Хятадын онлайн худалдааны Alibaba компани Smile to Pay нэртэй нүүр царай таних боломжийг танилцуулахаар төлөвлөж байна. Энэхүү боломж нь худалдан авагчдад өөрсдийн ухаалаг гар утсаар нүүр царайгаа скан хийснээр төлбөр тооцоо хийх боломжийг олгох аж. Өнгөрөгч Ням гаригт Герман улсын Хановер хотноо болсон CeBIT хэвлэлийн бага хурлын үеэр болсон танилцуулган дээр тус компаний тэргүүн Jack Ma хэлэхдээ “Худалдан авалт хийхэд онлайн тооцоо үргэлж том асуудал байдаг.” хэмээжээ. Мөн тэрээр нууц үг болон аюулгүй байдлын тухайд санаа зовох явдлыг онцолсон бөгөөд “Өнөөдөр бид ирээдүйд хүмүүс хэрхэн онлайн худалдан авалт хийхийг энэхүү шинэ технологиор харуулах болно.” гэж хэлсэн байна.
Apple, Samsung, Google зэрэг компаниуд мобайл төлбөр тооцооны тал дээр томоохон алхам хийхээр ажиллацгааж байгаагийн жишээ гэхэд Apple компани хурууны хээ танигч ашиглан төлбөр хийх боломжийг санал болгож байгаа явдал юм. Alibaba-гийн хувьд өөр санаануудыг агуулж байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ тэднийг хэн нэгэн зальт этгээдийн толгойд хэн нэгний нүүр царай эсвэл зургийг ашиглах бодол төрж болох юм гэдгийг бодолцож үзсэн гэж найдъя.