Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс

1

Тархи нь олон тооны молекулын нэгдлээс бүтдэг. Мөн дээрээс нь нэмэгдээд хог хаягдлыг ялгаж арилгах, бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, бүтээгдэхүүнийг дамжуулах, мэдрэлийн эсүүдийг цусан хангамжтай холбох, мэдрэлийн эсүүдэд хэрэгтэй инсулиныг сэлбэх, янз бүрийн химийн урвалуудыг зохицуулах гэх мэт олон төрлийн үүрэгтэй олон төрлийн мэдрэлийн эсүүд тархинд байдаг.

Тархины насжилт
Тархи болон тархийг дэмждэг гол систем болох элгэнд үрэвсэл үүсгэдэг маш олон хортон байдгаас бид мэдэгдэх болон мэдэгдэхгүй олон төрлийн өвчин эмгэгт өртдөг. Олонх эмч нар эдгээр өвчин эмгэг, шинж тэмдгүүдийг зүгээр л насжилтын үр дүн гэдэг. Гэвч үнэндээ эдгээр нь насжилтын үйл явцад нөлөөлдөг үрэвсэл болон хортнууд юм.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 2

Бидний уудаг усан дахь хлор, фтороос эхлээд хоол хүнсэн дэх гербицид, хортон шавьж устгах бодис, өнгө оруулагч, тогтворжуулагч, коагулятор гэх мэт цаашлаад арьс арчилгаа, гэр ахуйн химийн бодисуудад агуулагдах их хэмжээний хорт бодис гэхчилэн олон төрлийн хорт бодисын хор нөлөөг бууруулах, саармагжуулах үйлчилгээтэй хоол хүнснүүд байдаг. Бидний бие эрхтний системд их хэмжээний хорт бодистой тэмцэх механизмууд байдаггүй учир өдөр бүр дээр дурдсан хортнуудаар бөмбөгдүүлсний эцэст бид хавдар, ангина, зүрхний өвчин гэх мэт зүрх судасны өвчнүүд, үе мөчний өвчин, астма, дархлалын өвчин гэх мэт үрэвсэлт өвчнүүд, биеийн дулаан алдагдах, чихрийн шижин, бөөрний дутагдал гэх мэт дааврын өвчнүүд, шизофрени, депресс, Альцгеймер гэх мэт төв мэдрэлийн системийн өвчнүүдэд өртдөг.

Өөрөөр хэлбэл өнөө цагт танигдсан олонх өвчин эмгэг, биеийн үйл ажиллагааны саатал нь хорт бодис хийгээд үрэвслийн үр дүнд үүсдэг гэсэн үг.

Доорх 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд нь бие махбодь түүнчлэн тархин дахь хорт бодисуудыг устгахад тусалдаг юм байна.

1. Алим. Энэхүү хүчирхэг антиоксидант нь тархийг Паркинсоны өвчин болон Альцгеймерийн өвчин гэх мэт мэдрэлийн системийн өвчнүүдээс хамгаалдаг. Түүнчлэн алиманд тархины эд эсүүдийг гэмтлээс хамгаалах чадвар бий. Нэмж хэлэхэд алим нь бүдүүн гэдэс, түрүү булчирхай, уушигны хавдруудаас сэргийлдэг.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 3

2. Авокадо. Цус төлжих, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд тустай зэс, төмөр тэргүүтэй 14 төрлийн эрдэс бодисуудыг агуулсан энэ жимсэнд мөн амин дэм, эрдэс бодисуудыг зөөвөрлөж задлах үүрэгтэй сайн чанарын тос агуулагддаг. Мөн авокадо жимс нь антиоксидантын баялаг эх үүсвэр юм.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 4

3. Жимсгэнүүд. Ерөнхийдөө аль ч төрлийн жимсгэнэ нь витамин С-ээр баялаг. Мөн зарим жимсгэнүүд нь тархийг чухал нөлөөтэй тусгай молекулуудаар хангадаг.
– Хад: Энэ жимс нь депрессийн эсрэг байгалийн эх үүсвэр юм.
– Нэрс, цангис: Антиоксидантаар баялаг энэ жимснүүд тархины суралцах, сэтгэх чадварыг сайжруулдаг.
– Бөөрөлзгөнө: Энэ жимсэнд тархин дахь исэлдлийн стрессийн эсрэг хамгаалах чанар бий.
– Гүзээлзгэнэ: Тархинд үрэвсэл үүсэхээс сэргийлдэг.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 5

4. Карри, турмерик. Антиоксидантаар баялаг эдгээр амтлагчдад хавдар болон хавдар болон үрэвслийн эсрэг үйлчлэх чанар бий. Мөн осол гэмтлээс үүдэлтэй тархины гэмтэлтэй өвчнүүдэд тустай.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 6

5. Xocia шоколад. Шоколад эрүүл мэндэд тустай ч чихэр агуулсан сүүтэй шоколадыг тооцохгүй. Учир нь энэ төрлийн шоколаданд фруктозын өндөр агууламжтай корн сироп их хэмжээгээр агуулагддаг. Тэр ч бүү хэл үнэхээр сайн гэгдэх хар болон гашуун шоколад нь тархинд хэрэгтэй тосны хүчлүүдээ алдсан байдаг. Харин Xocai шоколад нь антиоксидантаар баялаг болохоос гадна тархины цусны эргэлтийг сайжруулж, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, тархинд хэрэгтэй тэжээлт бодисуудаар хангах чадалтай.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 7

6. Өөхлөг загас. Омега-3 бол үрэвслийн эсрэг байгалийн эм. Олон төрлийн Омега-3 байдаг ч өөхлөг загасанд агуулагдах Омега-3 нь хамгийн сайн. Эдгээр нь Альцгеймерын өвчин, цус харвалтаас сэргийлдэг. Мөн эрдэс бодис, амин дэмүүдийг зөөвөрлөх, задлах үйлчилгээтэй.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 8

7. Усан үзмийн шүүс. Антиоксидантаар баялаг энэ ундаа нь сэтгэх чадвар болон танин мэдэхүйн үйл ажиллагаанд тустай мэдрэлийн системийн гол хүлээн авагчдыг мэдрэмтгий байхад тусалдаг. Улаан усан үзмэнд тархинд Альцгеймерийн өвчин үүсгэдэг хортныг арилгадаг. Гэхдээ коктейль эсвэл элсэн чихэр ихээр агуулаагүй байхад анхаарах хэрэгтэй.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 9

8. Ногоон цай. Ой санамж алдагдах болон мэдрэлийн системийн гэмтлээс сэргийлдэг антиоксидантуудаар баялаг ногоон цай нь хятад, япон гэхчилэн олон төрөл байдаг ч Японы Банча ногоон цай хамгийн сайн төрөлд ордог.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 10

9. Навчит ногоонууд. Төмөр дутагдлаас ой санамж алдагдах үүдэлтэй. Цусны улаан эсэд нэн хэрэгтэй төмөр нь бууцай, байцаа, юуцай, багваахай зэрэг навчит ногоонуудад ихээр агуулагддаг.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 1

10. Оливийн тос болон бусад олон төрлийн тос. Хушганы тос, бүйлсний тос, усан үзмийн үрийн тос, кокосын тос бүгд сайн тоснууд юм. Харин эрдэнэшишийн тос, наранцэцгийн тос зэрэг тоснууд нь ихэвчлэн ГМО агуулсан байдаг учир эрүүл мэндэд сайн биш юм.Супер тархинд зориулагдсан 10 гайхалтай эрүүл хүнс 11

2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Dlgn Doko

    Dlgn Doko

    2014/11/28 at 14:48

    minii tarhi super bish , tegheer ed nar noloolkum bna te

  2. Dlgn Doko

    Dlgn Doko

    2014/11/28 at 14:48

    minii tarhi super bish , tegheer ed nar noloolkum bna te

  3. Dlgn Doko

    Dlgn Doko

    2014/11/28 at 14:48

    minii tarhi super bish , tegheer ed nar noloolkum bna te

  4. Dlgn Doko

    Dlgn Doko

    2014/11/28 at 14:48

    minii tarhi super bish , tegheer ed nar noloolkum bna te

  5. Dlgn Doko

    Dlgn Doko

    2014/11/28 at 14:48

    minii tarhi super bish , tegheer ed nar noloolkum bna te

  6. Зочин

    2014/11/29 at 11:14

    byatshan tarhitai gunduu naiz min chamd l zoriulj tarhiig chin super bolgoh ashigtai hunsnii jagsaaltiig bichij ogson bna shuu dee. super tarhitai humuus ideh huns bish tarhiig chin super bolgohod tuslah hunsnii zuils bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *