Энэ жилийн хамгийн эхний дрифт тэмцээн “Раунд 1” 5-р сарын 17-нд болно

0

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооны харьяа  Спорт авто машины “Фортуна” клубээс  энэ жилийн хамгийн эхний дрифтийн “Раунд 1” тэмцээнийг 5 дугаар сарын 17-ны өдөр Хүй Долоон худагт зохион байгуулах гэж байна.

Спорт авто машины хурд хүч, уран жолоодлогын гайхалтай техникийг харуулах энэхүү тэмцээнд нийт 50 тамирчин ур чадвараа сорих ба хоёр нь эмэгтэй тамирчин байх юм. Уралдаанаас эхний гурван байр болон тусгай байр эзэлсэн дөрвөн ялагчийг тодруулж, спонсор байгууллагуудын гарын бэлэг, мөнгөн шагналаар шагнах аж.

Монголд дрифтийн спорт үүсч хөгжөөд арваад болж байгаа ч уг спортыг сонирхогч залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Үүнийг дагаад тамирчдын чадвар, машины үзүүлэлт зэрэг нь сайжирсаар байгаа бөгөөд дрифтийн тэмцээнүүд өрсөлдөөн ихтэй, тамирчдыг дэмжих үзэгчдийн уухайн дуу тасардаггүй, сонирхолтой болсоор байгаа билээ.

Энэ удаагийн тэмцээн нь зөвхөн тамирчид өрсөлдөх төдийгүй, үзэгчдийг уйдаахааргүй олон сонирхолтой үзүүлбэртэй болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Дрифт тэмцээн дээр их хотын соёлыг тодорхойлдог болсон спорт машинууд бүгд цугладаг. Мөн мотоцикль буюу мото спортын төлөөллүүд ирж тэмцээнийг чимэх аж. Тэмцээний дараа 22.00 цагт  “NEW MASS CLUB”- т After party болох бөгөөд дрифтийн тамирчид, сонирхогчид хамтдаа нэгэн үдшийг гайхалтай өнгөрүүлэх юм байна.

Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбооны харьяан доор энэ жилийн туршид нийт 5 дрифт тэмцээн зохион байгуулагдах юм. Тамирчид тэмцээнүүдээс оноо цуглуулж, хамгийн сүүлийн шат буюу “ Раунд 5” тэмцээн дээр энэ жилийн аваргаа шалгаруулах ажээ.

Энэ жилийн хамгийн эхний дрифт тэмцээн “Раунд 1” 5-р сарын 17-нд болно 1

[embedyt]https://www.youtube.com/watch?v=xTCeS0lhokU[/embedyt]

[embedyt]https://www.youtube.com/watch?v=snLk6cTpgZQ[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *