Энэ зүгээр л зураг биш гэж үү?

0

Энэ зүгээр л зураг биш гэж үү?


Миний хувьд анх эдгээрийг хараад цаас эсвэл зотон даавуун дээр гараар зурсан зураг гэж бодсон. Гэхдээ гэрэлд гялайж харагдах хэсгүүдийг хараад зураг биш юм уу гэсэн бодол орж ирсэн бөгөөд гараар зурсан зураг биш юм бол өөр юу байж болох вэ гэсэн бодол төрсөн. Үнэхээр энэ гараар зурсан зураг байлаа. Гэхдээ зотон даавуу, цаасан дээр биш харин шаазан дээр зурсан зураг байсан юм. Гайхамшигтай гэхээс өөр юу гэх билээ. Энэ бол ер бусын авьяас, онцгой чадвар, бас бүтээлч сэтгэлгээ. Хуучны киноноос хардаг дүр зураг нүдний өмнө шаазан болон амилсныг та бүхэн мэдрэх болно.Энэхүү өвөрмөц бүтээлийг туурвигч нь Оросын зураач Андрей Черкасов бөгөөд 1957 онд Москва хотноо мэндэлсэн тэрээр 1982 онд Москвагийн урлагийн институтыг дүүргэжээ. 15 жилийн турш хөшөө дурсгал болоод чимэглэлийн урлаг, уран барилгын дизайны чиглэлээр ажиллаж ирсэн Черкасов хэдхэн жилийн өмнөөс бяцхан шаазан бүтээлүүдээ хийх болсон байна. Алдартай гудамж, сүм хийд, хуучин Оросын хотуудад байдаг байсан эдлэн газар, байшин сэлтийг хүн зонтой нь Оросын реалист зургийн уламжлалыг хадгалсан зургуудаар харуулсан Черкасовын бүтээлүүдийн дунд хэд хэдэн том цогцолбор бүтээл байдгаас нэр дурдвал “Байшин”, “Өвлийн хот”, “Зун цаг, эдлэн газар” нэртэй бүтээлүүдийг нэрлэж болох юм. Том хотоос эхлээд хөдөөгийн жижиг тосгон хийгээд тэнд амьдрагч хүмүүсийн өдөр тутмын аж амьдралыг харуулсан Андрей Черкасовын сонирхолтой шаазан урлалуудтай гэрэл зургаар дамжуулан танилцахыг урьж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/06 at 11:40

    гоё хийжээ, дажгүй л юм бн

  2. Зочин

    2013/04/06 at 14:08

    goy ym bna uigagui ymaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *