Энэ сарын 6-ны өдөр нээлтээ хийсэн Herub энтертайнментын бүтээл “Дэлхийд дурласан сар” нэртэй Монголын уран сайхны киноны дуу киноныхоо нэрээр нэрлэгдэн гарчээ. Тус энтертайнментын бүтээл “Худалч залуу” киноны дууг жүжигчин Т.Бархүүтэй хамтран дуулсан дуучин О.Болдсайхан энэ дууг дуулсан уран бүтээлчдийн нэг бөгөөд түүнтэй хамт энэ дууг залуу дуучин Ч.Цэлмүүн дуулсан байна. Дууны үг, аяыг ая зохиогч Оки буюу Б.Одбаяр бичсэн …
























