Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт

1

Тархи бүх зүйлийг сонирходог ч тэдэнд зарим нэг ташаа ойлголтуудыг ойлгоход бэрх байдаг. Тэдгээр ташаа ойлголтуудаас хамгийн утгагүй гэсэн 5 ойлголтыг толилуулж байна. Хүмүүсийн ихэнхи нь одоо болтол итгэдэг гэхээр гайхмаар шүү.

1. “Сэтгэл хөдлөл зөв шийдвэр гаргахад саад болдог”

Поп соёл гайхалтай дүрүүдээр дүүрэн байдаг. Тэдний гол чадвар бол сэтгэл санааны байдлаа логикт нөлөөлөхгүй байлгах юм. Шерлок Холмс, доктор Хаус, Спок – тэд бүгд хайр сэтгэлд сэтгэл хөдлөл үзүүлдэггүй, мөн тэд суут ухаантнууд. Учир нь тэд юуг ч мэдэрдэггүй. Эцсийн эцэст сэтгэл хөдлөл саруул ухааныг булингартуулдаг биш гэж үү?

Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт 1

Үнэн хэрэгтээ…

Сэтгэл хөдлөл болон зөв шийдвэр хоёр нь салшгүй сайн найзууд юм. Бид сэтгэл хөдлөлгүй үедээ шийдвэр гаргах чадваргүй болдог.

Хүний оюун ухаан зөв шийдвэр гаргахын тулд сэтгэл хөдлөлийг ашигладаг: айдас болон сөрөг сэтгэл хөдлөлтэй үед тархи хамгийн зөв сонголт гэж сонгон аймшигтай шийдвэрүүдийг сонгодог шүү дээ. Сэтгэл хөдлөл болон шийдвэр гаргах хоёр нь хоорондоо салшгүй холбоотой юм.

2. “Би бодож л байна шүү дээ, би математикч биш!”

Зарим хүмүүс өндөр харин зарим нь намхан байдаг. Бидний зарим нь математикийн төлөө төрсөн бол зарим нь өөрийгөө гуманист гэж үздэг. Эцсийн эцэст “Азиуд – агуу математикчид” гэж судалгаагаар батлагдсан биш гэж үү?

Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт 2

Үнэн хэрэгтээ…

Бидний оюун ухааны тодорхой хувь нь генетиктэй холбоотой нь үнэн, гэвч тархинд “математикийн хэсэг” гэж байдаггүй. Азийн улс орнууд өөрсдийн чадвараа хөгжүүлдэг учраас л математикийн ухаанд амжилт гаргаж чадсан юм.

Математикийг ойлгох чадварыг эзэмших нууцыг мэдэхийг хүсэж байна уу? Үүнд бусад бүх ур чадвартай адил дадал сургуулилт хэрэгтэй. Хүмүүсийн ихэнх нь “өөрсдийгөө математикч биш” гэх энгийн шалтгаанаар тоондоо сайн биш гэж боддог. Энэхүү сэтгэлзүйн онцлогийг “тогтмол сэтгэлгээ” гэдэг.

Хүүхэддээ бага байхаас нь математик бол авъяас биш харин өөрийн хүчээр олж авах ур чадвар юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм. Хэрэв тэд үүнийг анхнаас нь зөв ойлговол энэ салбарт амжилт олж чадна.

Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт 3

Эдвард Виттен

3. “Оюун ухааны тоглоом таныг ухаантай болгоно!”

Оюун ухааны тоглоом буюу “тархины тоглоом” нь хөгжилтэй, сонирхолтой аргаар ой тогтоолтыг хөгжүүлдэг… гэвч реклам л ингэж сурталчилдаг.

Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт 4

Үнэн хэрэгтээ…

Оюун ухаан хөгжүүлэх тоглоом нь тархинд ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй болж таарч байна: тэдгээр тоглоомоор тоглоход сонирхолтой байж болох ч үр дүнд нь ямар ч ашиг гарахгүй л болов уу.

Тархи хөгжүүлэх тоглоом нь сурталчилгаан дээрх шиг үнэн бодитой зүйл биш гэдгийг нотлох олон баримтууд байдаг ажээ.

Үүнийг батлахын тулд Би-би-си компани 11430 хүнд 6 долоо хоногийн турш сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглуулахаар болжээ. Судалгааны үр дүнд (6 долоо хоногийн турш ямар нэг зүйл туршсаар байвал сайжрах нь гарцаагүй) тэд тухайн тоглоомоороо тоглохдоо маш сайжирсан байжээ. Гэсэн хэдий ч 6 долоо хоногийн дараа бодит оюун ухааны тест авахад тэд тоглоомоос олж авсан мэдлэгээ ашиглаж огт чадаагүй ажээ. Тиймээс оюун ухааны тоглоом хэнийг ч ухаантай болгодоггүй гэдгийг гадарласан биз дээ.

4. “Омега-3 бол тархины шилдэг хоол юм!”

Омега-3 олон үүрэг гүйцэтгэдэг: тархины хэмжээг нэмэгдүүлэхээс гадна таны ой тогтоолтыг сайжруулна. Гэвч яагаад бид ой тогтоолтоо сайжруулахын тулд тонн тонноор нь загасны тос иддэггүй юм бэ?

Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт 5

Үнэн хэрэгтээ…

Омега-3 тосны хүчил нь бидний сэтгэн бодох чадварт нөлөөлдөг тухай ямар ч баттай нотолгоо байдаггүй.

Омега-3 тосны хүчил нь бидний “тархины хоол” болдог гэх санаа нь тархи олон тооны тосны хүчил агуулдаг гэх баримтаас үүдэлтэй ажээ. Хүмүүсийн толгойд загасны тосыг их хэрэглэх тусам ухаантай болдог гэх ойлголт суусан байдаг. Гэвч Омега-3-ыг хэрэглэснээр ямар нэг үр нөлөө гарсан гэх ямар ч баттай нотолгоо байдаггүй. Өмнө нь судалгаа хийгдэж байсан боловч туршилтын үр дүнд шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаа гарч ирээгүй юм.

Тэгвэл яагаад мэргэжилтнүүд Омега-3-ыг маш чухал зүйл гэсээр байна вэ? Тархийг чинь угаах гээгүй ч нөгөө талаар Омега-3-ын нэмэлт тэжээлүүд нь олон тэрбумын бизнес юм шүү дээ.

5. “Нэг толгой сайн, хоёр бол бүр илүү сайн!”

Дарга чинь таныг дургүй хүмүүстэй чинь хамт ажиллуулахыг хүсдэгт нэг шалтгаан бий: төсөлд оюун ухааны нөөц их байх тусам хялбар аргаар үр дүнд хүрч болдог.

Хүн бүрийн итгэдэг тархины тухай хамгийн утгагүй 5 ташаа ойлголт 6

Үнэн хэрэгтээ…

Багт ажиллаж буй асар их оюуны чадамжтай хүмүүсийг төсөөлөөд үз. Тэд бүгдийг толгойдоо байгаа санаа бодлоо солилцож супер санаа гарган бүх өрсөлдөгчдөө дийлж компаниа шилдэг нь болго гэж нэг газар цуглуулсан. Гэвч практик дээр бүх зүйл эсрэгээрээ болдог: хүн бүр өөрийн санаан дээр бус бусдын санаан дээр анхаарлаа хандуулдаг. Бусдын санааг бодож байх зуур тэд өөрсдийн санаагаа ямар ч ашиггүй юм байна гэж боддог.

Дараа нь тархи оюун санааг идэвхтэйгээр буруу зүйлд татдаг. Бид хамт олны гаргасан дэмий хоосон, хэрэггүй зүйлд итгэж, буруу байсан ч хүлээн зөвшөөрцгөөдөг.

Мэдээж хэрэг ихэнх тохиолдолд бид илүү туршлагатай, илүү мэдлэгтэй нэгэнтэй ажиллах шаардлага гардаг. Энэ үед зөрчилдөөн үүсдэг – учир нь бидний нийгэм багаар ажиллах (“Бид хамтдаа бол бүхнийг хийж чадна!”) болон бие дааж ажиллахыг (“Бүх найзууд чинь гүүрэн дээрээс үсэрчихвэл та үсрэх байсан уу?”) нэгэн зэрэг хийхийг шаарддаг. Бид өөрсдийн замаараа явах уу эсвэл хамт олондоо итгэх үү?

7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/18 at 16:01

    hanas avsan medeelel ve eh vvsveree tavina uu?

  2. WWW

    2017/10/11 at 10:49

    HUNII TARHINII HOGJIL ERUUL MEND SETGEL SANAATAI 100% HAMAATAI YU UNEN TER UNEN

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *