Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд

1

Хүмүүс бид өдөр тутамдаа төрөл бүрийн бүтээгдэхүүн, хэрэгсэл, төхөөрөмжүүдийг ашигладаг. Эдгээр зүйлс бидний амьдралыг, бидний үйл хөдлөлийг, бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, юмсыг илүү хялбар, амархан аргаар хийхэд тусалдаг. Мөн зарим нь биднийг аз жаргалтай, сэтгэл хангалуун, таашаал дүүрэн байх үндэс болж өгдөг. Дараах өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн ард бидний мэдэхгүй зарим нууцууд агуулагдаж байдаг байна.

1. Үдээсний машин хоёр тохируулгатай

Энэхүү хоёр тохируулганы нэг нь цаасыг их бага хэмжээгээр байнгалан бөхлөх, нөгөө нь хэрэгцээтэй үед салгах боломжтойгоор сул үдэх юм. Сул тохируулгыг хийхдээ үдээсний машины доод хэсэг дэх жижигхэн металл хавтгайг эргүүлж түлхэх хэрэгтэй.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 1

2. Magic Eraser бол ердөө меланин хөвсгөр резин

Mr. Clean-ы Magic Eraser-ийг хүмүүс үнэхээр ид шидтэй гэж итгэдэг ч энэ нь үнэндээ дахин савлагдсан меланин хөвсгөр резин юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 2

3. Ford Motors компани модны нүүрсний бизнес эрхэлж байсан

1920-иод онд Ford Motor Co. модны зоргодос, үртэсний үлдэгдэл болон үйлдвэрийнхээ хаягдлаар модны нүүрс хийн Kingsford Charcoal нэрээр зарж байсан.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 3

4. Тугалган цаасны хайрцганд тугалган цаасан ороомгийг бэхлэх гогцоо байдаг

Хайрцагны дотор талд ороомгийг бэхлэхийн тулд хайрцагны хоёр талд байгаа жижигхэн гогцоог түлхэхэд л болно.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 4

5. Lysol анх эмэгтэйчүүдэд зориулсан цэвэрлэгч хэлбэрээр гарч байсан

1920-иод онд Lysol нь үтрээ угаагч бүтээгдэхүүн хэлбэрээр зарагдаж байсан.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 5

6. Gorilla Glass ухаалаг гар утаснаас ч өмнө гарч ирсэн

Gorilla Glass нь ухаалаг гар утасны зах зээл цэцэглэхээс хамаагүй өмнө буюу 1960-аад онд бүтээгдсэн.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 6

7. Pepto-Bismol нь их үр дүнтэй, учир нь бисмут нь бараг л хар тугалга шиг нягт бодис

Pepto-Bismol-ын гол бүрэлдэхүүн болох бисмут нь хар тугалганы нягтшилын 86%-тай тэнцэх хэмжээний нягттай металл юм. Бисмутыг суулгалт үүсгэдэг зарим бактериудыг устгахад ашигладаг.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 7

8. Mountain Dew бол ерөнхийдөө жүржийн шүүс

Энэхүү хийжүүлсэн ундааны үндсэн амт оруулагч нь жүржийн шүүсний концентрат юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 8

9. Хар толгойт батга нь ердөө тостой судал юм

Хар толгойт батгыг шахаж гаргаснаар үүссэн нүхэнд бактери орсноор цагаан эсвэл улаан батга үүсэх эрсдэл нэмэгддэг.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 9

10. Васаби нь ердөө будсан тунхуу байдаг

Америкт хэрэглэгдэж байгаа васаби нь үнэндээ хүнсний будаг, нэмэлтүүд хийсэн тунхуу юм. Жинхэнэ васаби нь туйлын ховор бөгөөд олонх нөхцөлд тариалахад төвөгтэй юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 10

11. Nike-ын гүйлтийн пүүз нь Waffle Iron буюу жигнэмэгний хайруулын тавагнаас сэдэлтэйӨргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 11

12. Jell-O цэлцэгнүүрийг үхрийн яснаас гаргаж авдаг

Энэхүү цэлцэгнүүрийг үхрийн яс, боловсруулсан арьс, гахайн ширэнд агуулагддаг коллагенаас гаргаж авдаг.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 12

13. Quaker Instant Oatmeal дахь гүзээлзгэнэ нь ердөө зүгээр л алим

Quaker Instant Oatmeal дахь гүзээлзгэнэ, тоор нь үнэндээ амт оруулж, хатаасан алим юм. Харин нэрс жимс нь амт оруулж, хатаасан инжир жимс аж.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 13

14. Жижиг хэмжээтэй лууванг ердийн хэмжээтэй луувангаар хийдэг

Жижиг хэмжээтэй лууван нь үнэндээ ердийн хэмжээтэй лууванг хэсэглэн хувааж, үзэмж оруулахын тулд хальслагч машинаар оруулсан лууван юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 31

15. Slinky пүршийг завинд ашиглахаар бүтээсэн

1943 онд тэнгисийн механикийн инженер Richard James тэнгисийн усанд хөвж байгаа завь, хөлөг онгоцны тавцан дээрх эмзэг тоног хэрэгслүүдийг тогтвортой байлгахыг дэмжих зорилгоор пүрш хийх гэж оролдож байхдаа нэгийг нь санамсаргүй унагааж орхихдоо пүрш нь хэрхэн хэдэн алхам явсны эцэст босоогоороо тогтохыг харсан байна.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 14

16. Budweiser өөрийн шар айрагныхаа нэмэлт амтыг нь үгүй болгож байна

Резинийг маш бага хэмжээгээр агуулдаг эвэрлэг модыг шар айраг үйлдвэрлэгч олонх компаниуд шар айргандаа нэмэлт амт оруулагчаар ашигладаг. Харин Budweiser компани үүнээс татгалзаж байна.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 15

17. Post-it тэмдэглэлийн цаас санамсаргүйгээр зохион бүтээгдсэн

1968 онд 3M /Minnesota Mining and Manufacturing Company/ компани хүчтэй цавуу бүтээхээр оролдсон бүтэлгүйтсэн. Харин энэ бүтэлгүйтэл нь Post-it тэмдэглэлийн цаас бүтээгдэхэд хүргэсэн.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 16

18. Duraflame ноцоогуур харандааны модны зоргодосноос үүсэлтэй

1968 онд California Cedar Products-ын дайвар бүтээгдэхүүн байдлаар үүссэн модны үртэс энэхүү ноцоогуурын эхлэл байсан. Өдөрт 4 сая харандаа хийсний үр дүнд үүссэн үртсийг парафинтай хольсноор энэ гал ноцоогуур бий болжээ.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 17

19. Давхар шанзтай Oreo буюу Double Stuf Oreo нь үнэндээ давхар шанзтай биш

Double Stuf Oreo нь үнэндээ ердийн Oreo жигнэмэгнээс ердөө 1,86 дахин илүү шанзтай байдаг.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 18

20. Trader Joe’s нь Annie’s-ын органик бүтээгдэхүүнийг өөр шошготойгоор зардаг

Жишээ нь Trader Joe’s Organic Shells and White Cheddar Macaroni & Cheese нь Annie’s Organic Shells and White Cheddar Macaroni & Cheese-тэй адил бүтээгдэхүүн.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 19

21. Play Doh нь анх ханын цаас цэвэрлэгч байсан

1930-аад онд Play Doh нь ханын цаас цэвэрлэгч байдлаар зарагдаж байсан. Харин цэцэрлэг, сургуулиуд үүнийг баримлын шавар болгон хэрэглэж эхэлснээр 1950-иад онд тоглоом байдлаар дахин брэнд нэртэй болсон.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 20

22. Бараг бүх нойрсуулах эм нь харшлын эм

Бараг бүх нойрсуулах эм нь өөрчлөгдөн савлагдсан харшлын эмнээс өөр зүйл биш.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 21

23. Listerine нь заг хүйтэн өвчний эм байдлаар бүтээгдсэн

Хэдийгээр өнөөгийн шүдний эмч нар Listerine-ыг зөвлөдөг ч энэ нь анх заг хүйтэн өвчний эм байдлаар бүтээгдсэн.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 22

24. Ferrero Rocher-ын шоколад нь Nutella

Ferrero Rocher-ын шанз нь Nutella шоколадны крем юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 23

25. Hamilton Beach вибраторыг зохион бүтээсэн

Талх шарагч болон бусад гэр ахуйн хэрэгслүүдийн үйлдвэрлэгч Hamilton Beach-ын анхны цахилгаан вибраторыг 1902 онд патентжуулж авсан.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 24

26. Mag-Lite-ыг лаа байдлаар хэрэглэж болно

Ердийн Mag-Lite гар чийдэнг толгойг нь эргүүлэн авч, босоо хэлбэрээр байрлуулснаар лаа болгон ашиглаж болно.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 25

27. Hershey’s зайрмагийг Hershey Kiss-ийнхэн хийдэггүй

Энэхүү зайрмаг нь Hershey’s Chocolate-тай хамаагүй. Эдгээр нь огт өөр компаниуд.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 26

28. Газрын самарны нухаш үсэнд наалдсан бохийг арилгаж чаднаӨргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 27

29. Бараг бүх жүүс нь амт оруулсан алимны шүүс

Жүрж, усан үзэм, лийрээс бусад бараг бүх жүүс нь ердөө амт оруулсан алимны шүүс юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 28

30. Luxottica Group SpA нь дизайнеруудын нарны шилийг худалдан авахад таныг урхиддаг

60 Minutes-ын мэдэгдэж буйгаар Италийн тансаг зэрэглэлийн нүдний шилний Luxottica брэнд нь 30 долларын нүдний шилийг Dolce and Gabanna-гийн шошго наагаад 100 гаруй доллараар зардаг гэнэ.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 29

31. Excedrin ба Excedrin Migraine нь адил зүйл

Эдгээр нь үнэндээ яг адилхан бүтээгдэхүүн юм.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 30

32. Мөхөөлдөс бол ердөө хөлдөөсөн амттан

Олонх брэндийн мөхөөлдөс нь үнэндээ мөхөөлдөс биш, хөлдөөсөн десерт юм. Энэ нь эдгээрийг сүүнээс бус ургамлын тосноос гаргаж авдаг гэсэн үг.Өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн цаана орших нууцууд 32

5
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/03/22 at 20:32

    Сэтгэmedmeer l ym bnaгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *