National Geographic Kids Монгол сэтгүүлийн 7-р дугаар

0

National Geographic Kids Монгол сэтгүүлийн 7-р дугаар


Бид ээж, аавыгаа хайрладаг шиг эсвэл найз нөхдөө хүндэлдэг шиг амьтад нэг нэгнээ хайрлаж, энэрдэг болов уу? Сониучхан бас сонирхолтой энэ асуултад NG Kids сэтгүүл шинэ дугаараараа хариулж байна. Зааны тугал ээжтэйгээ, цагаан баавгай хостойгоо, шимпанзе дүүтэйгээ, бамбарууд аавтайгаа хамт энэ удаагийн дугаарт зочилж амьтдын хайр, ачлал, энэрэлийн тухай сэтгэл хөдөлгөм түүхүүдийг хүргэж байна. Уншигч чиний дотны танил болсон “Жигтэй үнэн”, “Гиннессийн дэлхийн дээд амжилтууд”, “Чи үүнийг мэдэх үү?” , “ Шинэ бүтээл оновчтой шийдэл” зэрэг булангууд маань ч цоо шинэхэн мэдээлэлтэйгээр эргэн уулзах болно.Видео тоглоом тоглох дуртай бол Kids сэтгүүлээ унших зуураа инээд хүргэм, хөгжилтэй тоглоомын ертөнцөд аялааарай. Эсвэл Титаник, Аватар зэрэг Холливудын шилдэг кинонуудыг найруулсан алдарт Жэймс Камеронтой хамт дэлхийн хамгийн гүн далайн ёроолд шумба. Тэрээр адал явдлыг эрж хайдаг яг чам шиг сониуч хүүхдүүдэд зөвлөгөө өгсөн байгаа шүү. Далайн ёроолд зорчисон түүний сэтгэгдлийг уншсаныхаа дараа үүлэнд шүргэм өндөр ууланд авирдаг монгол хүүтэй танилцаарай. Зориг хатуужил хоёроор жигүүр хийж яваагаа хуучилсан түүний ярилцлага чамд мөрөөдөлдөө хүрэх урам зориг өгөх байх гэж итгэж байна.

Мөн шоколадаар урласан гайхамшгууд, усны тухай бидний мэддэггүй сонирхолтой баримтууд, дэггүйтэх нь хүртэл өхөөрдөм гэрийн тэжээвэр амьтдын тухай олон сонирхолтой өгүүллийг уншиж шинэ мэдлэг өөртөө нэмээрэй найзуудаа. Мөн эцэг эхээ сорихоо бүү мартаарай!

Дэлгэрэнгүйг National Geographic Kids Монгол сэтгүүлийн 7-р дугаараас олж мэдээрэй!

www.kids.nationalgeographic.mn

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *