Эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүн бүрийн заавал мэдэж байх ёстой шинжлэх ухааны 10 шинэ нээлт

2

Өвчин зовлонгүй урт удаан наслахыг хүсэж байгаа бол анагаахын шинжлэх ухаанд хийгдэж байгаа сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүдийг сонирхож байх ёстой. Эдгээр судалгаа шинжилгээний үр дүн бидний эрүүл мэндийг эрс өөрчлөхөд ч нөлөөлж болзошгүй. Жишээ нь, хааяа ч гэсэн бөгтийж суух нь нуруугаа цэх сууснаас илүү ашигтай болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Харин маникюрын салонд ажиллах нь газрын тос олборлох үйлдвэрт ажиллах дайны хортой юм байна.

Ингээд бидний амьдралын хэв маягийг эерэгээр өөрчилж чадах ямар ямар шинэ нээлтийг эрдэмтэд хийсэн байгааг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Мухар олгойгоо авахуулбал Паркинсоны өвчин тусах магадлалтай

© depositphotos

Клинвлендийн эмнэлгийн их сургуулийн эрдэмтэд анагаахын мэдээллийн санг үндэсний хэмжээнд судалж үзжээ. Уг мэдээллийн санд 62,2 сая өвчтөний мэдээлэл байдаг. Мухар олгойгоо авахуулсан хүмүүсийн дунд Паркинсоны өвчлөл 3 дахин илүү бүртгэгдсэн байгааг тогтоосон байна. Мухар олгой болон “гар салгалах” хоёр ямар холбоотой болохыг эрдэмтэд одоогоор тогтоож чадаагүй байгаа юм, гэхдээ энэ хоёр өвчлөл хоорондоо нийтлэг уялдаа холбоотой болох нь тодорхой болжээ.

 

2. Маникюрын салонд ажиллах нь газрын тос олборлох үйлдвэрт ажиллахтай ижил хэмжээний хортой

© depositphotos © depositphotos

Колорадо мужийн их сургуулийн мэргэжилтнүүд 1,5 жилийн турш 6 маникюр салоны агаарын чанарыг судалжээ. Эрдэмтэд агаарт дэгдэж байгаа төрөл бүрийн органик нэгдлүүдийн (этилбензен, формальдегид зэрэг) түвшинг тогтоож судалж үзсэн байна. Судалгаанд хамрагдсан зургаан салоны бүгдэд нь хортой бодисын хэмжээ өндөр гарч байсан нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь улаан хоолойн болон бусад төрлийн хорт хавдраар өвчлөлд хүргэх аюултай.

Мөн судалгааны явцад санал асуулга явуулахад, маникюрын салонд ажилладаг ихэнх хүмүүс арьс нь цочирдог, толгой өвддөг тухайгаа хэлжээ. Агаарын ийм бохирдолтой орчинд тасралтгүй 20 жил ажиллахад ямар нэгэн төрлийн хорт хавдар тусах магадлал 100% болохыг эрдэмтэд нэгэн дуугаар баталжээ. Маникюрын салонд ажиллахыг автомашины засвар эсвэл газрын тос олборлох үйлдвэрт ажиллахтай зүйрлэн үзэж болохоор хортой нөхцөлд ажиллаж байгаа юм.

Үүний зэрэгцээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, салоноор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид хэрвээ амьсгалын багтраа өвчин эсвэл харшилтай л биш бол эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй гэжээ.

 

3. Гэрэлтүүлгээс ойх цэнхэр гэрэл хараанд муу

© depositphotos

Францын хоол хүнсний бүтээгдэхүүн, орчин тойрон болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үндэсний агентлагийн мэргэжилтнүүд цэнхэр гэрлээс хүнд үзүүлэх гаж нөлөөг судалж үзжээ. Чийдэн, гажетийн дэлгэцээс гэрэлтэх цэнхэр гэрэл нь хүний хараанд муугаар нөлөөлж байгааг тэд баталсан байна. Уг гэрэл нь нүд анивчих хэмнэлийг алдагдуулдаг төдийгүй хүүхэн хараанд гаж нөлөө үзүүлнэ. Ялангуяа хүүхдийн нүдний эрүүл мэндэд маш муу, яагаад гэвэл хүүхдийн нүдний бүтэц бүрэн хөгжөөгүй байдаг тул гаж нөлөөнд амархан автдагтай холбоотой юм. Эрдэмтдийн санал болгож байгаагаар бол гэртээ дулаан гэрэл ялгаруулдаг чийдэн тавихыг хичээгээрэй.

 

4. Хоолны дэглэм өдрийн дэглэмээс дутахааргүй чухал

© depositphotos © depositphotos

Шөнийн ээлжинд ажиллах нь хүний хоногийн хэмнэлийг алдагдуулдаг, энэ нь зүрх-судасны өвчлөл болон чихрийн шижингийн 2 дугаар зэргийн өвчлөл тусах магадлалыг эрс нэмэгдүүлэх аюултай. Кембриж болон Манчестерийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хоолны дэглэм алдагдахад дотор эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдох ажээ: хүн өөрийн бие махбодийн онцлогт тохирохгүй цагаар хооллох. Хүн ингэж хооллоод байвал хүний өдрийн дэглэм алдагдаж эхэлнэ, ингээд бие махбодь өдөр, шөнөө ялгаж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндэд маш их аюултай юм.

“Шөнийн цагаар ажилладаг хүмүүс аль болох өдрийн цагаар хооллохыг хичээх хэрэгтэй” гэж судалгааны багийн гишүүн Прийя Кросби анхааруулж байна.

 

5. Нарны тос төсөөлж байснаас хортой ажээ

© depositphotos © depositphotos

АНУ-ын хоол хүнсний бүтээгдэхүүн болон эмийн чанар шалгах удирдах газраас (FDA) нийт 24 эрэгтэй болон эмэгтэйчүүдийг сайн дураар хамруулан клиник судалгаа явуулжээ. Тэд хэдэн хоногийн турш өдөрт 4 удаа арьсандаа нарнаас хамгаалах тос, лосьон болон спрей цацна. Долоо хоногийн дараа тэдний цусыг шинжилгээнд өгчээ. Шинжилгээний хариу муу гарсан юм: биедээ нарны тос байнга түрхсэнээс болоод цусан дахь идэвхтэй бодисуудын хэмжээ эрс нэмэгдсэн байжээ. Бүр аюулгүй түвшнөөс 400 дахин нэмэгдсэн тохиолдол ч гарчээ.

Гэхдээ нарнаас хамгаалах тос хортой гээд түрхэхээс шууд татгалзах хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Нарны хэт ягаан туяа нь арьсны хорт хавдар үүсгэх аюултай тул нарны тосыг тодорхой тун, хэмжээгээр түрхэх нь зүйтэй гэжээ.

 

6. Вейп зүрхийг удаанаар алдаг

© depositphotos

Массачусетийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулаад дараах дүгнэлтэд хүрсэн байна: электрон тамхинаас гарах үнэртэй шингэн нь зүрх, судасны эд эсийг гэмтээдэг. Амьсгал боогдох, зүрхний тодорхой эсийг үхэлд хүргэх замаар зүрх, судасны өвчлөлд хүргэдэг ажээ. Нийт 6 үнэрийг туршилтад оруулсан, хамгийн аюултай нь цинамоны амттай нь.

Өнгөрсөн жилийн хугацаанд эрдэмтэд вейп болон зүрхний шигдээс хоорондын уялдаа холбоог тогтоох судалгаа явуулжээ.

 

7. Байнга цэх суух хэрэггүй

© depositphotos

Сууж байхад нуруу цэх байх ёстой гэдэг, гэхдээ саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад хөл, нурууны байрлалын талаарх бидний олголтыг эвдэх бололтой. Бидний мэдэхээр бөгтийж суувал нуруунд маш их ачаалал өгдөг. Гэхдээ Их Британийн Стоктон-он-Тис дэх Ход Тисийн эмнэлгийн их сургуулийн судлаачдын үзэж байгаагаар, хэрвээ хүн бэлхүүс орчмоор өвчин мэдэрч байгаа бол хэсэг бөгтийж сууж болно, ингэж суух нь ашиг тустай хэмээн дүгнэжээ.

Үүнээс гадна бөгтийж суух нь хөл, нурууны ачаалал багасгах нөлөөтэйг австралийн судлаачид мөн судалгааны явцад тогтоожээ.

 

8. Агаар чийгшүүлэгч нь ханиад томууны халдвараас хамгаална

© depositphotos © depositphotos

Йельскийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар бол агаарын чийгшил ханиад томууны вируст бие махбодь хэрхэн хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлөх ажээ. Эрдэмтэд хулгануудын генетик өөрчлөлтөд туршилт хийж үзсэн байна. Туршилтад орсон хулганууд нь ханиад томууны вируст хүнтэй адил хариу үйлдэл үзүүлдэг. Амьтдын байгаа тасалгааны хэм адилхан, гэхдээ агаарын чийгшил нь харилцан адилгүй. Ингээд хуурай тасалгаанд байсан хулганууд томууны вируст өртөмтгий байгаа нь тодорхой болжээ. Зөвхөн вируст өртөмтгий байгаад зогссонгүй, мөн өвчин эдгэрэх явц удаан, бие махбодь сэргэхдээ ч удаан байгааг тогтоожээ.

Тиймээс ханиад томууны эрсдэлийг бууруулахын тулд агаар чийгшүүлэгч ашиглахыг эрдэмтэд зөвлөж байна. Зөвхөн гэртээ ч биш, бүх газруудад агаар чийгшүүлэгч ажиллуулах хэрэгтэй ажээ.

 

9. Хүзүүгээ огцом, хүчтэй эргүүлэх нь эрүүл мэндэд аюултай

© depositphotos © depositphotos

Эмч нар анхааруулж байна: биеэ халааж байхдаа хүзүүгээ хүчтэй хөдөлгөж дуугаргах юм бол эрүүл мэнддээ хохирол учруулах аюултай. Эмч нар энэ анхааруулгаа 28 настай Жош Хейдерт тохиолдсон тохиолдол дээр үндэслэн хийж байна. Түүний хүзүү нь өвдөөд байхаар нь өвчнөө намдаах гээд толгойгоо ийш тийш нь эргүүлжээ. Хүзүүнд нь гэнэт л нэг юм шархирах шиг болж, төд удалгүй биеийнх нь зүүн хэсэг мэдээгүй болоод байгааг Жош мэдэрсэн байна. Үүний зэрэгцээ бие нь суларч, хүчтэй зогьсож эхэлжээ. Мөн хараа нь бүрэлзээд орон зайн баримжаа авч чадахгүйд хүрсэн байна.

Эмнэлэг дээр очоод үзүүлтэл цус харвасан гэсэн онош тавьжээ: Жош хүзүүгээ хөдөлгөөд артерийн судсыг гэмтээсэн. Уг судас тархи болон гавлын ясыг цусаар хангах гол судас нь. Залуу эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчлүүлсэн байна. Одоо гэрээрээ эмчлүүлж байгаа, өвчин бүрэн эдгэрээгүй, одоогоор орон зайн баримжаагаа алдсан хэвээр. Цус харваснаас хойш 2 долоо хоногийн дараа л зогьсоо нь арилсан гэдэг.

 

10. Бэлтгэл сургуулилт өглөөгүүр үр дүнтэй

© depositphotos © depositphotos

Калифорнийн их сургуулийн хэсэг эрдэмтэд спортоор хэдийд хичээллэх нь үр дүнтэй болохыг судалж үзжээ. Ингээд өглөөгүүр бэлтгэл сургуулилт хийвэл илүү үр дүнтэй болохыг тогтоосон байна. Өглөөний цагаар эд эс хүчилтөрөгчөөр илүү хангагддаг, үүний үр дүнд бодисын солилцоо илүү идэвхтэй явагддаг болох нь тодорхой болжээ. Өөрөөр хэлбэл өглөө дасгал хийвэл бодисын солилцоо эрчимтэй явагдана гэсэн үг юм.

Та спортоор өдрийн аль үед хичээллэдэг вэ?

20
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkh Enkh

    Enkh Enkh

    2019/06/04 at 23:30

    Chloe Essendy Luvsan Otgoo

  2. Temuulen Byambaa

    Temuulen Byambaa

    2019/06/05 at 23:39

    Baagii Baagii gej bna hania

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *