Гүүглийн Европ дахь төв оффис Дублинд байрладаг

0

Гүүглийн Европ дахь төв оффис Дублинд байрладагИрландын нийслэл Дублин хотын түүхэн дүүрэгт 47,000 м.кв талбай бүхий Гүүгл Дублин Кэмпус /Google Dublin Campus/ нэртэй ер бусын оффисын байр байрладаг. Дэлхийн 65 гаруй орноос худалдааны мэргэжилтнүүд, маркетерууд, санхүүчид, инженерүүдийг нэгэн дор цуглуулсан Гүүглийн Европ дахь энэхүү төв оффисын загварын ажил дээр Берлин болон Цюрих хотноо байрладаг уран барилгын Камензинд Эволюшн /Camenzind Evolution/ пүүс болон Дублины Хенри Жей. Лёонс Аркитектс /Henry J. Lyons Architects/ пүүсийнхэн хамтарч ажиллажээ. Энэхүү аварга том цогцолборын дөрөв дэх барилга 14 давхартайгаар сүндэрлэн боссон нь тус хот дахь хамгийн өндөр худалдаа арилжааны барилга болсон байна. Таван зоогийн газар, 42 микро-гал тогоо, холболтын блокууд, тоглоомын өрөө, фитнес төв, усан сан, спа, боловсролын төв, уулзалтын танхимууд, 400 хурлын өрөө, утасны бүхээг болон бусад ажиллаж амрах шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжүүдийг агуулсан энэхүү том цогцолборт ажиллаж байгаа хэн бүхэн дээд зэргийн бүтээлч, ажилдаа сэтгэл ханамжтай байхын зэрэгцээ ажил амралтыг төгс хослуулах нь гарцаагүй юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/09/16 at 21:20

    wow nice

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *