
Япон орны амьдралын хэв маяг, ёс, уламжлал бусад орнуудынхаас эрс ялгаатай байдгаараа онцлогтой. Япончууд ванн хэрэглэж усанд ордоггүй, хувцасны шүүгээгээ таазанд байрлуулж, данханд ус буцалгадаггүй гэх мэт маш олон сонирхолтой уламжлалтай. Тэгвэл манай сайт уншигч танд зөвхөн Япон орноос л харж болох хүний хэрэглээнд нийцтэй гэр ахуйн шийдлүүдээс хүргэж байна.
1. Ихэнх Япончууд орон дээр бус гудас дэвсэж шалан дээр унтдаг

Япончууд гудас дэвсэж шалан дээр унтах нь түгээмэл бөгөөд энэ хэв маяг нь өрөөний талбай хэмнэх ач холбогдолтой байдаг ажээ. Энэ уламжлалыг зарим зочид буудлууд ч хадгалж өрөөндөө ор байрлуулдаггүй.
2. Хулс модон дэр хэрэглэдэг хүмүүс ч бий
Хүний биеийн хэмжээтэй том хэмжээний дэр (зарим тохиолдолд хулс модон хань хэмээн нэрлэх нь ч бий) хэрэглэх явдал мөн түгээмэл. Тэд уг хулсан дэрийг шөнийн турш тэвэрч унтах бөгөөд чийглэг, дулаан уур амьсгалтай энэ оронд шөнийг сэрүүн, таатай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлдэг ажээ.

Орчин цагт дакимакура хэмээн нэрлэдэг уг дэр нь хэрэглэгчдийн хүсэл сонирхлын дагуу аниме дүртэй худалдаанд гарах болжээ.
3. Үүдний өрөө гэж байдаггүй

Үүдний өрөөний оронд Япончууд генкан гэж нэрлэгдэх үүд хэсгийг гутал, хувцас тайлах хэсэг болгон ашигладаг ажээ. Ийнхүү тусгай өрөө гаргахгүй байшингийн зохион байгуулалт гаргаснаар бусад өрөөний талбай нэмэгдэхээс гадна гэрт гадны хог, шороо орохоос сэргийлдэг байна.
4. Японд омлетыг 4 өнцөгт хэлбэртэй хийдэг

Япончууд омлет идэх туйлын дуртай. Гэхдээ тэд бусад орнуудаас ялгаатай нь омлетыг тамагояакики хэмээн нэрлэдэг 4 өнцөгт хайруулын таваг дээр хийж бэлддэг аж.
5. Гал тогоонд нууц хэсэг байх нь элбэг

Япончууд гал тогооны өрөөндөө хүнс нөөцлөх, аяга таваг хийх зэрэг олон төрлийн зориулалтаар шалан доороо нууц тасалгаа хийсэн байдаг.
6. Угаалгын машин нь угаах болон хатаах үйлдлийг хослуулан хийдэг

Японд хатаагчтай угаалгын машин тун эрэлттэй байдаг. Бусад орны хүмүүсийн хувьд олон цагаар хатаагчийг ажиллуулсан ч хувцас бүрэн чийгээ гадагшлуулаагүй байдаг нь таагүй сэтгэгдэл төрүүлдэг ч Япончууд хатаагчтай угаалгын машин хэрэглэх тун дуртай байдаг байна.
7. Суултуурын ус хураагуур дээр тосгуур байрлуулах нь элбэг

Гар, нүүр угаасан усаа суултуурт ашиглах замаар тэд усаа хэмнэдэг ажээ.
8. Угаалгын өрөөний ялгаа

Япончуудын усанд орох соёл биднийхээр эрс ялгаатай. Зарим угаалгын өрөөнд усны халуун хүйтэн тохируулах цорго ч байдаггүй бөгөөд ухаалаг төхөөрөмжийн тусламжтайгаар усны хэмийг тохируулдаг ажээ. Мөн тэд ус цэвэршүүлэх технологийн хувьд өндөр хөгжилтэй тул хэрэглэсэн усаа цэвэршүүлэн шүүж угаалгын машин болон гал тогооны өрөөний усны хэрэгцээнд дахин хэрэглэдэг.
9. Ханын тавилганд тулгуур хэрэглэдэг

Ханын тавилгыг тааз болон шалтай холбосон тулгуурыг тэд хэрэглэж газар хөдлөлтийн үеэр тавилга нурах эрсдлээс хамгаалдаг ажээ.
10. Япончууд тэр бүр цахилгаан зуух хэрэглэдэггүй

Ихэнх япончууд цахилгаан зуухны оронд түүний бүх үйлдлийг өөртөө шингээсэн богино долгионы зуух хэрэглэдэг.
11. Данхны оронд ус буцалгагч, ус халаагч хэрэглэдэг

Япончууд ихэвчлэн данхны оронд ус буцалгагч хэрэглэж цай чанадаг ажээ. Ийнхүү ус буцалгагч хэрэглэх нь буцалгах шаардлагагүй усыг тодорхой хэмд халаах үйлдлийг гүйцэтгэхэд тустай байдаг.







