Грознид гарсан түймэрт жүжигчин Жерар Депардьёгийн байр өртсөн үү?

0

Грознид гарсан түймэрт жүжигчин Жерар Депардьёгийн байр өртсөн үү?


Чечений удирдагч Рамзан Кадыров ОХУ-ын иргэн болсон жүжигчин Жерар Депардьёг өнгөрөгч 2-р сарын 24-ний өдөр Чечень улсад зочлон ирэх үед нь угтан авсан төдийгүй 2011 онд хагасчилсан байдлаар ашиглалтанд орсон Грозни Сити цогцолборын Олимпус нэртэй тэнгэр баганадсан өндөр барилгын 27-р давхарт тансаг хувийн сууц бэлэглэсэн. Гэтэл энэ 4-р сарын 3-ны өдөр тус барилгын гадна хэсэгт гал гарч, барилгын 5000 гаруй м.кв талбай шатсан байна. Найман цагийн турш тэмцэлдэж байж унтраасан энэ түймэрт барилгын зөвхөн гадна тал шатсан, дотор тал нэрвэгдээгүй гэнэ.Итас-Тасс агентлагаас дээрх мэдэгдлийг өгсөн бөгөөд хэргийн газарт ажилласан цагдаагийн офицер “Барилгын баруун гар талыг бүрэн нөмөрсөн гал жүжигчний сууцны хана, цонх галд өртсөн.” гэж хэлсэн бол зарим эх сурвалжуудад Жерар Депардьёгийн байр галд өртөөгүй гэсэн мэдээллүүд ч байгаа аж. Тус улсын удирдагч Рамзан Кадыровын зүгээс ч мөн адил байрны зөвхөн гадна тал шатсан гэсэн мэдэгдлийг хийсэн ба бид маш хурдан хугацаанд барилгыг сэргээн засах болно гэж хэлсэн байна.

[flv]http://ru.fishki.net/picsw/042013/03/poshar/01.flv[/flv]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/04/06 at 11:39

    хмм сонин л юм

  2. Bi_Togloom_ToglmooR_Bn

    2013/04/06 at 12:22

    neree sonin yum

  3. Зочин

    2013/04/06 at 14:03

    ene ulsuud chine manaihan shig as doli shaagaad ym hum belegledeg ym bnaldaa manai zan bish orsoos ulamjlaltai daldaganuur zan ym bnashde 1 jujigchin l bga biz daldaganachih yma orosuud buur soyoliin saidaa bolgii gej t1tsen gesen xexe

  4. Зочин

    2013/04/07 at 15:11

    аргаггүй л барилгын чанар материалны чанараас гэдэг үнэн юмдаа…

  5. Зочин

    2013/04/07 at 17:34

    shudenznii mod shig assan bn shtee teged bas zovhon gadna tal shatsan genuu dotorh ni uns bga

  6. jerry-man

    2013/04/20 at 12:00

    aztai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *