Холливудын жүжигчин, өдгөө 29 настай дэлхийн хамгийн намхан эмэгтэй болох Жиоте Амгегийн түүх

0

Дэлхийн хамгийн намхан эмэгтэй Жиоте Амге бага наснаасаа эхлэн урлагийн хүн болохоор эрс шийдэж, бусдын шүүмжлэлийг үл тоон хөдөлмөрлөсөөр өдгөө Холливудын хэмжээний уран бүтээлч болсон билээ. Манай сайт уншигч танд түүний амьдралын түүхээс хүргэж байна.

Хүүхэд нас

© jyoti_amge / Instagram, © jyoti_amge / Instagram

Жиоте Кисанжи Амге 1993 оны 12-р сарын 16-ны өдөр Энэтхэгийн Махараштрад мэндэлжээ. Тэрээр төрөх үедээ ямар нэгэн дутуу хөгжилгүй энгийн нярай байсан ч 5 настайгаасаа хойш өсөөгүй аж. Ийнхүү үеийнхнээсээ өөр болж эхэлсэн түүнийг гэр бүл, хамаатан садан бүхэн нь цаг ямагт дэмжиж тусалсаар их сургуулиа ч амжилттай дүүргэж, дээд боловсролтой болсон юм. Түүнийг их сургуульд сурахад түүний эгч онцгойлон тусалдаг байсан гэдэг.

© jyoti_amge / Instagram

Гэвч түүний амьдрал цаг ямагт аз жаргал дүүрэн байсангүй. Түүний аав нэгэнтээ “Охин маань алдартай болоогүй байхдаа бусдын доог их болдог байсан” хэмээн ярьж байснаас түүнийг амаргүй цаг үеийг туулж өнөөг хүрснийг мэдэх боломжтой.

 

Өсөлт зогсох болсон шалтгаан

© jyoti_amge / Instagram

Эмч нарын дүгнэлтээр түүний өсөлтийн даавар 5 настайгаас хойш эрс багассан бөгөөд энэ нь улмаар давжаа биетэй болох үндсэн шалтгаан болсон хэмээжээ.

 

Гиннессийн амжилтын эзэн болсон нь

© jyoti_amge / Instagram

Ердөө 61,95 см өндөр, 5,4 кг жинтэй тэрээр насанд хүрсэн хамгийн намхан эмэгтэй хэмээн Гиннессийн амжилтын номонд бүртгэгдсэн юм. Тэрээр төрсөн цагаасаа хойш ердөө 4 кг жин нэмсэн аж.

© jyoti_amge / Instagram

2012 онд тэрээр дэлхийн хамгийн өндөр хүн болох Султан Косентой уулзаж, Гиннессийн амжилтын 57 дахь хэвлэлд зургаа даруулж байжээ. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хамгийн өндөр хүнтэй уулзаад би үнэхээр гайхширсан. Хүн яаж ийм өндөр байж болдог байна аа л гэж бодогдож байлаа. Тэр ч бас намайг их гайхаж харж байж билээ. Хэдийгээр бидний бие эрс тэс боловч бид сайн найзууд болсон” хэмээжээ.

 

Амжилтын эзэн болсон нь

© jyoti_amge / Instagram

Төрөлх Энэтхэг орондоо алдар нэрд гарсан тэрээр Гиннессийн амжилтын элч төлөөлөгч хийхийн зэрэгцээ өөрийн хүсэл мөрөөдөл болсон жүжигчний мэргэжлээр ч амжилтад хүрсэн нэгэн. Тэрээр “American Horror Stories: Freak Show” кинонд дүр бүтээж хүсэл мөрөөдлөө биелүүлж байжээ. Тус кинонд дүр бүтээснийхээ дараа тэрээр “Бие жижиг ч бид бусдын адил жүжиглэж, уран бүтээлд дүрээ мөнхөлж чадна” хэмээн ярьж байсан гэдэг.

© jyoti_amge / Instagram

Гиннессийн амжилтын эзэн гэдгээрээ олон улсад нэрд гарсан боловч Жиоте тун хөдөлмөрч нэгэн ажээ. Тэрээр мөн загвар өмсөгч болохыг хүсдэг бөгөөд өөр шигээ эрүүл мэндийн асуудалтай бусдад хөдөлмөрлөж чадвал боломжгүй зүйл үгүй гэдгийг мэдрүүлэх хүсэлтэй хэмээжээ.

8
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *