Солонгосын Самсунг компани өөрийн үйлдвэрийн ухаалаг зурагтандаа зориулж Францын найруулагч Ромейн Гаврас Romain Gavras-аар сурталчилгааны видео бүтээлгэжээ. “Charge” хэмээн нэрлэгдсэн энэхүү сурталчилгааны видеонд далайн эргийн уудам хөндийд харилцан адилгүй цаг үе болон өөр өөр ертөнцийн янз бүрийн олон арван дүрүүд уралдан гүйцгээж байгаа дүрслэл гарах ба хамгийн сүүлд тэдгээр дүрүүд зөөлөн сандалд тухлан суусан эрхмийн гарын аясаар удирдагдан зогсох аж. …
























