүлсэн байна. Элсэн цөлийн дундуур 241 кмцагийн хурдтай довтолгож, ер бусын гайхамшигтай үсрэлт, …

Элдэв сонин содон зурагнууд №150 [115 зураг]

Хүйтэн өвлийг ардаа орхиж, урин дулаан хавартай золгож, цас хайлж шувууд жиргэхийг хүлээн сууж байгаа та бүхэнд сонин содон зурагнуудынхаа 150 дахь цувралыг үзэн инээд хөөр, баяр баясгаланг авч эрч хүчээ сэлбээрэй залуусаа. Энд бүх төрөлд хамаарагдах зурагнууд байх бөгөөд таныг инээлгэж, нэгийг бодуулж, гайхашруулж, итгэмээргүй болон гайхамшигтай, хөгжилтэй, санаанд оромгүй, гэнэтийн янз бүрийн үйл явдлуудыг гэрчилсэн эдгээр зургууд танд …

Грознид гарсан түймэрт жүжигчин Жерар Депардьёгийн байр өртсөн үү?

Чечений удирдагч Рамзан Кадыров ОХУ-ын иргэн болсон жүжигчин Жерар Депардьёг өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр Чечень улсад зочлон ирэх үед нь угтан авсан төдийгүй 2011 онд хагасчилсан байдлаар ашиглалтанд орсон Грозни Сити цогцолборын Олимпус нэртэй тэнгэр баганадсан өндөр барилгын 27-р давхарт тансаг хувийн сууц бэлэглэсэн. Гэтэл энэ 4-р сарын 3-ны өдөр тус барилгын гадна хэсэгт гал гарч, барилгын 5000 гаруй …

Энэ зүгээр л зураг биш гэж үү?

Миний хувьд анх эдгээрийг хараад цаас эсвэл зотон даавуун дээр гараар зурсан зураг гэж бодсон. Гэхдээ гэрэлд гялайж харагдах хэсгүүдийг хараад зураг биш юм уу гэсэн бодол орж ирсэн бөгөөд гараар зурсан зураг биш юм бол өөр юу байж болох вэ гэсэн бодол төрсөн. Үнэхээр энэ гараар зурсан зураг байлаа. Гэхдээ зотон даавуу, цаасан дээр биш харин шаазан дээр зурсан …

Амьтаддаа хүрч үзэхийг зөвшөөрдөг маш аюултай амьтны хүрээлэн

Икстрийм, аюултай зүйлд дурладаг маш олон хүмүүс байдаг. Тэгвэл яг тийм айхыг мэддэггүй, аюултай зүйл хийж, амьдралын таашаалыг мэдэрдэг хүмүүст зориулагдсан амьтны хүрээлэн Аргентинд байдаг аж. Аргентины Буэнос-Айрес хотод байдаг Луян Lujan нэртэй энэхүү амьтны хүрээлэнгийн ерөнхий менежер Клаудио Ниева хэлэхдээ “Бид бүх төрлийн амьтдыг тэжээдэг, ялангуяа махчин амьтдыг. Тэдний торон дотор хүн орж ирэх үед тэд өлсөөгүй байх ёстой.” …

Ер бусын бяцхан нэхмэл амьтад

Су Ами бол Вьетнамд амьдардаг гэр бүлийн бизнес эрхлэгчдийн дэлгүүрийн нэр. Гэр бүлийн таван гишүүн бүгд нэхмэл урлагийг маш сайн эзэмшсэн бөгөөд Су Ами гэх дэлгүүрийн нэрний тухайд тус гэр бүлийн хамгийн бяцхан гишүүний хоч нэр юм байна. Арван настай Су Ами охины амьтад болон хүүхэлдэйн кинонуудын баатруудыг хайрлах хайраас энэ гэр бүлийн бизнес үүдэлтэй аж. Хөдөлмөрч гэр бүлийнхний жижигхэн …

National Geographic Kids Монгол сэтгүүлийн 7-р дугаар

Бид ээж, аавыгаа хайрладаг шиг эсвэл найз нөхдөө хүндэлдэг шиг амьтад нэг нэгнээ хайрлаж, энэрдэг болов уу? Сониучхан бас сонирхолтой энэ асуултад NG Kids сэтгүүл шинэ дугаараараа хариулж байна. Зааны тугал ээжтэйгээ, цагаан баавгай хостойгоо, шимпанзе дүүтэйгээ, бамбарууд аавтайгаа хамт энэ удаагийн дугаарт зочилж амьтдын хайр, ачлал, энэрэлийн тухай сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүргэж байна. Уншигч чиний дотны танил болсон “Жигтэй …

Вашингтон мужид аймшигтай хөрсний гулгалт болжээ

АНУ-ын Вашингтон мужийн Коупевилле хотын ойролцоох Уидби арлын уулын энгэрт 2013 оны 3-р сарын 27-ны Лхагва гаригт маш том, аюултай хөрсний гулгалт болсон байна. 460 орчим метр хэмжээний хөрс уг уулын энгэрээс доош 640 орчим метрийн доор орших Пугет саунд нэртэй булан руу гулгаж нурсан бөгөөд энэхүү хөрсний гулгалтын улмаас нэг байшин нилээд хэмжээгээр сүйдэж, 30 гаруй байшин аюултай нөхцөл …

Хөлд ороод удаагүй хүүдээ тамхи асааж өгдөг ээж

Мэдээллийн маань дэлгэрэнгүйд байх гэрэл зургуудыг өнгөрөгч 3-р сарын 31-ний өдөр Шанхай хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд авчээ. Улаан өндөгний баярын амралтын өдөр таарсан энэ өдөр тус цэцэрлэгт хүрээлэнд олон хүмүүс амарч тухалж байсан ба дараах зургууд нь тэнд амарч байсан хүмүүсийн нэг болох эх хүү хоёрын зурагнууд юм. Бяцхан гартаа тамхи барьсан хүүгээ өөрт нь дөхөн ирээд гартаа барьсан тамхиа …

Британи бүсгүй 7 кг жинтэй хүүхэд төрүүлжээ

21 настай Британи бүсгүй Жейд Пакер өнгөрөгч 2-р сарын 11-ний өдөр хүү төрүүлсэн бөгөөд түүний хүү Жорж Жосеф Кинг нь төрөх ёстой хугацаанаасаа хоёр долоо хоногийн дараа хорвоод мэндэлсэн юм байна. Хамгийн гайхалтай нь Глучестер Рояал эмнэлэгт жам ёсоороо эхийн хэвлийгээс мэндэлсэн Жорж хүү төрөх үедээ дундаж жинтэй төрсөн үеийнхээ хүүхдээс нэг дахин илүү жинтэй буюу 7 кг жинтэй байжээ. …

Францчууд Инээдмийн баяраар Дэлхий нийтийг хуурч дөнгөлөө

Францын Овернь Auvergne мужийн Ла Посте Групп шуудангийн компани жолоочгүй онгоц бүтээгч Паррот компанитай хамтран шуудангийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа өнгөрөгч 4-р сарын 1-ний өдрөөр мэдэгдсэн. Гэтэл ирэх 5-р сарын эхээс эхлэн өдөр тутмын хэвлэлийг жолоочгүй онгоцоор хүргэх болно гэсэн дээрх мэдэгдэл нь Инээдмийн баярын өдөрт зориулагдсан хууралт байсан байна. Ла Посте групп дээрх мэдээллийг Францаар зогсохгүй бүх …

1...1,6571,6581,659...2,065Хуудас 1,658 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох