Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи

0

Бид мөрөөдөл бодит зүйл болдог эрин үед амьдарч байна. Мөн урьд нь зөвхөн уран зөгнөлт ном зохиол дээрээс л уншиж гайхширдаг байсан зүйлсийг нүдээр харах боломжтой цаг үе иржээ. Бидний жагсаалт хэлбэрээр мэдээлж буй дараах 10 технологи нь одоо хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа ба тун удахгүй бодит амьдрал дээр хэрэглэгдэх боломжтой болох юм байна. Эдгээр технологиуд хэрэглээнд нэвтэрснээр хүн усан доор загас шиг амьсгалдаг заламгайтай болж, нарны хэт ягаан туяанаас үрлэн эм уугаад л хамгаалж, ясан шүдийг дахин ургуулж, Google Earth программаар яг одоо болж байгаа үйл явдлыг харах аж. Гайхмаар биш гэж үү?

1. Хиймэл заламгай
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 2
Усан доор амьсгалах чадвартай болох тухай бид бүгд мөрөөддөг. Израйльд ажиллаж амьдардаг зохион бүтээгч Алон Боднер яг загасны заламгай шиг уснаас хүчилтөрөгчийг ялгаруулан усан доор амьсгалах боломжийг хүн төрөлхтөнд олгох зүйлийн анхны загварыг бүтээж, LikeAFish хэмээн нэрлэжээ. Энэхүү зүйлийн одоогийн асуудал нь жин болон хэмжээ байгаа ч үүнийг шийдвэрлэх явц маш хурдан явагдаж байгаа юм байна.

2. Хөдөө аж ахуйн роботууд
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 3
Роботчилол бол бидний номноос уншиж, киноноос хардаг зүйл. Хэдийгээр сүүлийн үед роботчилол бодитой зүйл болж байгааг харж байгаа ч хөдөө аж ахуйн салбарт энэ зүйл дутагдаж байгааг мэднэ. Гэхдээ хөдөө аж ахуйд роботууд ажиллаж эхлэх цаг тун ойрхон байгаа гэнэ. Олон тооны роботууд бүтээгдэж байгаагийн дотор Бостоны нэгэн компаний робот багтсан байгаа нь голчлон гар ажиллагааг гүйцэтгэхийн хамт ажлын 40%-ийг нугалах аж. Мөн Японд гүзээлзгэнэ жимсийг хураахын өмнө бүрэн боловсорсон эсэхийг тодорхойлдог робот байгаа, Массачусетсийн технологийн их сургууль интоор болон улаан лоолийн талбайд роботуудыг ажиллуулж байгаа зэрэг сайхан мэдээнүүд байгаа юм байна. Роботуудын гол давуу тал нь тэд 7 хоногийн турш 24 цагаар ажилласан ч гомдол гаргахгүйд оршиж байгаа юм.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=99EUUFu-Oes[/embedyt]

3. Нарнаас хамгаалах үрэл
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 4
Наранд сайн тал байгаа ч сөрөг тал ч бий. Тиймээс бид нарнаас хамгаалах тос хэрэглэдэг. Гэхдээ эрдэмтэд нарны тосноос цааш харалгүй зогсохыг хүссэнгүй. Лондоны King’s College-ийн Dr.Paul-аар удирдуулсан төсөл 3 жилийн хугацаанд үргэлжилж байгаа ба нарнаас хамгаалах үрлийг бүтээхээр ажиллаж байна.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=oO4oycghoMo[/embedyt]

4. Цаас шиг нимгэн, уян хатан компьютер, гар утаснууд
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 5
Ухаалаг гар утас, таблетууд маань цаас шиг нимгэн бас цаас шиг уян хатан байвал ямар бол? Ойрын ирээдүйд ийм төхөөрөмжүүдийг бид худалдаж авах боломжтой болох нь. CES 2013 дээр Канад болон АНУ-ын хоёр их сургуулийн хамтарсан төслийн хүрээнд бүтээгдсэн Papertab нь дээрх шинж чанаруудыг агуулжээ. Paperphone төслийн оролцогч Queens University их сургуулийн Dr. Roel Vertegaal хэлэхдээ “Энэ бол ирээдүй. Таван жилийн дотор бүх зүйлс ийм болно.” хэмээсэн байна.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=Rl-qygUEE2c[/embedyt]

5. Дахин ургадаг шүд
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 6
Шүдний эмч рүү явна гэдэг хамгийн аймшигтай зүйлсийн нэг. Гэхдээ заавал очих ёстой зүйлсийн нэг гарцаагүй мөн. Эрдэмтэд махчин амьтдын шүд дахин ургах систем дээр суурилсан хүний шүдийг дахин ургуулах технологийг судалж байна. 2012 оны 11-р сард Ютагийн лабораториос гаргасан судалгаагаар энэ нь боломжтой гэнэ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=XycYrHQRiSA[/embedyt]

6. Холограм зурагт
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 7
LED болон extra HD зурагтнуудын оронд холограм зурагт бий болно. Өөрөөр хэлбэл зурагтны дараагийн үе дэлгэцийн хэмжээнд биш харагдах байдлын чанарт анхаарсан байх аж. Массачусетсийн технологийн их сургуулийн эрдэмтдийн бүтээж буй энэ технологийг ашигласан зурагтны талаар тус сургуулийн мэдээллийн ажилтан Michael Bove хэлэхдээ технологи нь өөрөө амархан, үнэтэй биш гэсэн нь бодит байдлыг нүдний өмнө авчрах шинэ зурагт хэт үнэтэй биш байх магадлалтайг илтгэж байна. Мөн тэрээр энэ зурагт ойрын 10 жилд гарах боломжтой гэж хэлжээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=eGF24VMwJLM[/embedyt]

7. Real-Time Google Earth
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 8
Оксфордын эрдэмтэд бидний мэдэх камертай адилгүй видео камерыг бүтээхээр ажиллаж байгаа аж. Энэ камер сансарт байрламагцаа дэлхий дээр болж буй бүхнийг шууд нэвтрүүлэх юм байна. Ерөнхийдөө 1 метр урт хоолойнууд хэлбэрийн уг камернууд олон улсын сансрын станцуудын гадна талд байрлах ажээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=MztUo02FNxM[/embedyt]

8. Утасгүй тог
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 9
Хүн төрөлхтний бүтээсэн гайхамшгуудын дунд утасгүй тог, цахилгаан үүсгэх нь томоохон орон зай эзэлсэн бүтээл болох нь дамжиггүй. Ойрын 10 жилд бий болох энэ гайхамшгийн жишээ нь утасгүй цэнэглэгддэг төхөөрөмжүүд юм. Бүхэл бүтэн байшинг цахилгаанаар хангах цахилгаан булыг бүтээхээр олон компаниуд ажиллаж байгаа ба энэ ажил Массачусетсийн технологийн их сургуулийн Marin Soljacic-ын судалгаан дээр суурилж байгаа юм байна.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=ckKrxx772hU[/embedyt]

9. Хэт өндөр хурдтай хоолой хэлбэрийн галт тэрэг
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 10
Япончууд нисдэг галт тэрэг хэмээгдэж буй Maglev галт тэргийг 2045 онд нэвтрүүлнэ гэж байгаа. 482 км/цаг хүртэл хурдлах энэ галт тэрэг дугуйгүй учир үрэлт эсвэл контакт үүсгэхгүй гэдгээрээ онцлог. Цахилгаан соронзон зам дээр хөвөн нисэх энэ галт тэрэгнээс илүү хурдан галт бүтээгдэж байгаа аж. 6440 км/цаг хүртэл хурдлах энэ галт тэргийг Колорадогийн ET3 компани бүтээж байгаа ба Evacuated Tube Transport-ын концепцийг гаргаж ирсэн нь энэ юм. Битүүмжлэгдсэн, өөрийн даралттай хоолой доторх замаар явах энэ галт тэрэгний анхны загвар хэдийнээ бүтээгдсэн бөгөөд туршилтанд орохоор хүлээгдэж байгаа ажээ.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=Ff6m10muNlA[/embedyt]

10. Тогтвортой цөмийн реактор
Ойрын ирээдүйд хэрэглээнд нэвтрэх 10 технологи 11
АНУ, Европын холбоо, Орос, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Хятад улсуудын томоохон хамтарсан хүчин тогтвортой цөмийн реактор бүтээхээр ажиллаж байгаа ба Франц улс байрших газраар сонгогджээ. ITER, International Thermonuclear Experimental Reactor хэмээн нэрлэгдсэн энэ төсөл олон улсын хамтарсан үйл хэргийн жагсаалтын дэд байранд бичигдэж буй том төсөл аж.

[embedyt]https://www.youtube.com/watch?v=OWujgh1_Wuo[/embedyt]
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/05/13 at 13:20

    Янзын янзын юмнууд ойрын ирээдүйд бүтээгдэх нь дээ, энэ бүхнийг үзээд үхэх юмсан
    улс орнууд ийм айхтар өндөр хөгжилтэй, технологийн асар дэвшилттэй байхад манайх яав доллараа 1810 хүргээд л амаараа шороо үмхээд л хэсэг бүлэг хүмүүс л хагартлаа баяжаад л сууж байдаг
    новш юмаа гадаадад амьдармаар ч юм шиг

  2. tushig

    2014/05/13 at 15:24

    iim torliin medee ix oruulj bagarai bayrlaa

  3. Зочин

    2015/11/14 at 13:09

    harin th

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *