Нисэх онгоцны буудал дээр аюулгүй байдлын албаны ажилтнууд таныг дараах 10 үзүүлэлтээр гаднаас чинь үнэлж дүгнэдэг. Иймэрхүү үйлдэл хийгээд байвал шалгагдаж магадгүй нь байна шүү!

0

Онгоцны буудал дээр ажилладаг гаалийн ажилтнууд өөрсдийгөө мөрдөгч гэж боддог байх. Арга ч үгүй биз: тэд зорчигчдын нүүрний болон гар хөлийн хөдөлгөөн, биеэ авч яваа байдал, сэтгэл хөдлөл, яриа хөөрөөг нь нарийн ажиглах ёстой. Зүгээр ч нэг ажиглах бус богино хугацаанд олон хүн бужигнасан газар оновчтой ажиглалт хийх хэрэгтэй. Сэтгэл зүйн тест эсвэл түргэвчилсэн үнэлгээ хийх хугацаа ердөө 2-3 минутад л хийгдэнэ.

Гаалийн ажилтнууд зорчигчдын ямар үйлдэлд анхаарал хандуулдаг болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Зорчигч байнга цүнхээ оролдох

Цүнхнээсээ юу ч гаргаж ирэхгүй мөртлөө цүнхээ хэд хэдэн удаа онгойлгох, хаагаад байвал нисэх буудлын ажилтнууд мэргэжлийн асуулт тавихад хүрнэ. Энэ одоо юундаа сандраад байгаа юм бол? Нисэхээсээ айж байна уу, эсвэл онгоцноосоо хоцрох гээд байгаа юм болов уу? Бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсэхгүй байгаа мөртлөө л татаж байна. Мөн сандарч байгаа өөр бусад үйлдлүүд ч ажиглагдана, жишээ нь, хөлөө байнга хөдөлгөх, хуруугаараа товших, түлхүүрээ эргүүлэх гэх мэт. Энэ бүх үйлдлүүд аюулгүй байдлын албаныханд том дохио болдог.

 

2. Нүдээ байнга цавчих, эвшээлгэх

Нисэхээс айдаг хүмүүст иймэрхүү шинж тэмдэг илэрдэг, гэхдээ зарим нэг зорчигчид аюулгүй албаныхныг төөрөгдүүлэх зорилгоор зориудаар нүдээ байнга цавчих, хоолойгоо засах ханиалгах, эвшээлгэх зэрэг үйлдлүүд гаргадаг. Гаалийн ажилтнууд эдгээр үйлдлүүд юу өгүүлж байгааг тодорхойлохоор хянамгай ажиглана. Учир нь хүн өөрийнхөө санааг дараах байдлаар илэрхийлдэг: 7% – үгийн тусламжтайгаар, 38% – дуу хоолойгоор, дууны өнгө, ярианы хурд, харин 55% – үгэн биш дохиогоор. Тэгэхээр таны бие махбод хэл ярианаас илүү ихийг илэрхийлж байна. Тэгээд энэ нь таны зөвшөөрөлгүйгээр буюу өөрийн мэдэлгүй хийгдэх зүйл ажээ.

 

3. Зорчигч гарын алгаа байнга арчих

Харахад жирийн л үйлдэл мэт байна, харин аюулгүй байдлын албаныхны хувьд ажиглалтаа нэмэгдүүлэх шалтгаан болно. Онгоцны буудал дээр хүний бие махбодын үйл ажиллагаа өндөр бэлэн байдалд ордог. Аливаа үйл явдалд бэлэн байх, бодисын солилцоо нь идэвхжихийн зэрэгцээ хөлсний ялгаруулалт нэмэгдэнэ.

Олон хүний алга хөлөрч болно, ялангуяа хэн нэгнийг хуурахыг хүсэж байгаа, ичиж зовж байгаа, айдастай эсвэл гэмшиж байгаа хүн их хөлөрдөг. Тиймээс тухайн хүний үйл хөдлөлийг мэргэжилтнүүд бүхэлд нь харж ажигладаг. Тэдний дотор онгоцноос айж алгаа зүгээр арчиж байгаа хүн байж болно, мөн хяналтын албыг анхаарал татахгүйгээр өнгөрөх хүсэлтэй хүн ч байж болно.

 

4. Гар, хөлөө зөрүүлэх

Хөндлөнгийн анхаарлаас зугтахыг хүсэж байгааг илтгэнэ. Гараа урдаа зөрүүлж байгаа хүн бусадтай харилцахыг хүсэхгүй байна, өөрөө өөрийгөө нэг аваад гарчих юмсан л гэж бодож байгаа ажээ. Энэ мэт үйлдлүүд бүгд сэрдлэг төрүүлнэ. Мөн хурц ширүүн аашийг илэрхийлэхээр алгаа атгах эсвэл цэхэлзэж харах харц гэх мэт үйлдлүүд ч бий.

 

5. Уруулаа чанга жимийх, мушилзах

Энэхүү нүүрний хувирал секундийн дотор л хувирна, уур хилэн эсвэл айдас нүүрэн дээр илэрч нэг бол арилна. Хүн сэтгэл хөдлөлөө хянахыг хичээж байгаатай холбоотой. Улс үндэстнүүдийн нүүрний хувирал ч ялгаатай байж болохыг аюулгүй байдлын албаныхан сайн мэддэг.

Жишээ нь, япончууд өөрийгөө буруу зүйл хийснээ ойлговол тэр дор нь уучлалт гуйж муухан мушилздаг. Славянчууд тухайн нүүрний хувирлаа удаан хадгална. Тиймээс тэднийг өндөр ур чадвартай, туршлагатай хүн л тодорхойлдог байна. Харин уруулаа чанга жимийсэн, нэгэн төрлийн инээмсэглэл гаргасан бол айдас, уур хилэнгээ нууж байгаагийн илрэл гэж үздэг ажээ.

 

 

6. Зорчигч үсэндээ их хэмжээний хавчаар хавчсан, олон бугуйвчтай бас гоёлын үс засалттай

Үсэндээ их хэмжээний төмөр хавчаар зүүсэн, бугуйндаа төмөр бугуйвчнуудтай бол металл илрүүлэгч машиныг жинхэнэ ажилуулна, үүнтэй уялдаад гаалийн ажилтнуудын ажил нэмэгдэх юм. Гоёлын үсний засалтын хувьд гэвэл аюулгүй байдлын албаныхан үсэндээ ямар нэгэн хууль бус зүйл нууж байгаа эсэхийг шалгах зорилгоор үсээ сул тавихыг хүсдэг.

 

7. Урт хормойтой банзал эсвэл даашинз, карго өмд өмссөн зорчигч

Урт хормойны хувьд бүх зүйл ойлгомжтой. Чөлөөтэй хувцасны цаана хориотой эд бараа нууж хилээр нэвтрүүлэхийг оролддог. Карго өмд болохоор халаасныхаа тоогоор гаалийнханы айдсыг төрүүлнэ. Ямар нэгэн зүйл нууна, мартана, тэр болгонд металл илрүүлэгч машин дуугарна.

 

8. Онгоц хөөрөхөөс өмнөхөн ирэх эсвэл нисэхээс нэг хоногийн өмнө тасалбараа авах

Онгоцны тасалбараа нисэхээс хэдхэн хоногийн өмнө худалдаж авах эсвэл өдрөө солиулсан байвал гаалийнханы анхаарлыг их татдаг, ялангуяа нэг талдаа тасалбар авсан бол шууд л хардах шалтгаан болно. Төлөвлөгөөгөө өөрчлөхөд юу нөлөөлөв? Энэ асуултад хариулахад бэлэн байгаарай. Гэмт хэргийн сэдэл агуулсан эсвэл холбогдсон хүмүүс л тасалбараа яаран худалдаж авах, өдрөө солиулах эсвэл гуравдагч этгээдээр дамжуулсан байдаг.

Хууль бус зүйл хил гаалиар гаргах гэсэн хүмүүсийн ихэнх нь онгоцондоо зориуд хоцрохоор ирдэг. Ингэснээр аюулгүй байдлын албаныхны анхаарлаас зайлсхийнэ гэж боддог бололтой. “Би хоцорчихлоо” гэж сандрах, үзлэгийн үйл явцыг хурдан дуусгахыг шаардах зэрэг нь бүгд дэг журам сахих албаныхны анхаарлыг шууд татдаг ажээ.

 

9. Энгийн асуултанд сандарч мэгдэх

Гааль, байцаан өнгөрүүлэх албаныхан уйдсандаа эсвэл таны тухай ямар нэгэн сонирхолтой зүйл олж мэдэх хүсэлдээ автаж танаас асуулт асуудаггүй. Асуух зайлшгүй шаардлагатай, таны хариу үйлдлийг харах гэж байгаа юм. Ихэнх зөрчигчид аливаа асуултыг дүгнэж цэгнэж, жинлэдэг, энэ байдал нь түүнийг сандаргаж эхэлдэг байна.

Хуурч байгаагийн бас нэг шинж тэмдэг – худлаа ярьж байгаа хүн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуух санаатай өөрийн мэдэлгүй нүүр, амандаа гараа хүргэдэг. Харин нуух юмгүй жирийн зорчигч асуултанд тайван хариулна, нүүр амандаа гараа ч хүргэхгүй.

 

10. Тохиромжгүй ачаатай зорчигч

Гааль, хяналт шалгалтын албаныхан таны ачаанд юу байгаа вэ гэж асуудаг. Зарим нэг эд зүйл сэрдлэг төрүүлж болзошгүй. Энэ тохиолдолд асуулт маш холоос эхэлнэ – аяллын зорилго, хугацааг асууна. Энэхүү асуултаар таны ачаанд байгаа эд зүйл аяллын зорилго, хугацаатай нийцэж байгаа эсэхийг харьцуулж үзэж байгаа хэрэг. Жишээ нь, албаны ажлаар ирж байгаа хүнээс хамгийн сүүлчийн огноотой албан бичгийг үзүүлэхийг хүсэж болно.

Аюулгүй байдлын албаныхан хэдхэн секундийн дотор тухайн зорчигч аюултай эсвэл аюулгүй гэдгийг тодорхойлох үүрэгтэй. Жирийн зорчигч сандарч мэгдэж аюултай гэмт хүн шиг шинж тэмдэг илэрхийлж болно. Энэ тохиолдолд тэд мэдээллийг нислэгийн багийнханд дамжуулж нислэгийн үеэр анхаарал болгоомжтой харилцахыг сануулдаг байна.

16
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/07/09 at 10:36

    Э. Охиноо

  2. Азука А.

    Азука А.

    2020/07/09 at 21:42

    Michid Batbileg

  3. Anjilla Jilla

    Anjilla Jilla

    2020/07/11 at 18:38

    ydargaatai naaasss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *