Антарактидаас ч хүйтэн өдрүүд үргэлжилсээр байгаа энэ үед гэрээсээ хамраа ч цухуйлгамааргүй санагдаж байгаа биз? Хүйтэн ч яамай, дулаан хувцаслаад гаръя гэтэл халтиргаа гулгаа, замын түгжрэл, утаа тортог гээд асуудал мундахгүй. Тэгвэл дулаахан гэртээ “кино өдөрлөг” зохиож найз нөхөд, гэр бүлээрээ хөгжилдөх арга байна. Яагаад заавал кино үзэх ёстой юм бэ гэж та гайхаж байж мэдэх. Яагаад гэдгийг одоо тайлбарлая.

1. Тав тухтай орчин

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 11

Дулаахан гэртээ зөөлөн буйдан дээрээ тухлалж хайртай хүнээ тэвэрч суугаад “Чамтай учрахаас өмнө” (Me Before You), “Үнсгэлжин” (Cinderella) зэрэг романтик хайр дурлалын кино үзэх шиг жаргал бий гэж үү ?

2. Хүссэн үедээ зогсоож, ухрааж, нөхөж үзэх боломж

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 4

Гэртээ кино үзснээр Яаралтай, гэнэтийн ажил гарсан үед киногоо зогсоогоод, дараа нь ухрааж, нөхөж үзэх боломжтой байдаг. Тухайлбал, кино театрт кино үзэж байтал гэнэт бие засмаар санагдаж тухгүй оргиод сууж болохгүй байвал юу нь сайхан байх билээ.

3. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал

Family Watching TV On Sofa Together

Хөөрхөн үрсээ өвөр дээрээ суулгаад, хайртай ханиа налан сууж “Араатны хаан арслан” (Lion King), “Сайн үлэг гүрвэл” (Good Dinosaur), “Диваажингаас илгээсэн гайхамшиг” (Miracles from Heaven) зэрэг гэр бүлийн үнэ цэн, эцэг эхийн хайр, үр хүүхдийн элбэрэл журмыг харуулсан сэтгэл хөдөлгөм кино үзэж, аз жаргалтай хором мөчийг бүтээгээрэй.

4. Найзуудын өдөр

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 5

Галзуу барын аманд ч гараа хийхээс буцахгүй “галзуу” хэдэн найзаа гэртээ дуудчихаад, гарынхаа хоолоор дайлангаа “Найзууд” (Friends) цувралаа үзэж суувал ямар вэ? Охидоороо цугласан үед “Нархан бүлэг” (Sunny), хөвгүүдээрээ цугласан үед “Америкт нэг удаа” (Once Upon a Time in America) үзвэл “найзуудын өдөр” тань хэзээ ч мартагдашгүй дурсамжаар дүүрэн өнгөрөх болно.

5. Цаг бол алт

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 6

Ойрын үед халтиргаа гулгаанаас үүдэн замын түгжрэл нэмэгдсэн энэ үед  кино театрт очих гэж замдаа түгжирч, хамаг уураа барж байхын оронд гэртээ тухлан суугаад нэг бүтэн кино үзчих боломжтой.

6. Хямралын үеэр хямралгүй хөгжилдөх боломж

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 7

Хямралын үед их мөнгө заралгүй цагийг хөгжилтэй өнгөрөөж болох “супер” арга бол мэдээж гэртээ кино үзэх. Сүүлийн үед кино театруудын дэлгэцнээс буугаад удаагүй байгаа “Бусан хүрэх галт тэрэг” (Train to Busan), “Үхлийн салаа” (Suicide Squad) зэрэг цоо шинэ кинонуудыг телевизийнхээ кино сангаас хямд үнээр сонгон үзэх боломжтой болсон билээ.

7. Сонголт зөвхөн таных

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 2

Заримдаа кино театрт зорин байж үзсэн кино таалагдахгүй үе байдаг шүү дээ. Цаг зав, мөнгөө үрж үрчихээд сэтгэл ханамж авч чадахгүй байна гэдэг харамсалтай. Харин гэртээ кино үзэж байгаа тохиолдолд ийм зүйл хэзээ ч болохгүй.

8. Нэг сумаар хоёр, гурав, дөрвөн… туулай

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 8

Гэртээ кино үзвэл нэг сумаар хэдэн ч туулай буудах боломжтой. Кино үзэнгээ хоолоо хийж, хувцсаа индүүдэж, оёж хатгасан ч болно.

9. Урам зориг ус агаар шиг хэрэгтэй үед…

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 9

Яах ёстой вэ гэж үү? Ердөө амархан. Гэртээ суугаад кино үз. Сайхан кино үзчихэд аяндаа л эрч хүч, урам зориг ундраад ирдэг шүү дээ.  “Аз жаргалын эрэлд” (In Pursuit of Happiness), “Хязгаар үгүй” (Limitless), “Төгс оюун ухаан” (A Beautiful Mind) шиг кинонууд тэр бүр кино театрын дэлгэцнээ гараад байдаггүй юм шүү.

10. Хэлтэй бол хөлтэй

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 3

Хэл сурах хамгийн өгөөжтэй, хялбар аргуудын нэг бол яах аргагүй кино үзэх. Гэхдээ хүн бүр үргэлж кино театрт очиж кино үзэх боломжгүй шүү дээ. Харин гэртээ бол өдөр болгон үзсэн ч болно. Англи хэл суралцаж байгаа хүмүүс  “Тэжээвэр амьтдын нууц амьдрал” (The Secret Life of Pets), “Алис нөлөөт толины орноор” (Alice Through the Looking Glass) сонирхолтой кинонуудыг хадмалтай нь үзэж болох юм.

За ингээд өвлийг дулаахан, стрессгүй, хөгжилтэй өнгөрүүлэхэд бэлэн үү ? Гэртээ кино үзэхээр шийдсэн бол та  Юнивишний “бэлэгтэй кино”  цэснээс кино үзэх бүртээ олон төрлийн бэлэг авах  боломж  байгаа юм байна шүү.

Гэртээ кино үзэх 10 шалтгаан 13

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Дулаахан гэртээ тухлан сууж, дуртай киногоо таалан үзээд бэлгээ аваарай.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/11/24 at 13:28

    yadaj Android boxtoi baih hergeteildee

  2. Зээмаа

    2021/02/25 at 21:00

    Гоё

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *