Шинэ мэдээ

2015 оны гайхалтай 20 савлагаа

Эдгээр савалгааг жинхэнэ авъяас, бүтээлч сэтгэлгээ гэж яалтачгүй хэлнэ. Хичнээн энгийн зүйл байлаа ч ердөө савалгааг нь хараад л худалдан авах хүсэл төрүүлэм гайхалтай савалгаануудыг танд хүргэе. Гаатай чихэр Ээрсэн утас Үсний хавчаар Зайрмаган гэрэл Мах Эрвээхэйн дүрдэг цай Лампны хайрцаг Тосны эко сав Карамелан элсэн чихэр болон аюулгүй лаваар хийсэн. Усанд уусдаг. Гоймон Кексны хайрцаг Хөвөнтэй мод Швейцар “армийн” …

Ертөнцийг харах үзлийг өөрчлөх 18 зураг

Дараах мэдээлэлд хэн бүрийн хараагүй зургуудыг оруулах гэж хичээлээ. Эдгээр ер бусын зүйлсийг зөвхөн манай гариг дээр л олж харах боломжтой билээ. Усанд сэлэгчийн хатуужлын бэлтгэл дасгал. Тэрээр давалгааны цохилтыг тэсвэрлэх хүчтэй болохын тулд 20 кг-ын чулуутай далайн ёроолоор алхаж байна. Энэхүү бонсай мод 800 жилийн настай. Энэ бол жүжигчин Жессика Альбагийн эмээгийн залуу насны дүр зураг юм. Бидний гарны …

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүмүүс

Жон Д. Рокфеллер, Чингис хаан хоёрын хэн нь илүү баян байсан бэ? Энэхүү энгийн асуулт нарийн төвөгтэй хариулттай. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тухайн цаг хугацааны эдийн засгийн тогтолцоо болон баялгийн харьцуулалтыг үл хамааран гаргасан билээ. Үүнийг цэгцлэхийн тулд эрдэмтэд, эдийн засагчид, түүхчидтэй удаан хугацааны ярилцлага хийсэн байна. 10. Чингис хаан (1162-1227) Их Монгол Улс Чингис хаан нь …

Зай бага эзлэх аялалд зориулсан авсаархан хэрэглэлүүд

Чемодандаа, цүнхэндээ, машиндаа зай хэмнэх зорилгоор эдгээр аятайхан дизайнтай зүйлсийг аялагчдад зориулан бүтээжээ. 1. Дулаанаа баригч эвхэгддэг силикон аяга Smash Cup – зөөврийн аяга нь амархан эвхэгдэж өмдний халаас эсвэл цүнхэнд хялбархан багтана. Тогтмол нүүж суудаг хотын оршин суугчид болон аялагч нарт зай бага эзэлдэг хамгийн тохиромжтой шийдэл юм. 2. Эвхэгддэг, хөнгөн усны гутал Энэ гутлыг нугалахад байсан хэмжээнээсээ 5 …

Цэрэг армийнханы хатуу бэлтгэл сургуулилтууд

Цэргүүдээ бие бялдар болон сэтгэл зүйн хувьд тэсвэр тэвчээртэй болгохын тулд улс орнууд хүнд хатуу бэлтгэл сургуулилт явуулдаг гэнэ. Улс орон бүрт газар нутгийн онцлог, дайсны боломжит тактик, хүмүүсийн сэтгэлгээний онцлогийг харгалзан өөрийн үр дүнтэй аргаа хэрэглэдэг. Хятад: Хятадын Ардын армийн цэрэг шатаж байгаа өргөстэй төмөр утас доогуур гэдсээрээ мөлхөж байна. Хятад: Цагдаагийн академийн сонсогчид шаварт бэлтгэл хийж байна. Ингэснээр …

Таны хумс таны зан чанарын талаар юу хэлэх вэ?

Энэхүү хялбархан тест нь таны талаар их зүйл хэлж өгч чадна. Бүгд маш энгийн. Та өөрийн хумсны хэлбэрийг доорх зургийн тусламжтай тодорхойлоорой. Хэрэв яг адилханыг олж чадахгүй байгаа бол хамгийн ойр гэж үзсэнээ сонгоорой. Урт, тэгш өнцөгт Хэрэв таны хумс урт, тэгш өнцөгт хэлбэртэй бол та хурц ухаантай, нийтэч хүн. Та шинэ хүнтэй танилцсанаар сайхан мэдрэмж авдаг бөгөөд шинэ туршлага олж …

Дэлхийн улс орнуудын ариун цэврийн өрөө

Ариун цэврийн өрөө нь нас, хүйс, шашин шүтлэг, арьс өнгө, үндэстэн зэргээс үл хамааран ямар ч хүний хэрэгцээ шаардлагыг хангах газар юм. Гэвч улс орон бүр адилгүй байдаг байна. Япон Японы ариун цэврийн өрөөнд цаасан алчуур байдаггүй гэнэ. Япончууд ихэвчлэн өөрсдөө гарын алчуур авч явдаг ба үүнийгээ зөвхөн бие зассаны дараа л хэрэглдэг байна. Ариун цэврийн өрөөнд орохдоо зориулалтын гутал …

Бид яагаад дежавюг мэдэрдэг вэ?

Нийт хүмүүсийн 60-80 хувь нь “энэ зүйл өмнө нь болж байсан билүү” гэж гайхдаг шүү дээ. Яагаад энэ зүйл тохиолддог талаар дараах хэд хэдэн онолыг танд хүргэе. Алдаа Таны тархинд зүгээр л богино авалцал болж өнгөрдөг юм. Мэдрэхүй тань гэнэт ачааллаж ой санамжийг гацаадаг, өөрөөр хэлбэл таны оюун ухаан танаар тоглодог гэсэн үг. Сануулга Объект, үнэр, дуу чимээ таны өмнө …

Өлмий доорхи ертөнц буюу газар доорхи байгууламжууд

Хүн төрөлхтөн анх оромжоо газар доор байрлах агуй, хонгилыг болгосон билээ. Өнөө үед тэдгээр байгууламжуудыг жуулчдын сонирхолыг татах, аврагдах оромж болгох, тээврийн хэрэгслийн зам барих тэр ч байтугай хууль бусаар бараа зөөхөд хүртэл ашиглаж байгаа юм. 1. Энэхүү зурган дээр барилгын ажилчин Бразил улсын Сеара мужийн Маурити хотын ойролцоо байрлах, “Кункас 2” хонгил дотор зогсож буйгаар үзэгдэнэ. Кункас 2 нь …

30 нас хүрэхээсээ өмнө хийж сурах 15 хоол

Та эдгээр 15 хоолыг гарын хоол мэт хийгээд сурчихвал гэр бүлийнхэн тань танд талархах нь мэдээжийн хэрэг юм. Bon Appetit! Бяслагтай гоймон Хөндий гоймонгоо савлагаан дээрх зааврын дагуу болгоорой. Соусанд зориулж цөцгийн тос (1/2 хэсгийг) хайлуулаад 4 хоолны халбагаар гурил нэмж хутгаарай. Дараа нь 2,5 стакан сүү эсвэл цөцгий хийгээд дахин нэг хутгаарай. Соусандаа өндөгний шар хийгээд (2 ширхэг), үрсэн …

Улс орнуудын цэргүүд ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

Пруссын хаан I Фридрих Вильгельм “Дайн дайнаараа, харин хоол хувиараараа” гэж хэлсэн байдаг. Иргэдийн сэтгэлийг тайван байлгаж, улс эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж буй улс орон бүрийн цэргүүд юу идэж уудаг талаарх мэдээллийг хүргэе. Израиль Офицер, жирийи цэргүүд өөр өөр газар хооллодог хэдий ч тэдний хоолны дэглэм ялгагдах зүйлгүй байдаг гэнэ. Зөвхөн шумбагч онгоцны цэрэг, усан цэрэг, нисгэгчдийн хоол л …

Эрнест Хэмингуэйн хүн бүрт үлдээсэн 30 сургамж

1. Сэтгэлээр битгий уна. Хэзээ ч битгий сэтгэлээр уна. Миний амжилтын нууц сэтгэлээр унадаггүйд минь оршдог. Унасан сэтгэлээ бусдад бүү тох. 2. Эрүүл болсон хойноо согтуу байхдаа өгсөн амлалтаа биелүүлэх гээд үз. Ингэж байж л амаа барьж сурдаг юм. 3. Зөвхөн хайртай хүмүүстэйгээ л аялаж байгаарай. 4. Их бага нь хамаагүй, дэм хүргэх боломжоос хэзээд битгий татгалз. 5. Хүнийг хүрээлэн …

Итали улсын талаарх 25 сонирхолтой баримт

Танд Итали болон тус улсын оршин суугчдын талаарх сонирхолтой 25 баримтыг хүргэе. 1. Итали улсын ҮНБ-ний 7%-ийг мафийн бүлэглэлүүд оруулдаг байна. Сицил, Калабри болон бизнес эрхлэгчдийн 80% нь мафид татвар төлдөг байна 2. Гэсэн хэдий ч Итали улс санхүүгийн болон үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийд 8-р байрт ордог 3. Италийн замын цагдаа нар Lamborghini Gallarado машин унадаг 4. Венец хотын суурь нь …

Лифтэнд хүмүүсээр хэрхэн тоглох вэ?

Цахилгаан шатаар богино хугацаанд явахдаа “зүгээр өнгөрөөж” чаддаггүй наргианч хүмүүст зориулсан хэд хэдэн санаа: Хэрэв цахилгаан шатанд та хоёулхнаа байх тохиолдол гарвал нөгөө хүнийхээ мөрөнд нь сэмээрхэн хүрээд та биш байсан мэт дүр эсгээрэй. Хөдөлгөөн хийхгүй, юу ч дуугарахгүй, лифтнээсээ буулгүй булан руу харж зогсоорой. Цахилгаан шатанд байгаа хүмүүстэй чангаар гар барин мэндлээд өөрийгөө “адмирал” гэж дуудахыг хүс. Үе үе …

1...1,3131,3141,315...2,067Хуудас 1,314 - 2,067

Санал асуулга

Та аль үүрэн операторын хэрэглэгч вэ?

Та 2 сонголт сонгох боломжтой

Фэйсбүүк

Санал болгох