Нөхөр нь гоо сайхны мэс засал хийлгэсэн эхнэрээсээ салж, царай муутай хүүхдүүд төрүүлснийх нь төлөө 120,000 ам.доллар нэхэмжилжээ. Уг эмэгтэй одоо хэрхэн амьдарч байгаа бол?

28

Энэ түүх интернэтэд 2016 онд дэгдсэн юм. Бүгд энэ эмэгтэйг таних байх гэж найдаж байна. Эмэгтэйг бүгд л Үнсгэлжин шиг гэж ярьцгааж байлаа – үзэсгэлэнтэй, амжилт олж эхлээд байгаа загвар өмсөгч саятан залуутай гэрлэж баян тансаг амьдралаар амьдрах болжээ. Даанч бүсгүйн бүх нууц хүүхдүүдээр нь ил болоход хүрчээ. Тэд эцэг эхийнхээ хэнтэй нь ч адилгүй байсан тул нөхөр нь ДНХ шинжилгээ өгөхөөр шийдэж л дээ. Ингээд бүсгүй хүүхдүүдээ өөртэйгөө адилхан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Тэрээр Өмнөд Солонгост гадаад төрхөө өөрчлүүлэх мэс засал хийлгүүлж байснаа хэлжээ. Нөхөр нь түүнийг шүүхэд өгч хуучин эхнэрээсээ 120,000 ам.доллар нэхэмжилсэн байдаг.

kpcdn.net

Энэ түүхээс хойш 6 жил өнгөрсөн ч үе үе интернэтээр энэ зураг эргэн сөхөгдсөөр. Бодит амьдрал дээр уг түүх тэс өөр өрнөлтэй юм. Бүсгүйг Хайди Йе гэх бөгөөд үнэхээр загвар өмсөгч нэгэн, гэхдээ хэзээ ч гоо сайхны мэс засал хийлгүүлж байгаагүй ажээ. Хятад гаралтай бүсгүй хэзээ ч саятан нөхөртэй сууж байгаагүй, бас хүүхэд ч төрүүлээгүй нэгэн.

interesnoznat.com

Бүсгүй гоо сайхны мэс заслын эмнэлгийн сурталчилгааны кампанит ажилд л оролцжээ. Энэ хүрээнд хүүхдүүдийг үзэсгэлэнтэй эцэг, эхээс нь “онцгойруулах” гэж фотошоподсон байна. Даанч худал түүх интернэтээр цацагдсан буюу саятны царай муутай эхнэрийн тухай худал түүх хиймлээр таржээ. Уг сурталчилгаа Хайдигийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гэхэд буруудахгүй.

Бүсгүйн ажил хэрэг шууд л уруудаж эхэлсэн гэдэг. Ийм нэр хүнд муустай болсон загвар өмсөгчтэй хамтран ажиллахыг хэн ч хүссэнгүй. Хайди одоогийн байдлаар гоо сайхны мэс заслын эмнэлгийг шүүхэд өгч нэр хүндийг нь унагаасанд буруутган 150,000 ам.доллар нэхэмжлээд байгаа ажээ.

com.tr
186
Ха ХаХа Ха
115
ХарамсалтайХарамсалтай
101
БурууБуруу
91
ГайхмаарГайхмаар
63
БахархмаарБахархмаар
51
ТэнэглэлТэнэглэл
28
ГоёГоё
26
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *