Шинэ мэдээ

Реппэр Фло Ридагийн алтан Бугатти Вейрон

2006 оноос хойш өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж байгаа Америкийн алдарт реппэр, дуучин, ая зохиогч Фло Рида /Flo Rida/ саяхны нэгэн өдөр цугларсан олны дундаас холдон явах маш онцгой арга замыг сонгосон байна. 33 настай реппэр залуу Бугатти Вейрон /Bugatti Veyron/ маркын машинаа Метро Врапз /Metro Wrapz/ компаниар 24 каратын алтаар бүрүүлсэн бөгөөд тус компаний Маяами дахь төв байрнаас гарахдаа …

Хуучны гэрэл зураг болон өнөөгийн бодит нөхцөл байдлын нэгдэл

Танд нилээн хэдэн жилийн өмнө авахуулсан хуучин гэрэл зурагнууд бишгүйдээ л байгаа биз дээ? Эсвэл таны амьдардаг газрын ямар нэгэн түүх дурсгалын цогцолбор, хөшөө, байшин барилга сэлтийн зурагтай ил захидал ч байж болно. Эдгээр нь танд яг одоо тухайн газарт тэрхүү зураг эсвэл ил захидлаа барьж очоод маш өвөрмөц гэрэл зургийн цуглуулга бүрдүүлэхэд тань туслах юм. Яаж тэр билээ гэж …

Арьсан дээрх зургийн мастер Марк Эванс

Британий залуу зураач Марк Эванс /Mark Evans/ арьсан дээр зураг зурах урлагийн төрлийг санаачилснаасаа хойш арьсан дээр зураг зурах өөрийн гэсэн техникийг бий болгож, түүнийгээ өнөөг хүртэл эзэмшиж яваа цорын ганц уран бүтээлч нэгэн. Асар хурц үзүүр, ир бүхий хэдэн төрлийн хутгануудыг зураг зурахдаа ашигладаг залуу авьяаслаг эрхэм арьсны давхаргуудыг хурц хутганы үзүүрээр миллиметр миллиметрээр зүсэж авах байдлаар арьсан дээрх …

Цус царцаах аймшигтай онгоцны буудал

Непаль улсын Лукла хотод Тензинг-Хиллари Эйрпорт /Tenzing-Hillary Airport/ нэртэй жижигхэн нисэх онгоцны буудал бий. 2010 онд History сувгаар нэвтрүүлсэн Хамгийн аюултай нисэх буудлууд нэвтрүүлгийн Дэлхийн хамгийн аюултай нисэх буудал болсон уг нисэх буудал маш алдартай байдгийн нэг шалтгаан нь Эверест уулын үндсэн кемп руу авирах эхлэл болдогтой холбоотой. Цаг агаар сайхан үед өдрийн цагаар Катманду Луклагийн хооронд өдөр бүрийн нислэгтэй …

Дэлхийн хамгийн хэцүү 400 метрийн уралдаан

Нийтлэлийн маань гарчгийг уншиж байгаа эрхэм та “Ямар уралдаан гэхээрээ 400-хан метр атлаа тийм хэцүү байдаг байнаа?” гэж гайхаж байж болох юм. Австрийн Тауплиц /Tauplitz/ хотын нутаг дэвсгэрт орших Кулм /Kulm/ нэртэй цанаар нисэх толгой өөд 400 метр өгсөж уралддаг Ред Булл 400 /Red Bull 400/ нэртэй энэхүү хатуу ширүүн уралдааныг хуучин Дэлхийн хэмжээний богино зайд гүйгч тамирчин байсан Андреас …

Загас, тахиа, хонь чихсэн бүтэн тэмээгээр хийсэн бүхэл хоол

Дэлхийн хамгийн том бүхэл хоол бол дотор нь загас, тахиа, хонь зэргийг чихсэн бүтэн тэмээ юм. Бүхэл бүтэн тэмээгээр нэг бүхэл хоол хийнэ гэж худлаа байлгүй дээ гэж бодох хүн олон байх. Гэхдээ элсэн цөлд амьдардаг Араб үндэстний бүлэг болох Бедуинчуудын уламжлалт зоогийн нэг болох энэ хоол Гиннесийн Дэлхийн дээд амжилтын номонд Дэлхийн хамгийн том бүхэл хоол хэмээн бүртгэгдсэн байдаг …

Semi-Restore багаж

Сүүлийн үед унтаа байдалдаа орсон jailbreak хүрээнд нэгэн шинэлэг багаж мэндэллээ. Jailbreak хийдэг гэхээсээ илүү restore хийдэг гэвэл тохирох байх. Jailbreak хийсэн хэрэгсэлийг хагас байдлаар буюу jailbreak-ыг хадгалан одоо байгаа iOS хувилбараар сэргээх (restore) үйлдэл хийдэг. Арай ойлгогдохоор тайлбарлавал Jailbreak-ыг устгалгүйгээр Erase All Content and Settings хийнэ гэсэн үг юм. Хэрэв та iOS хэрэгсэл хангалттай удаан ашиглаж байгаа бол jailbreak-тэй …

Та 150,000 доллараар машинаа угаалгах уу?

150,000 доллараар машин угаана гэж юу гэсэн үг вэ, яагаад ч тийм юм байж таарахгүй гэж хэлэх гэж байгаа бол түр азнаарай. Шотландын Кирккалди /Kirkcaldy/ хотод Ультимейт Шайн /Ultimate Shine/ нэртэй машин цэвэрлэгээний компани байдаг бөгөөд төгс машин цэвэрлэгээний үйлчилгээг санал болгодог тус компаний нэг машин угаах үнэлгээ нь 100,000 евро буюу 150,000 доллар аж. Брендийн шинэ тансаг зэрэглэлийн машинаас …

16-тай мөртлөө 60 настай юм шиг харагддаг охин

Төрөлхөөс заяасан гадаад дүр төрхийн улмаас бусдад шоолуулан гоочлуулна гэдэг дэндүү харгис хэрцгий тавилан. Зара Хартсхорн /Zara Hartshorn/ бол энэ гашуун тавиланг туулж ирсэн нэгэн. Тэрээр липодистрофи /lipodystrophy/ хэмээх ховор төрлийн генетикийн эмгэгтэй төрсөн нь наснаасаа хэт оворжуу харагдах буюу дөнгөж 16-хан насандаа 60 настай юм шиг харагддаг эмгэг байлаа. Йоркшир мужийн Ротерхэм хотын оршин суугч энэ залуу бүсгүй хатуу …

Нэр өгөхөд учир бий

Монголчуудын хувьд шинэхэн төрсөн нярай үрдээ нэр өгөхдөө ихээхэн бодож тунгааж, өндөр ач холбогдол өгдөг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд үр хүүхэддээ нэр хайрлах явдалд залуус өөрийнхөөрөө хандаж, эрт цагийн хаад, хатад, алдартай баатруудын нэрийг их өгөх эсвэл бусдын чихэнд онцгой содон дуудагдах нэр өгөхийг эрмэлзэх болсон. Гадаадын улс орнуудын ард иргэдүүдийн хувьд ч ялгаагүй. Нэг их түгээмэл байсан нэрнүүд өөр цаг …

Гэр бүл салахад нөлөөлдөг мэргэжлүүд

  Гэр бүл салалтын хэмжээ хамгийн их байдаг ажил мэргэжлүүдийн талаар хүмүүсийн дунд судалгаа явуулахад итгэмээргүй дүн гарсан юм.Бид та бүхэнд гэр салалтад хүргэдэг ажлуудын жагсаалтыг хүргэж байна. 1. Гэрийн үйлчлэгч, асрагч 2. Засварчин 3. Зөөгч 4. Утасны оператор 5. Ачаа зөөгч 6. Спорт урлагтай холбоотой ажил мэргэжлүүд 7. Эмч, сувилагч, асрагч нар 8. Тамхи,хүнсний үйлдвэрт ажиллагсад 9. Тоглоомын газрын …

Скайтелийн супер азтанууд “Чежү”- д амарлаа

“Скайтел” группээс зохион байгуулж буй 21 аймгаас 6300 азтан шалгаруулах сугалаат аяны хоёр дахь ээлжийн 21 супер азтан хосын хамт Чежү арал дээр амраад ирлээ.  Супер азтанууд өөрийн хосын хамт нийт 42 хүн болон аялалыг зохион байгуулагчдын зүгээс бүрдсэн баг энэ сарын 22-ны өглөө Солонгосын үзэсгэлэнт Чежү арлыг зорьсон юм. Монгол орны 21 аймгийн төлөөллөөс бүрдсэн тус аялалын баг үзэж …

“TV SELF CARE” ҮЙЛЧИЛГЭЭ АНХДАГЧ БОЛЛОО

“СКАЙМЕДИА”-гийнхан бид шинэ технологи, шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх ажлынхаа амтанд орон завгүй ажиллах зуур, хэдийнэ нэг жил өнгөрсөн байна. Шинийг нэвтрүүлэх, сайхныг мэдрүүлэх аялалынхаа зуур бид олон ч зүйлийн анхдагч болж чадлаа. Энэ удаа ч мөн адил  Монголд анх удаа нэвтрүүлж буй цоо үйлчилгээгээ нэг жилийн ойн босгон дээр танилцуулж байна.  Энэ бол таны зурагтын дэлгэцэнд байрлах манай үйлчилгээний төв буюу …

Боинг 727 доторх амьдрал

Боинг Коммершл Эйрплейнес /Boeing Commercial Airplanes/ компани1963-1984 оны хооронд Боинг 727 загварын зорчигчийн нисэх онгоцыг үйлдвэрлэж байсан. Дундаж хэмжээний, нарийхан их биетэй, гурван хөдөлгүүр бүхий энэхүү тийрэлтэт нисэх онгоц 149-189 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай. Америкийн Орегон мужийн Брюс Кемпбэлл /Bruce Campbell/ хэмээх цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн эрхэм 30-аад жилийн тэртээгээс үйлдвэрлэгдэхээ больсон Боинг 727 онгоцыг худалдан авч, өөрийн амьдрах орон …

1...1,6311,6321,633...2,067Хуудас 1,632 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох