Шинэ мэдээ

Хувцасны Move брэндийн “Move” нэртэй сурталчилгааны видео

Wear, Sense, Connect, React Beautifully гэсэн уриаг эрхэмлэдэг “Electric Foxy” хэмээх хувцасны брэнд нь өөрийн үйлдвэрлэдэг хувцасны нэр төрөлд зориулсан сурталчилгааны видео бүтээж, түүнийгээ “Move” хэмээн нэрлэжээ. Энэхүү удаашруулсан видеонд спортоор хичээллэгчдэд зориулсан хувцасны даавуу нь биед эвтэй, агаар сайн нэвтрүүлдэг, уян хатан, бат бөх байх шаардлагатай гэдгийг сурталчилсанаас гадна йог, гольф, бейсбол гэхчилэн бүх төрлийн спорт, балет, хип хоп, …

MIC AVENUE – Оршихуй [2012 | 1080p]

Хуучин Хишигтэн хамтлагийн суурин дээр 2008 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж яваа M.I.C Avenuе хамтлагийн шинэ уран бүтээл болох “Оршихуй” нэртэй дууны клипийг Монгол хамтлаг дуучдын шинэ клип цуглуулдаг хэрэглэгч та бүхэндээ санал болгож байна. Dirty south, crunk, R&B урсгал жанраар уран бүтээл туурвидаг бөгөөд дууныхаа ая, клип, мастер зэргийг өөрсдөө хийж гүйцэтгэдэг тус хамтлагийн …

EURO 2012 Russia vs Czech Republic Group A 08.06.2012

Буурал Европын аваргыг тодруулах Евро-2012 тэмцээний эхний өдрийн хоёр дахь тоглолт манай хойд хөрш Оросын шигшээ болон Чехийн шигшээ багуудын хооронд өрнөсөн. Польшийн Вроцлав хотын цэнгэлдэх хүрээлэнд болсон энэхүү тоглолт 4:1 гэсэн онооны харьцаатайгаар Оросын шигшээгийн ялалтаар өндөрлөсөн билээ. Чехийн шигшээг бут ниргэж, хэсэгтээ тэргүүлж эхэлсэн Оросын шигшээ багийн тоглогч Alan Dzagoev тоглолт эхлээд 15 минут болж байхад тоглолтын гоолын …

Vincent Bousserez-ийн “Plastic Life” төслийн хэсэг болсон Louis Vuitton брэнд

Нүдний үзүүрт дөнгөж торох төдий бяцхан хүмүүсийн ертөнцийг бүтээгч Францын уран бүтээлч Vincent Bousserez-ийг сонирхол татам содон бүтээлүүдээр нь урлагт хайртай маш олон хүн мэднэ. Хэрвээ та хэзээ нэгэн цагт Парис айлчлахдаа үүргэвчээрээ дүүрэн бяцхан хуванцар баримлууд хийсэн, түүнийгээ ямар нэгэн газарт өрж байрлуулж байгаа хүнтэй тааралдвал юу хийж байгаа юм бол хэмээн гайхаж алмайрах хэрэггүй юм. Тэр бол гарцаагүй …

EURO 2012 Poland vs Greece Group A 08.06.2012

2012 оны 6-р сарын 8-ны өдөр буюу өчигдөр ёслол төгөлдөр нээлтээ хийсэн Европ тивийн аварга шалгаруулах Евро-2012 тэмцээний хамгийн эхний тоглолт Польш улсын нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Варшав хотын цагаар 18:00 [Улаанбаатарын цагаар 24:00 цагт] цагт Польш болон Грекийн багуудын хооронд болсон. Грекчүүд Польшийн багийг өөрийнхөө талбай дээр ялалт байгуулах явдлыг нь няцааж чадсан энэхүү тоглолт 1:1 гэсэн …

Nike Air Yeezy 2 өнөөдөр худалдаанд гарч байна [14 зураг]

Хувцас хэрэглэлийн Nike, Inc. компани болон Америкийн дуучин, кино найруулагч, загвар зохион бүтээгч Kanye West нар 2009 онд нэгэн төсөл дээр хамтран ажилласан нь тухайн үед худалдаанд гарч маш хурдан борлогдсон Nike Air Yeezy пүүз байсан. Тэгвэл яг өнөөдөр буюу 2012 оны 6-р сарын 9-нд дээрх пүүзний дараагийн хувилбар Nike Air Yeezy 2 нэртэйгээр худалдаанд гарч байгаа юм. The Black …

Зохиолч, найруулагч The Theory багийн бүтээсэн “Speed of Light” видео

Урьдчилан бэлтгээгүй бизнес уулзалт болон хувийн видео үзэхэд зориулагдан бүтээгдсэн өндөр нягтшил бүхий проекцын Pocket projector хэмээх төхөөрөмжийг ашиглан бүтээсэн нэгэн сонирхолтой видеог хэрэглэгч та бүхэндээ сонирхуулахаар бэлтгэн орууллаа. Британий зохиолч, найруулагч Tom Jenkins, Simon Sharp нараас бүрддэг The Theory хэмээх найруулагчийн багийн бүтээл “Speed of Light” нэртэй 2.5 минутын, эйкшн видеонд гэмт хэрэгтэн болоод цагдаа нарын хөөцөлдөөнийг харуулжээ. Энэхүү …

Их хотын төв дэх аварга том нүхнүүд [41 зураг]

Хүн зон хөлхөж, машин тэрэг сүлжилдсэн их хотын амьдрал эгэл жирийнээр үргэлжилсээр. Гэхдээ их хотын хүн ардын хэвийн амьдралыг үүрээ эвдүүлсэн шоргоолж адил бусниулдаг дайн дажин гэх мэт олон хүчин зүйлс байдаг. Хүн төрөлхтний тайван амьдралыг үймүүлдэг олон хүчин зүйлсийн нэг болох хамгийн давагдашгүй хүчин зүйл нь цаг агаарын гамшигт үзэгдэл байдаг. Хүчтэй аадар бороо, салхи шуурга, газар хөдлөлт, үер …

EURO 2012 Opening Ceremony 08.06.2012

Өчигдөр буюу 2012 оны 6-р сарын 8-ны өдөр Польш улсын нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Дэлхийн спортын ертөнц дэх нэгэн том үйл явдлын нээлт болсон билээ. 1960 оноос хойш дөрвөн жил тутамд зохиогдож ирсэн UEFA Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 14 дэх тэмцээний нээлт өчигдөр сүр жавхлантайгаар хийгдсэн нь энэ юм. Төв болон Зүүн Европын газар нутагт анх …

ShmilebliK нэрээр уран бүтээл туурвигч бүсгүйн содон зургууд

Хүний сэтгэлгээ хязгааргүй. Тэр дундаа уран бүтээлчдийн сэтгэлгээ бусдынхаас илүү өвөрмөц, содон, онцгой байдаг. Ер бусын гэж хэлж болом хамгийн сонирхолтой санаануудыг хэрэгжүүлж, бүтээлээрээ дамжуулан үзэгчдэд хүргэдэг тэдгээр уран бүтээлчдийн нэг болох нэгэн бүсгүйн өвөрмөц бүтээлүүдийг гэрэл зураг хэлбэрээр та бүхэнд толилуулж байна. ShmilebliK гэх нууц нэрээр туурвигч тэрээр хэлэхдээ “Сүүлийн хэдэн сард би үндсэндээ гэрэл зурагт бүрэн автсан. Энэ …

Үхлийн шарх олсон ч 24 зорчигчийнхоо амийг аварч чадсан автобусны жолооч

Хятадын Ханжоу хотын хот хоорондын зорчигч тээврийн компаний автобусны жолооч Wu Bin 2012 оны 5-р сарын 29-ний Мягмар гаригийн өглөө гэрээсээ гарахдаа 18 жил ханилсан эхнэр Wang Lizhen-дээ зүгээр л баяртай гэсэн ганцхан үгийг хэлсэн нь түүний сүүлчийн үг байсан юм. Мөнхүү өдөр Жэжян мужийн Ханжоу хот болон Вуши хотын хооронд, Жиансү мужийн хурдны зам дээр Wu Bin автобусаа жолоодон …

Extacy – Неон гэрэл [2012 | 720p]

Телевизийн шоунаас төрж, хамтлагийн хэмжээнд гэхэд нилээд олуулаа буюу наймуулаа уран бүтээл туурвиж байсан Extacy хамтлаг бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, хамтлагийн гишүүн Ази, Дөлгөөн, Хонгороо нар хамтлагтаа гал манан үлдэж, Уянга нэртэй нэг шинэ гишүүнээр бүл нэмсэн. Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй болсон тус хамтлаг энэ удаад “Неон гэрэл” нэртэй нэгэн шинэ дуугаа клипжүүлэн үзэгч, сонсогчдод хүргэж байгаа юм. ProSounds студийн захирал, дуучин …

Би одоогоор гэртээ байхгүй тул…

Би одоогоор гэртээ байхгүй тул… “Би одоогоор гэртээ байхгүй тул дохио дуугарсны дараа хэлэх зүйлээ үлдээнэ үү” Холливуудын кинонд бол байнга сонсогддог энэ үг бидэнд суурин утасны хэрэглээ хэзээд хуучрахгүйг сануулах шиг… Хаана ч явсан халаасанд гар утас байхад суурин утсаар яах вэ гэх олон хүнтэй таарч байлаа. Түр хүлээгээрэй… Орчин үеийн амьдралын хэв маягт төгс зохицож, танигдахын аргагүй болтлоо …

Евро 2012-ын зөнч буюу Паул наймаалжны залгамжлагч хэн бэ?

Хөлбөмбөгийн 14 дэх удаагийн Европын аварга шалгаруулах “Евро-2012” тэмцээний нээлт өнөөдөр Польш улсын нийслэл Варшав хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Анх удаагаа Төв болон Зүүн Европын газар нутаг буюу Польш, Украйнь улсуудад зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ түүхэн ач холбогдолтойд тооцогдож байгаа энэхүү тэмцээн амьтны ертөнцийг ч хөдөлгөөнд оруулаад байна. Үүний учир 2010 оны FIFA World Cup тэмцээний үеэр Германы үндэсний …

1...1,7301,7311,732...2,065Хуудас 1,731 - 2,065

Фэйсбүүк

Санал болгох