Үхлийн шарх олсон ч 24 зорчигчийнхоо амийг аварч чадсан автобусны жолооч

0

Үхлийн шарх олсон ч 24 зорчигчийнхоо амийг аварч чадсан автобусны жолооч


Хятадын Ханжоу хотын хот хоорондын зорчигч тээврийн компаний автобусны жолооч Wu Bin 2012 оны 5-р сарын 29-ний Мягмар гаригийн өглөө гэрээсээ гарахдаа 18 жил ханилсан эхнэр Wang Lizhen-дээ зүгээр л баяртай гэсэн ганцхан үгийг хэлсэн нь түүний сүүлчийн үг байсан юм. Мөнхүү өдөр Жэжян мужийн Ханжоу хот болон Вуши хотын хооронд, Жиансү мужийн хурдны зам дээр Wu Bin автобусаа жолоодон явж байтал гэнэтхэн асар хурдтай нисэж ирсэн нимгэн төмөр автобусны салхины шилийг цөм цохин орж ирээд жолооч Wu-гийн цээжийг оносон байна.Бараг 2.5 кг жинтэй, 31 см урттай нимгэн хавтгай төмөрт цээжиндээ цохиулсан 48 настай Wu Bin тэсвэрлэшгүй их өвдөж байсан ч автобусанд нь сууж явсан 24 зорчигчийн аюулгүй байдлыг хангаж, тоормозоо гишгээд араагаа шилжүүлэн аваарын дохиогоо асаасан төдийгүй зорчигчиддоо хандан тайван байхыг хүсэж чаджээ. Зорчигчид хэлэхдээ “Бид нүсэр цохилтын чимээг сонсоод эхлээд ямар нэгэн хоёр машин мөргөлдлөө гэж бодсон. Гэтэл автобус аажмаар зогсож, жолооч Wu босож бидэн рүү эргэж харахад тэр маш хэцүү байгаа байдалтай харагдсан бөгөөд тэрээр хаалга онгойлгож, бидэнд тайван байхыг сануулаад дараа нь чимээгүй болсон.” гэсэн байна. Зорчигчид үхлийн шарх олсон Wu-г тухтай суудалд суулгаж, цагдаа дуудсанаар Wu эмнэлэгт хүргэгдсэн боловч 2012 оны 6-р сарын 1-ний өдөр шархаа даалгүй нас барсан юм. Эмч Zheng Fang “Wu-гийн гурван хавирга хугарч, элгийг нь ноцтой гэмтээсэн байсан. Ийм нөхцөлд тэсвэрлэшгүй өвдөлт мэдрэгдэх боловч тэр 24 хүнийг аюулгүй нөхцөлд оруулж чадсан нь үнэхээр гайхалтай, баатарлаг хэрэг. Би түүнийг яаж ингэж чадав хэмээн үнэхээр гайхаж байна.” гэжээ. Wu Bin нь тус зорчигч тээврийн компанид 2003 оноос хойш ажиллаж байсан ба нэг ч удаа осол аваар гаргаж, нэг ч удаа зорчигчдоос гомдол хүлээж аваагүй шилдэг нэгэн байсан байна. Wu-гийн амийг авч одсон нимгэн төмөрний тухайд эсрэг урсгалд явсан ачааны машинаас унасан байх гэж үзэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    2012/06/08 at 20:15

    great

  2. Зочин

    2012/06/08 at 20:18

    jinhene baatar

  3. Зочин

    2012/06/08 at 20:44

    yuniih n baatar bdin lol

  4. Зочин

    2012/06/08 at 21:31

    xaxa herev chi end dund n baisan bol yaj bga boldoo xaxa buur lol

  5. westbam

    2012/06/08 at 21:41

    [quote]jinhene baatar[/quote]

    yag zov

  6. hUhTeNgeR

    2012/06/08 at 22:15

    yu ene chin hudlaa hytaduudin hiisen neg sanaal biz. naad hvn chin ynzan bvriin tsus bolson ym algal bn shde. video-oon deere n neeh aimar tom tumur bsan. shaal hudlaa *** hytaduud butraldaad irheer n neg iim sanaa oloo biz

  7. MuTe

    2012/06/08 at 22:26

    баатар2

  8. ass_kiss

    2012/06/08 at 22:28

    хохин *** үхэхгүй яагаа болоо *** *** үхчихгүй бүгдээрээ *** сайн хятадууд

  9. G-Miner

    2012/06/09 at 00:18

    gue yahavde hyatad hun bologniig bas muulad bj bolqshde

  10. Зочин

    2012/06/09 at 01:00

    xvmvvsiig tuxtai buulgaj bxiin orond emch duudaxgvi *** l bnada ter xvmvvs chin ymr soxor xvmvvs bgaaa bish uursduu buuj chadiiishd

  11. bonzi

    2012/06/09 at 10:24

    delhiin hamgiin azguid barag oroh baihaa

  12. bold_urnukh

    2012/06/09 at 14:10

    хөөрхийдөө балиар ***

  13. Зочин

    2012/06/09 at 20:05

    yagaad tomor haanaas hen shidsen tuhai bichihgui bgaan uchirtai l bh daa.

  14. Зочин

    2012/07/14 at 23:12

    hyatad bailaa ch mongol bailaa ch adilhan l hun ymartai ch uneheer baatarlag hun bi uneheer ih baharhaj bna bid bugderei adilhan l hun hun bolgon muu hun bish shu de

  15. 88556640

    2012/11/27 at 18:53

    сайн л хүн юм чааваас

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *