Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн

0

Бие организмыг шим тэжээлт бодисоор хангахаар хэрэглэж буй бүхий л төрлийн бодисыг ерөнхийд нь хоол хүнс гэж нэрлэдэг. Түүхийн хувьд хүн төрөлхтөн ан агнуур хийх, түүж цуглуулах ба хөдөө аж ахуй гэсэн хоёр арга хэлбэрээр хүнсний хэрэгцээгээ хангаж ирсэн. Өнөөдөр дэлхийн хүн амын өсөлтийн улмаас хүнсний үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээний ихэнхийг хангаж байна.

Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Хүнс хамгааллын олон улсын байгууллага, Дэлхийн нөөцийн институт, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хүнсний мэдээллийн консул зэрэг байгууллагууд хяналт хийж ажилладаг.

Гэхдээ хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа маш олон газрууд байдаг ба тэдгээрийн дундаас эрүүл мэндийн шаардлага хангахгүй, хуурамч бүтээгдэхүүнүүд олноор гардаг. [tweetable]Энд танилцуулж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь хуурамч, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, эдийн засагт халтай[/tweetable] учир эдгээрийг дахин худалдан авахгүй байхад анхаарах ёстой аж.

1. Пармигиано-Реггиано буюу Пармезан бяслаг /Parmigiano-Reggiano or Parmesan/

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 1 [tweetable]Хоолонд хэдхэн зоргодос нь гайхалтай амт оруулах энэ бяслаг дэндүү үнэтэй[/tweetable]. Үүний оронд Пекорино Романо /Pecorino Romano/, СагВеччио /SarVecchio/ зэрэг адил амттай боловч тал үнээр нь авч болох бяслагнуудыг сонгох хэрэгтэй.

2. Утсан мах

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 2 Олон хүний дурладаг [tweetable]утсан мах нь хавдар, өвчлөл, цусны даралт ихсэх, толгой таллаж өвдөх, өөх тос артерын судсыг бөглөх сөрөг нөлөөллүүдийг агуулж байдаг[/tweetable].

3. ‘Нэрс’-тэй бүтээгдэхүүнүүд

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 3 Эрүүл мэндэд үнэхээр тустай гэх энэ жимсийг агуулсан гэх бүтээгдэхүүнүүдэд үнэн хэрэгтээ ганц ч ширхэг нэрс жимс ордоггүй байна. [tweetable]Дан хиймэл амт оруулагч агуулсан байдаг учир нэрсний агууламжтай гэх тэдгээр бүтээгдэхүүнээс татгалз[/tweetable]аж, харин жинхэнэ жимсээр нь худалдан аваад хоол хүнсэндээ нэмж хэрэглэвэл зохистой.

4. Олон үрийн талх

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 4 Энэ нь эрүүл гэсэн хуурамч баг зүүсэн бүтээгдэхүүн юм. [tweetable]Найрлагыг нь харвал зүгээр л ердийн цагаан талханд хэдэн үр хольсон байгаа[/tweetable]г л олж харах боломжтой. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүний оронд арвай, бор будаа, овьёосыг хүнсэндээ хэрэглэ.

5. Тослог багатай газрын самарны нухаш

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 5 Үйлдвэрлэгчид тосыг нь авахдаа оронд нь ямар нэгэн өөр амт оруулагч нэмдэг. Маш их элсэн чихэр гэх мэт. Хуурамч амттаны оронд ердийн газрын самрын нухаш хэрэглэх нь биед тустай өөх тос, уургийг авах шилдэг арга юм.

6. Лонхтой цай

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 6 [tweetable]Гэртээ цайгаа чанаад мөстэй цай бэлтгэх нь хоёр талын ач холбогдолтой[/tweetable]. Нэгдүгээрт, эдийн засагт хэмнэлттэй, хоёрт, савласан цайнд лаазтай ундаа эсвэл хэрчим бялуунд агуулагдаж байгаагаас ч илүү их элсэн чихэр агуулагддаг.

7. Улаан лоолийн нухаш

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 7 Спагеттины соус багагүй үнэтэй. Үүний оронд лаазалсан улаан лоолийн нухаш аваад дуртай амтлагчаараа амтлаад соус хийх нь харьцангуй хямд тусна. Гэвч лаазалсан бүтээгдэхүүнд нөөшлөгч бодис агуулагддаг. Тиймээс [tweetable]улаан лоолио худалдаж аваад нухашлаж, соус бэлтгэ[/tweetable]х нь хамгийн эрүүл сонголт.

8. Илд загас

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 8 Далай тэнгис, нуур, гол, аквариумын ёроолоор амьдардаг туна, аварга загас, хаан хар амар загас зэрэг том загаснууд ялангуяа илд загас зах зээл дээр их үнэтэй. Үүний оронд цулбуурт загас, сардин, салмон загас зэрэг жижиг загаснуудыг сонго.

9. Энергийн ундаа

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 9 Энэ төрлийн ундаанд маш их элсэн чихэр агуулагддаг учир [tweetable]зүрхний шигдээс, таталт тэр ч бүү хэл үхэлд ч хүргэж мэднэ[/tweetable] хэмээн Америкийн хүнс, эмзүйн холбооноос мэдэгджээ.

10. Цавуулаггүй жигнэсэн бүтээгдэхүүнүүд

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 10 Талх, жигнэмэг зэрэг цавуулаггүй жигнэсэн бүтээгдэхүүнүүд нь ердийн жигнэсэн бүтээгдэхүүнтэй харьцуулахад нарийн гурил, хиймэл орцууд, элсэн чихрийг их хэмжээгээр агуулсан байдаг. Нэмж хэлэхэд илүү үнэтэй.

11. Амт оруулсан саалийн бус сүү

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 11 [tweetable]Ванил, өндөг, карамелаар амт оруулсан шар буурцагны сүүг хүнснийхээ жагсаалтаас хассан нь дээр[/tweetable]. Гэхдээ саалийн бус сүү хэрэглэх шаардлагатай бол амт оруулаагүй саалийн бус сүүг нь сонгох хэрэгтэй. Хэрвээ эрүүл хооллолтыг сонгох хүсэлтэй бол жинхэнэ сүүг хэрэглэх нь тустай.

12. Мод агуулсан хүнсний бүтээгдэхүүн

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 12 Өглөөний цайндаа хэрэглэдэг үр тариа зэрэг өндөр ширхэглэг агуулсан гэх бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг анзаараад хараарай. Түүнд cellulose гэж нэрлэгдсэн орц байгаа бол түүнээс татгалзвал зохино. Учир нь [tweetable]cellulose нь модны зөөлөн эдийн код үг[/tweetable] юм. Хүнс үйлдвэрлэгчид [tweetable]бүтээгдэхүүндээ агуулагдах ширхэглэгийн хэмжээг нэмэхийн тулд модны зөөлөн эдийг ашигладаг[/tweetable].

13. Цагаан будаа

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 13 7 хоногт 5 болон түүнээс дээш удаа цагаан будаа идэх нь сардаа нэгээс олонгүй удаа цагаан будаа идсэнээс чихрийн шижин өвчний эрсдлийг 17%-иар өсгөдөг байна.

14. Хөлдөөсөн хүнсний ногоо

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 14 Цөцгийн тос, амтлагч ургамлаар амталсан хөлдөөсөн вандуй авахын оронд вандуйгаа чанаж, бага зэргийн цөцгийн тос, амтлагчаар амтлаад хэрэглэвэл илүү эрүүл, хямд төсөр. Мөн лууван нэмчихвэл бүр ч өнгө үзэмж, амт чанар нэмэгдэнэ.

15. Богино долгионы зууханд халаадаг сэндвич

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 15 Бэлэн сэндвич худалдан авахдаа бид савлагаа, давс, өөх тос, шаардлагагүй нэмэлт бодисуудад илүү мөнгө төлдөг. Харин гэртээ бэлтгэсэн сэндвич илүү том, илүү эрүүл, илүү амин дэмээр баялаг байх болно.

16. Жимстэй хөлдөөмөг

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 16 Жимстэй хөлдөөмөг худалдаж авах нь харьцангуй үнэтэй. Мөн таны бодож байгаа шиг жимс агуулаагүй ч байж мэднэ. Харин үүнийг гэртээ хийхийн тулд 2 аяга хэрчсэн жимс, 1 амны том халбага элсэн чихэр, 1 цайны халбага нимбэгний шүүсийг холигчинд хийж хутгаад л гүйцээ. Бага зэрэг өтгөн санагдвал 1-2 амны том халбага ус хийчих. 4 ширхэгтэй хөлдөөмөгний саванд эсвэл зүгээр л нэг удаагийн цаасан аяганд хийгээд хөлдөөгчиндөө хийчихвэл маргаашийн халуун өдөр амттай жимсний хөлдөөмөг таныг сэргээх болно.

17. Амталж, боловсруулж, савласан будаан хачир

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 17 Энэ бүтээгдэхүүний үндсэн орц нь будаа, давс, халуун амтлагч. Харин та будаагаа худалдаж аваад давс болон хүссэн амтлагчаараа амтлаад агшааж болгон хэрэглэвэл хамаагүй ашигтай.

18. Энергийн эсвэл уургийн шахмал бүтээгдэхүүнүүд

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 18 Илчлэг ихтэй энэ бүтээгдэхүүн дандаа дэлгүүрийн кассын хажууд байдаг нь учиртай. Худалдан авагч чихрийн лангуун дээрхээс илүүтэйгээр кассын дэргэдэх лангуунаас үүнийг ‘бөөнддөг’. Ердийн чихэрнээс бараг 2-3 дахин үнэтэй энэ бүтээгдэхүүнд их хэмжээний өөх тос, элсэн чихэр агуулагдсан байдаг. Хэрвээ танд ямар нэгэн сэргээх зүйл хэрэгтэй байгаа бол амин дэмээр баялаг жимс, тараг, атга самар идэх нь илүү тустай.

19. Амтлагчны холимог

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 19 Холимог амтлагч худалдан авах бол юун түрүүнд шошгыг нь хар. Тэнд жагсаасан зүйлсийн тэргүүнд давс гарцаагүй байгаа. Ер нь бол амтлагчнуудыг дан дангаар нь худалдан авах нь ухаалаг сонголт.

20. Нунтаг цай, амталж бэлтгэсэн мөстэй цай

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 20 Эрдэнэшишийн сироп, бусад төрлийн элсэн чихэр, хиймэл амт оруулагч ашиглаж үйлдвэрлэсэн нунтаг цайгаар мөстэй цай бэлтгэхийн оронд дуртай цайны ургамлаараа цайгаа бэлтгээд уувал эрүүл, хэмнэлттэй.

21. Савласан ус

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 21 Савласан ус нь үнэтэйгээс гадна байгаль орчинд оруулж буй сөрөг хөрөнгө оруулалт юм. Нэг удаагийн зарцуулалтаар ус цэвэршүүлэгч аваад гэртээ тавьчихвал үргэлж цэвэршүүлсэн ус уух боломжтой болгохын хамт илүү зардал гаргах шаардлагагүй болгоно. Цэвэршүүлсэн усаараа хүссэн ундаагаа хийж уух боломж бий.

22. Салатны багц

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 22 Угааж цэвэрлэж багцалсан ногоо цаг хугацаа, ажил хэмнэх давуу талтай ч ногоогоо дан дангаар худалдаж авахаас илүү зардалтай.

23. Савлагаатай хөнгөн зуушнууд

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 23 Багагүй үнэтэй энэ бүтээгдэхүүнүүдэд нөөшлөгч бодис, амт оруулагч бодис, давс, элсэн чихэр зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бодисууд багагүй хэмжээгээр агуулагддаг.

24. Ам хөдөлгөх холимгууд

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 24 Зугаатай амттай боловч эдгээр холимгууд их үнэтэй байдаг. Харин хатаасан жимс, самар, шоколадны бүрмэл чихэр зэргээ тус тусад нь авч холимог хийвэл харьцангуй хямд бөгөөд арвин холимог хийж болно.

25. Хөнгөн зууш, өдрийн хоолны багц

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 25 Эдгээрийг авахдаа та сав баглаа боодлын нэмэлт хөлс төлдөг. Гэтэл тэнд хэсэгхэн нимгэн жигнэмэг, жаахан бяслаг, бага зэргийн утсан махнаас гадна их хэмжээний давс байдаг.

26. Тансаг зайрмаг

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 26 Брэнд нэр зүүсэн зайрмаг нь үнэтэй боловч хэт их чихэр агуулсан, чамин тансаг атлаа хэмжээ багатай байдаг. Харин та үүнийг өөрөө хийж болно. Савлагаатай кг-ийн зайрмаг болон бусад чимэглэл, амталгааны бүтээгдэхүүнүүд байхад л хангалттай.

27. Бэлэн котлет

Худалдаж авахаас татгалзах ёстой 27 хүнсний бүтээгдэхүүн 27 Хөлдүү бургер, гахайн мах зэрэг нь үнэтэй. Гэтэл энэ нь их хэмжээний өөх тос, давс, амтлагчийг агуулсан байдаг.

1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/05 at 13:33

    idej uuh yum uldsengui

  2. Зочин

    2014/08/05 at 13:42

    zuger l edin zasag talasa l tatgalz gsn hunsnud bn sh de.

  3. Зочин

    2014/08/05 at 13:47

    t1 zalhuu novsh mine hohi chine tgd eruul mendeeree hohirood yavj bval taarna Zuv zuvluguu bn bayarlalaa

  4. Зочin

    2014/08/05 at 14:51

    Zarim 1 n heregtei zarim ch mdehgui ee mongoo gamna gesen zovlogo bn.jisheene. usnii gh met ineedtei yum

  5. Зочин

    2014/08/05 at 14:52

    Yag eruul mendiin hor honool talaar bish ediin zasgiin hemneltijn talaar bichej medeej zav bgad tsag zav n taarval hun uuruu eruul organic ym idehee l bodno…

  6. Зочин

    2014/08/05 at 16:28

    Hun chin honjiliinhoo hereer holoo jiideg ym ter zagas byaslag ntriig bol hamgiin unetei chanartaig ni heregleh heregtei

  7. Зочин

    2014/08/05 at 18:37

    Munguu bish eruul mendee, goo saihnaa bod gesen jagsaalt bna,zarim neg hogiin savan hodoodtoi nuhduudee!

  8. Xudlaa

    2014/08/05 at 19:18

    Baragtsaatai Sh**ldaa. Tsagaan budaa xortoi genee ? Tegwel Japan xumuus bugd chixriin shijinte bga

  9. Зочин

    2014/08/05 at 20:13

    Nergui zailaachee delhiigees

  10. bi

    2014/08/05 at 20:22

    uu huurhii dandaa minii iddeg uimnuud bn gadaa garch uvs tuuj idehees turj uheltei bish

  11. Зочин

    2014/08/05 at 20:48

    Kkk nere odo teged yu ideh ve,,,,,

  12. Зочин

    2014/08/05 at 21:46

    idex yum uldsnuu yamr shaadiimbee zail caashaa golog gej

  13. Zochin

    2014/08/06 at 07:45

    Yahav zarim neg yum ni heregtei l zuvluguu bn, gehdee eruul mendee bod geed zuvluud bgamu geheer bish, munguu hemne geed bgamu geheer bas bish oilgomjgui l yum

  14. Зочин

    2014/08/11 at 19:23

    Зарим нь худлаа байна:цагаан будаа иддэг улс орон зөндөө, муу байсан бол идэхгүй шд.Эдийн засгийн талаас нь харж бичсэн юм уу .Монголын Их тайгын “нэрсний чанамал” бол цэвэр нэрсээр хийсэн бдаг.Америкийн бүтээгдэхүүнүүд л но-той байх шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *