
Дэлхий ертөнцийг гайхалтай болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулж байдаг алдартай уран бүтээлчид, зохиолчид, хөгжимчид өдөр тутмын амьдралаа хэрхэн зохион байгуулдаг болохыг мэдэж авъя.
Ажил хэргээ зохион байгуулах их хүчийг хүмүүст өгдөг хэмээх дэлхий дахины олон мянган багууд, компаниуд, байгууллагуудад итгэгдсэн Podio компани Ludwig Van Beethoven, Wolfgang Amadeus Mozart-аас эхлээд Maya Angelou, Haruki Murakami нарын олон алдартай бүтээлч хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэвшлийг нарийвчлан харуулсан интерактив графикыг бүтээжээ. Энэхүү графикт зураач, зохиолч, хөгжимчин зэрэг эдгээр уран бүтээлчдийн 24 цагийн амьдралын хэвшлийг нойр, бүтээлч ажил, үүрэгт ажил, амралт, дасгал болон бусад өдөр тутмын бусад зуршлууд гэхчилэн тодорхой харуулсан байна.
Эдгээр алдартнууд харилцан адилгүй хуваарьтай ч бүгд хангалттай хэмжээний нойр авахад цаг гаргадаг болохыг та ажиглав уу?







