Шинэ мэдээ

Боинг 727 доторх амьдрал

Боинг Коммершл Эйрплейнес /Boeing Commercial Airplanes/ компани1963-1984 оны хооронд Боинг 727 загварын зорчигчийн нисэх онгоцыг үйлдвэрлэж байсан. Дундаж хэмжээний, нарийхан их биетэй, гурван хөдөлгүүр бүхий энэхүү тийрэлтэт нисэх онгоц 149-189 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Америкийн Орегон мужийн Брюс Кемпбэлл /Bruce Campbell/ хэмээх цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн эрхэм 30-аад жилийн тэртээгээс үйлдвэрлэгдэхээ больсон Боинг 727 онгоцыг худалдан авч, өөрийн амьдрах орон …

Амьд гэрэл зургуудын багц

Таны ердийн л нэг гэрэл зураг гэж бодон харж байсан зурган дээрх бүсгүйн үс намиран хийсэж, хэн нэгэн нүдээ цавчиж, далайн ус давалгаалан мяралзаж, галт зэвсэгний сумны хонгио үсрэн гарч ирнэ гээд төсөөл дөө. Тийм ээ, энэ бол та бүхний үзэх дуртай “Амьд гэрэл зургийн багц” юм. Сонирхолтой, шинэлэг, онцгой мэдрэмжийг төрүүлэх содон багцынхаа шинэхэн дугаарыг тухлан үзэхдээ амьдралын сайн …

Хэв маягийг эвдэгчид үү эсвэл дэндүү мэдрэмжгүй нэгэн үү?

Бусдаас онцгой содон, дахин давтагдашгүй байх гэдэг хүн бүрийн сэтгэлийн нууцхан хүсэл гэхэд хилсдэхгүй. Гэхдээ түүнийгээ хэрэгжүүлж чаддаг нэгэн байхад насан туршдаа сэтгэлийнхээ гүнд хав дарах нэгэн ч байх. Бусдаас онцгой байх нэг илэрхийлэл нь хүний гадаад байдал, хувцаслалт, биеэ авч явах байдал. Энд бид өөр өөрсдийнхөөрөө онцгой хувцасласан эрхмүүдийн зургуудыг нийтэлсэн байгаа ба тэднийг хэв маягийг эвдэгчид эсвэл ямар …

Хятад оюутнууд хэт халууныг хэрхэн даван туулж байна вэ?

Хятадын Вухань хотод найман үндэсний, 14 олон нийтийн коллеж, их сургуулиуд байдаг. Мэдээж хэрэг маш олон тооны оюутан сурагчидтай. Сүүлийн өдрүүдэд тус бүс нутагт агаарын температур Цельсийн 40 градус хүртэл халж байгаа нь уг сургуулиудад суралцагч оюутан залуусын хувьд ихээхэн хүнд нөхцлийг үүсгээд байгаа аж. Нохой гаслам халуунд толгойгоо ажиллуулах нь битгий хэл хөдлөхөөс ч дургүй хүрдэг. Ялангуяа бүгчим халуун …

Британий илбэчин эрхэм автобусны дэргэд нислээ

Dynamo: Magician Impossible хэмээх баримтат шоугаараа алдартай Английн илбэчин Стивен Фрейне /Steven Frayne/ буюу Динамо /Dynamo/ өнгөрөгч Ням гаригт Лондон хотын гудамжнаа олныг алмайруулан гайхашруулжээ. Тэрээр Лондонгийн алдарт хоёр давхар автобусны дэргэд хөөрсөн байдлаар явж байсан нь ийнхүү олон нийтийг гайхашруулахад хүргэсэн байна. Энэхүү гайхамшигтай үзүүлбэрийнхээ үеэр тийм ч онцгой биш зүйл хийж байгаа мэт гар утсаа шалгаж байсан Динамо …

Киевийн гадаа талбай дахь гимнастикын хэрэгслүүд

Эрчүүдийн хувьд эр эм аль ч хүйсний хүмүүсийн нүдийг унагасан булчинлаг, бадируун бие хаатай байх нь бахархалтай хэрэг. Ийм байхын тулд мэдээж хэрэг байнгын дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Харин Украйны нийслэл Киев хотод бахархмаар бие хаатай байхыг хүсдэг эрчүүдэд зориулсан нэгэн газар байдаг аж. Төмөр өргөх, булчингаа хөгжүүлэх боломжийг санал болгосон газрууд хаа сайгүй байхад юуг нь онцолдог байнаа гэж …

Огтлогдсон Марио

Мөрөвчтэй цэнхэр өмд, улаан цамц, М үсэг бүхий улаан саравчтай малгай өмссөн, Мөөгний хаант улсад амьдардаг намхан бүдүүн ус түгээгүүрийн ажилтан Марио /Mario/-г бид сайн мэднэ. Марио видео тоглоомын франчайзын гол дүрийн баатар энэ сахалтай эрхмийг видео тоглоомын ертөнцийн хамгийн алдартай нэгэн гэх олон хүмүүс байдаг бөгөөд Марио франчайз нь бүх цагийн үеийн хамгийн шилдэг борлуулалттай видео тоглоомуудын нэг юм. …

Токио дахь Гүүглийн оффис

Токио хотын Роппонги дүүрэгт Япон улс дахь Гүүглийн оффис байрладаг. Клэйн Дитам /Klein Dytham/-ын багийнхны загвар дизайныг нь гаргаж урласан тус оффис нь мандах нарны оронд барууны нөлөөг хослуулсан байдлаар бүтээгдсэнээрээ онцлогтой. Түүнчлэн амьд байгалийн зургууд мөн ирээдүйд бий болж болох орчин нөхцлүүдийн олон хэлбэр талуудыг шингээн харуулж өгсөн байна. Дэг жаягтай Япон амьдралыг барууны хэв маягтай гайхалтай хослуулсан Япон …

Энэ 6-р сар Инстаграмын хувьд дэвшилтэт сар байлаа

Өөрийн өдөр тутмын амьдралыг хурдан, хөгжилтэй, гайхалтай гоё байдлаар найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах арга замыг санал болгодог олон нийтийн сүлжээний Инстаграм сайт энэ 6-р сард өөрийн үйл ажиллагаандаа шинэ үйлчилгээ нэмсэн нь видео-шейрийн үйлчилгээ байлаа. Анх зөвхөн гэрэл зураг шейрлэдэг байсан бол дараа нь гэрэл зургийн хөдөлгөөнт хувилбарыг санал болгож, харин энэ сарын 20-ноос эхлэн хийсэн бичлэгээ бусадтай хуваалцах …

2011 Toyota Highlander/Kluger

Уншиж байгаа хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ Хайлендерыг эзэмшиж буй хүний зүгээс сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ, хэн нэгэнд нь сонголт хийхэд тус болох байх, хэн нэгэнд зүгээр уншихад ч сонирхолтой байх биз. Өмнөх үг Энэ машиныг жил хагасын хугацаанд унаж байна, ард 20,000км зам үлдсэн. Сэтгэл санаа тайвширч бүх эмоциуд дарагдсан, энэ машины бүх давуу болон сул талуудыг илрүүлсэн. Гэхдээ …

LV-гийн алтан үлэг гүрвэлүүд

1854 онд Францын бизнесмэн эрхэм Луи Виттон /Louis Vuitton/-ы үүсгэн байгуулсан Louis Vuitton буюу LV хэмээх товч нэрээрээ Дэлхий дахинаа машид алдартай Францын загварын пүүс Парисын Чампс Элисис /Champs Elysees/ гудамжинд байрлах байрлах дэлгүүрийнхээ үзмэрийн цонхон дээр ирэх намар, өвлийн коллекцийнхоо урьдчилсан загварын цүнхнүүдийг үзүүлэхдээ эрт балар цагийн аймшигт араатан болох догшин үлэг гүрвэлүүдийн сүр хүчийг ашиглажээ. Алтадмал үлэг гүрвэлүүдийн ясанд …

Гүүглийн Европ дахь төв оффис Дублинд байрладаг

Ирландын нийслэл Дублин хотын түүхэн дүүрэгт 47,000 м.кв талбай бүхий Гүүгл Дублин Кэмпус /Google Dublin Campus/ нэртэй ер бусын оффисын байр байрладаг. Дэлхийн 65 гаруй орноос худалдааны мэргэжилтнүүд, маркетерууд, санхүүчид, инженерүүдийг нэгэн дор цуглуулсан Гүүглийн Европ дахь энэхүү төв оффисын загварын ажил дээр Берлин болон Цюрих хотноо байрладаг уран барилгын Камензинд Эволюшн /Camenzind Evolution/ пүүс болон Дублины Хенри Жей. Лёонс …

Амьдралд амт нэмэх сувгууд IPTV-д нэмэгдлээ

<img src=”http://img.xopom.com/2013/images/836uR.jpg” border=”0″ /> “СКАЙМЕДИА”-тай холбогдсоноор таны зурагт зөвхөн телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг дөрвөлжин хайрцаг байхаа больж, хүссэн үйлчилгээ, хүссэн сувгийг тань оруулдаг  “шидэт хайрцаг” болсон. Бид хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу тогтмол шинэ сувгуудыг өндөр чанар, албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсээр ирлээ. Энэ бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд таны амьдралд амт нэмэхээр зориг шулуудсан бидний ажлын нэг хэсэг байлаа.  Нэг жилийн ойн босгон …

Английн дээдсийнхний ер бусын дэгжин малгайнууд

1711 оны 8-р сарын 11-нд Английн нийслэл Лондон хотоос баруун тийш 40 орчим километрийн зайд орших Аскот хотод нэгэн морин тойруулга нээгдсэн нь өдгөө Английн хамгийн алдартай морин тойруулгуудын нэг болсон түүхтэй. Жил бүрийн 5-р сараас 10-р сарыг хүртэлх хугацаанд мөн өвлийн саруудад ч Аскот Рейскоурс /Ascot Racecourse/ нэртэй тус морин тойруулгад нэр хүндтэй морин уралдаанууд олноор болдог бөгөөд морин …

1...1,6321,6331,634...2,067Хуудас 1,633 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох